Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 303/ШШ2025/00896

 

 

 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: ******* ******* ББСБ, ХХК,

Хариуцагч: *******ийн *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 460,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч хянаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ, ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 460,350 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь зээлийн гэрээний үүргийн 460,350  төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ББСБ, ХХКтөлж барагдуулсан болох нь ХААН банк ХК-ийн дансны гүйлгээний дэлгэрэнгүй лавлагаагаар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 7,230 төгрөг, хариуцагч Э.*******ас 7,230 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* капитал ББСБ, ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.******* нь зээлийн гэрээний үүргийн 460,350 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ББСБ, ХХКтөлж барагдуулсныг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 7,230 төгрөг, хариуцагч Э.*******ас 7,230 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ          Г.БАТЗАЯА