Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 312/шш2026/00189

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ********** нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *********,

 

Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 316,360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

Хариуцагч ******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******аас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 316,360 төгрөгийг гаргуулан ****** газрын *******банк дахь *******тоот дансанд олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******** нь шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно.

 

3. Нэхэмжлэгчээс ******газрын итгэмжлэл, Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тухай тогтоол, шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, шийтгэлийн хуудас, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн төлбөр 316,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. ... ********нь 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ******* худалдааны төвийн урд асфальтан хучилттай авто замаар *********Х улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчин явган хүний гарцаар зам гарч явсан 15 настай ******** мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зөрчил үйлдэж эрх бүхий албан тушаалтны 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад зааснаар 100 нэгжээр торгуулж шийтгүүлсэн.

 

****йн гэм буруутай үйлдлийн улмаас *****ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч улмаар **** нь тус гэмтлийн улмаас 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Б****Төвд яаралтай тусламж, амбулаторийн үзлэг хийлгэж 53460 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ******сумын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж 262,900 төгрөг нийт 316,360 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас холбогдох эрүүл мэндийн байгууллага руу нь шилжүүлсэн байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ гэж заасан нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд буюу төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг гаргуулахаар өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах эрх нь гагцхүү прокурорт олгогдсон байна.

 

Прокурор Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, хүсэлтийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, судлах явцад төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдпыг илрүүлсэн, тогтоосон тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан тул Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг гаргуулахаар прокурор өөрийн санаачилгаар даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна.

 

Иймд *****аас ******ын санд учруулсан хохирол 316,360 төгрөгийг гаргуулан *****эндийн даатгалын ерөнхий газрын ******тоот дансанд олгуулж өгнө үү гэжээ.

 

3. **** нь 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ******** худалдааны төвийн урд асфальтан хучилттай авто замаар ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчин явган хүний гарцаар зам гарч явсан 15 настай Т*****мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зөрчил үйлдэж эрх бүхий албан тушаалтны 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудсаар ****** хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад зааснаар 100 нэгжээр торгуулсан байна. *****н биед уг ослын улмаас гэмтэл учруулж 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ******** аймгийн*****өвд яаралтай тусламж, амбулаторийн үзлэг хийлгэж 53460 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр *****аймгийн Хангал сумын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж 262,900 төгрөг нийт 316,360 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас холбогдох эрүүл мэндийн байгууллага руу нь шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна.

 

4. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг гаргуулахаар прокурор өөрийн санаачилгаар даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр****аас шаардаж байгаа үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч *****аас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 316,360 төгрөгийг гаргуулж *тоот дансанд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

5. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******аас улсын тэмдэгтийн хураамж 10,141 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2-т заасныг баримтлан хариуцагч *********аас 316,360 төгрөгийг гаргуулан **********тоот дансанд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д*******аас 10,141 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай..

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА