Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 312/шш2026/00188

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***********-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13,260,022.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч ********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч *********д холбогдуулан зээлийн төлбөр 13,260,022.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. ...дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000176947 тоот цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 13,242,022.21 төгрөг, нотариатын төлбөр 18,000 төгрөг, нийт 13,260,022.21 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Зээлдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ********-тай цахим зээлийн гэрээ байгуулан 17,360,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 20.4% хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд зээлдэгч нь гэрээнд заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй болох нь зээлийн гэрээ болон зээлдэгчийн анкет, зээл хүү нэмэгдүүлсэн хүү төлсөн тооцооллын хүснэгт, зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч * нь хариуцагч ********ас шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч *****аас зээлийн үлдэгдэл төлбөр 11,801,039.83 төгрөг, хүүнд 1,391,928.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 49,054.11 төгрөг, нотариатын төлбөр 18,000 төгрөг, нийт 13,260,022.21 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 224,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М банк ХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн төлбөр 13,260,022.21 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *****-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ********аас улсын тэмдэгтийн хураамж 224,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.БАТТУЛГА