| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03470/И |
| Дугаар | 312/Шш2026/00182 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 312/Шш2026/00182
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********-д холбогдох 25,324,106 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *****нь манай компанитай 2024 оны 9 сарын 05-ны өдөр ****** дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликэйшнээр дамжуулан зээлдэгчид олгосон эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч *****ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу *****наас:
2024 оны 10 сарын 05-ны өдөр ***** зээлийн дансны джгаартай 2,267,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд,
2024 оны 9 сарын 23-ны өдөр ***** зээлийн дансны дугаартай 995,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлдэгчийн ****** банкны тоот дансанд,
2024 оны 9 сарын 08-ны өдөр ******** зээлийн дансны дугаартай 16,290,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликэйшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 9 сарын 12-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2024 оны 10 дугаар сарын 05-ны зээлийн үлдэгдэл нь 3,189,506.45 төгрөг, 2024 оны 9 сарын 23-ны зээлийн үлдэгдэл нь нийт 754,319.23 төгрөг, 2024 оны 9 сарын 08-ны зээлийн үлдэгдэл нийт 21,372,780.78 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасаантай холбоотой нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 25,324,106.46 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *********-аас нэхэмжилж байгаа 25,324,106 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****** нь хариуцагч *******од холбогдуулан 25,324,106 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 25,324,106 төгрөгийг хариуцагч *******д нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,571 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *********оос 142,285 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ********ийн нэхэмжлэлийн шаардлага болох 25,324,106 төгрөгийг хариуцагч *******нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,571 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *********оос 142,285 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА