Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 312/шш2026/00190

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *************-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **********

 

Хариуцагч: ***********-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 26,229,905.72 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********,

Хариуцагч ********

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********-д *********** 2025.01.13-ны хандаж автомашин худалдаж авахад мөнгө дутагдалтай байгаа тул 25,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт болон холбогдох баримтыг үндэслэж тус өдөртөө 36 сарын хугацаатай сарын 2,9%-ийн хүүтэй зээлийн гэрээг ***** болон хамтран зээлдэгч *******нартай, мөн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан зээл олгосон. А********-ийн зүгээс зээлийн графикт хугацаанд төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа сануулж, бичгээр мэдэгдэл өгч тодорхой хугацаанд зээлийн болон барьцааны гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байх тул тус шүүхэд хандаж байна.

Хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 26,229,905.72 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ********* нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *********-ийн гаргасан шаардлага болох 26,229,905.72 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус тус төлж барагдуулна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,229,905.72 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч ******* нар нь ********-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 26,229,905.72 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус тус төлж барагдуулна гэсэн тайлбар гаргасан.

 

3. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Зээлдэгч *******нар нь *******-тай 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 30162 тоот зээлийн гэрээ"-г байгуулж, 25,000,000 төгрөгийг жилийн 34,80 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай хувийн автомашин худалдаж авах зориулалтаар зээлж авсан болох нь тогтоогдож байна.

 

5. Хариуцагч ******* нар нь дээрх зээлийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

6. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* нараас шаардах эрхтэй ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 23,224,610.62 төгрөг, зээлийн хүү 2,967,152 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,691.38 төгрөг, нийт 26,229,905.72 төгрөгийг нэхэмжилсэн ба зээлдүүлэгч ***** ХХК нь зээлдэгч ***** нар зээл төлөх талаар удаа дараа мэдэгдэж, шат дараалсан арга хэмжээ авсан боловч хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй байна.

 

8. Иймд хариуцагч ********ар зээлийн төлбөрт 26,229,905.72 төгрөгийг гаргуулж ********-д олгох нь зүйтэй байна.

 

9. Нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,105 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 289,105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *****, С****нараас зээлийн төлбөр 26,229,905.72 төгрөгийг гаргуулж ***-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ****-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,105 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ********нараас улсын тэмдэгтийн хураамж 289,105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********д олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА