| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2210026160689 |
| Дугаар | 2025/ДШМ/823 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/823
2025 07 08 2025/ДШМ/823
П.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Ганбаатар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Тогтох,
хохирогч Т.Х , Б.Б ,
шүүгдэгч П.М , түүний өмгөөлөгч Г.Энхболд,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Со даргалж, шүүгч П.Ариунболд, Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/973 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.М-т холбогдох эрүүгийн 2210 02616 0689 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч П.М нь:
1. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд хохирогч Х.Э-ийг "БНХАУ-ын Г хотоос төрөл бүрийн бараа оруулж ирнэ та барааныхаа зургийг сонгоод үнэ хөлсөө тохироод захиалга өгөх боломжтой, захиалсан бараанууд нь 1 сарын дотор ирнэ" гэж өөрийн Хаан банкны ....9390 дугаартай дансаар 33,600,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сараас 2021 оны 05 дугаар сарын хооронд "Таны барааг би зараад өгье, таныг би хохироосон буруутай учир танд тус болж өгье" гэж 19,692,100 төгрөгийн барааг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 53,292,100 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан,
2. 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд *** дүүргийн *** хороо, *** хороолол ***-р байрны ** тоотод үйл ажиллагаа явуулах "Б " каргонд бараа захиалахаар ирсэн хохирогч Д.Э ад "барааг чинь захиална, мөн катологи бараа бүтээгдэхүүний танилцуулга авч өгнө" хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны .....9390 тоот данс руу 9,462,000 төгрөгийн шилжүүлүүлэн авч,
3. 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд хохирогч Т.М тай ....3898 гэсэн дугаараар холбогдож “манай “***” ХХК нь бүх барааны үнэ, захиалгыг авч, үйл ажиллагааг найдвартай явуулдаг, Хятадын Г гаас Ховд аймгийн Булган сумын боомтоор бараа, ачааг дараалалгүй шууд оруулж ирж барааг Баянхонгор аймагт буулгаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Т.М аас 131,700,000 төгрөгийг Хаан банкны “***” ХХК-ийн ....1279 тоот данс руу 11 удаагийн гүйлгээгээр шилжүүлүүлэн авч,
4. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хохирогч М.Б-аас “Хятадаас 1 ширхэг барилгын хар паниар 45,000 төгрөгөөр захиалж өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 25,000,000 төгрөгийг Хаан банкны .....5491 тоот данснаас ....7409 тоот данс руу 20,000,000 төгрөг, мөн 5,000,000 төгрөгөөр хоёр хувааж шилжүүлүүлэн авч,
5. 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг **** нутагт хохирогч Т.Х аагаас урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж, төгрөгийг юань болгон шилжүүлнэ хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1 юанийг 473 төгрөгөөр тооцож 41,151,000 төгрөгийг 87,000 юань болгон солиулахаар Хаан банкны ....9594 тоот данснаас П.М-н Хаан банкны ....9390 тоот данс руу 21,151,000 төгрөг, мөн Хаан банкны .....8569 тоот данснаас П.М-н ....9390 тоот данс руу 20,000,000 төгрөг нийт 41,151,000 төгрөг шилжүүлүүлэн авч,
6. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн **** И худалдааны төвийн хойд талд байрлах Н.Ц гэх газрын В1 давхарт байрлах оффис дээр хохирогч Т.Х т 47,786 юанийг Хятад улс руу шилжүүлж өгнө гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны .....7409 тоот дансаар 22,841,708 төгрөг шилжүүлүүлэн авч,
7. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр **** нутаг дэвсгэрт хохирогч Х.У-с We chat-аар холбогдож 1 юанийг 475 төгрөгөөр солиулж өгнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 53,020 юань буюу 25,184,500 төгрөгийг өөрийн Хаан банкны .....7878 гэх данснаас П.М-н Хаан банкны .....7409 тоот данс руу шилжүүлүүлэн авч,
8. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр **** нутаг дэвсгэрт С эмнэлгийн орчимд Монгол төгрөгөөр солиулах зорилгоор БНХАУ-ын иргэн хохирогч У.С аас өгсөн 23,463,500 төгрөгтэй тэнцэх 50,000 юанийг БНХАУ-ын Үйлдвэр худалдааны банкны .....20565 дугаартай дансаар шилжүүлэн авч, 5,000,000 төгрөгийн буцаан өгч, улмаар үлдэгдэл 18,463,500 төгрөгийг өгөлгүй өөртөө авч залилсан,
9. 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүк цахим хуудсанд Xiwang Wechat Alipay цэнэглэлт, зөвлөгөө гэсэн нэртэй хаягаас 2 хувь багаар шилжүүлнэ гэсэн зар байршуулж зарын дагуу, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х хорооллын байхдаа иргэн Б.М нь 8******* гэсэн дугаараар холбогдоход асуудал байхгүй 3-4 цагийн дотор гуйвуулж өгнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.М-аас, хамтран амьдрагч А.Э-гийн Хаан банкин дахь ....7350 дугаарын данс руу 9 удаагийн гүйлгээгээр 174,060,000 төгрөгийг шилжүүлүүлэн авч,
10. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүк цахим сүлжээнд Xiwang Wechat цэнэглэлт зөвлөгөө гэсэн хаяг нээн цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Хятад Улсын мөнгөн тэмдэгт буюу юань солино гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Ц.А-с 36,375,000 төгрөгийг өөрийн ....7350 тоот дансанд шилжүүлүүлэн авч,
11. 2022 он 11 дүгээр сарын 04-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн ***** нутаг дэвсгэрт хохирогч Ж.А-ийн БНХАУ-руу шилжүүлүүлэхээр өгсөн 43,550,402 төгрөгөөс 13,065,402 төгрөгийг шилжүүлэхгүйгээр авч,
12. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн **** нутаг дэвсгэрт байрлах А төвд ажлын байрнаасаа хохирогч Д.Д нь өөрийн Хаан банкны ....3472 тоот данснаас П.М-н Хаан банкны ....3990 тоот данс руу БНХАУ-аас харилцагч байгууллагаас төмрийн раам зүсэгч хөрөөг 15,000 юань, өрмийн машиныг 30,000 юаниар худалдахаар өгнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 45,000 юань буюу 20,925,000 төгрөгийг шилжүүлүүлэн авч,
13. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч У.Эийн Сүхбаатар дүүргийн **** тоотод байхдаа монгол төгрөгийг юаниар солиулахаар шилжүүлсэн 10,400,000 төгрөгийг "Асуудалгүй, 2 цагийн дараа шилжүүлээд авчхаж болно" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны .....9390 дугаарын дансаар шилжүүлүүлэн авч,
14. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Ж.С Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарт байхад юань сольж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тус банкин дахь Б.Эгийн эзэмшлийн ....7350 тоот дансаар дамжуулан 23,900,000 төгрөг шилжүүлүүлэн авч,
15. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Монгол мөнгийг юань болгон шилжүүлж өгнө" гэж хохирогч Н.Д ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 14,026,000 төгрөгийг Хаан банкны иргэн Г.О ын .....1224 дансаар шилжүүлүүлэн авч,
16. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч М.Э ийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт фейсбүүк цахим орчинд зар байршуулж цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулан, ор захиалгаар худалдаж авахаар 1,349,000 төгрөг шилжүүлүүлэн авч,
17. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Б.Б аас Сонгинохайрхан дүүргийн гэртээ байхдаа Б карго гэх .....1279 дугаарын данс руу, 72 ширхэг виски, болон идээний доор тавьдаг тавиур болох цар 120 ширхгийг захиалж өгнө хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5,772,000 төгрөгийг шилжүүлүүлэн авч,
18. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Х.Ц, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 5500 юанийг 2,843,500 төгрөгөөр зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, иргэн Г О ын эзэмшлийн Хаан банкны .....1224 дугаарын дансаар шилжүүлүүлэн авч,
19. 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.Б , Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт И худалдааны төвд байхдаа Хятад улс руу юань шилжүүлж өгнө гэж хуурч өөрийн төрсөн дүү Г О ын Хаан банкны ....1224 дансаар 12,001,128 төгрөгийг шилжүүлүүлэн авч,
20. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.А нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Хадатын 8-853 тоотод байх үедээ фейсбүүк орчинд Xiwang Wechat Alipay цэнэглэлт, зөвлөгөө нэртэй пэйж хуудсаар харилцаж байгаад юань солиулахаар Г.О ын .....1224 дугаарын дансанд 1,036,000 төгрөг шилжүүлүүлэн авч,
21. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ч.Б ийг Сүхбаатар дүүргийн 5 хороо, байхад нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ....9390 тоот дансаар 616,800 төгрөгийг, Б.Эгийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны .....6172 дугаартай дансаар 2,241,600 төгрөгийг мөн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 3,331,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 6,189,400 төгрөгийн хохирол учруулж үргэлжилсэн үйлдлээр,
22. 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо фейсбүүк чатаар холбогдсон хохирогч Б.Эд Шиверолет каптива гэх автомашины сэлбэгийг урдаас захиалгаар оруулж ирнэ гэж хуурч зохиомол байдлыг зориудаар болгож, бодит байдлыг нуух замаар хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн нэр дээр бүртгэлтэй ....4861 дугаартай дансаар 1,846,661 төгрөгийг шилжүүлэн авч,
23. 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Н.М ыг Сонгинохайрхан дүүргийн гэртээ байх үед зүс таних хүн юань солиулаад 7 хоногийн дараа буцаагаад өгнө гэж хэлж, .....4939 дугаартай данснаас нь ....4861 дугаартай данс руу 4,000,000 төгрөгийг шилжүүлүүлэн авч,
24. 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт фейсбүүк цахим орчинд “Монгол мөнгийг юань болгож өгнө” гэсэн хуурамч зарыг байршуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг зарын дагуу цэнэглүүлэхээр холбогдсон иргэн Э.Э ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, С.Б ы "Хаан банк” дахь ....5009 дугаарын дансаар авч хохирогч Э.Э т 3,221,480 төгрөгийн хохирол учруулан,
25. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Д.О нь Баянгол дүүргийн байхдаа БНХАУ-аас бараа захиалгаар авах гэж Монгол мөнгийг юань болгож шилжүүлнэ хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2,682,000 төгрөгийг Г.О ын .....1224 дугаартай Хаан банкны дансаар шилжүүлүүлэн авч,
26. 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт хохирогч Э.Ч-аас БНХАУ-аас компьютерын тоног төхөөрөмж захиалж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны ....8280 тоот дансаар 8,092,000 төгрөг, мөн өдөр Худалдаа хөгжлийн банкны ....4861 тоот дансаар 72,000 төгрөг тус тус шилжүүлэн авч нийт 8,164,000 төгрөгийн хохирол учруулан, нийт 26 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгон бусдад 667,630,379 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: П.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч П.М-т “Үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.М-т 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.М-т оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-с нийт 491,275,879 төгрөг гаргуулан 17,665,100 төгрөгийг хохирогч Х.Э т, 9,462,000 төгрөгийг хохирогч Д.Э-д, 128,700,000 төгрөгийг хохирогч Т.М т, 13,000,000 төгрөгийг хохирогч М.Б-д, 29,850,000 төгрөгийг хохирогч Т.Х аад, 7,841,708 төгрөгийг хохирогч Т.Х т, 6,800,000 төгрөгийг хохирогч Х.У д, 18,463,500 төгрөгийг хохирогч У.С д, 129,020,000 төгрөгийг хохирогч Б.Мд, 19,000,000 төгрөгийг хохирогч Ц.Ад, 13,065,402 төгрөгийг хохирогч Ж.Ад, 20,925,000 төгрөгийг хохирогч Д.Дт, 10,400,000 төгрөгийг хохирогч У.Эт, 17,300,000 төгрөгийг хохирогч Ж.Сд, 6,000,000 төгрөгийг хохирогч Н.Д ид, 1,349,000 төгрөгийг хохирогч М.Э т, 5,022,000 төгрөгийг хохирогч Б.Б т, 2,843,500 төгрөгийг хохирогч Х.Цт, 12,001,128 төгрөгийг хохирогч Б.Б т, 5,689,400 төгрөгийг хохирогч Ч.Б т, 1,846,661 төгрөгийг хохирогч Б.Эд, 3,500,000 төгрөгийг хохирогч Н.М т, 3,221,480 төгрөгийг хохирогч Э.Э т, 2,182,000 төгрөгийг хохирогч Д.О т, 8,164,000 төгрөгийг хохирогч Э.Ч-д тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Э.А, Э.А нарт асран хамгаалагч тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-н цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялаас хасаж тооцож, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 145 дугаартай “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах” тухай тогтоолыг хүчингүй болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэм буруугийн хурлаар орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хорих ял авсан бөгөөд надад уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргах хэд хэдэн үндэслэлүүд байна. Үүнд 2020 оноос хойш сонирхлын журмаар БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн захиалж эхэлсэн бөгөөд улмаар ачаа явуулдаг Өвөр монгол Б гэх хүн маань чи монгол дахь талаа хариуцан ажил, ашгаа хуваана, ачаа бараагаа тараа гэж зөвлөсний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “***” ХХК-ийг үүсгэн байгуулсан билээ. Манай компани оффист 5, агуулахад 7 ажилчин ажилладаг байсан бөгөөд үүнээс 5 нь үндсэн ажилтан, үлдсэн нь гэрээт ажилчид байсан. Ажилчдын НДШ болон ЭМД-ыг тасралтгүй төлдөг. Шууд болон шууд бусаар татвар төлөгч компани байсан бөгөөд уг компанийг байхгүй мэтээр хэргийн материалд дурдаж амьдралын эх үүсвэр болгож хүндрүүлсэнд миний бие гомдолтой байна. Яллах дүгнэлтийн хураангуйлсан хохирогч нарын “2020 оноос хойш ачаа бараагаа зөөлгөж байгаа, “2021 оноос эхлэн ачаагаа зөөлгөж байгаа” гэсэн 4 дүгээр хавтас хэргийн 76, 61, 226 дугаар хуудас, 3 дугаар хавтас хэргийн 94 дүгээр хуудас, 7 дугаар хавтас хэргийн 99 дүгээр хуудас, 9 дүгээр хавтас хэргийн 95-96 дугаар хуудсанд авагдсан мэдүүлгээр нотлогдож байна. Хохирлын дүнг зөвхөн хохирогч нарын аман мэдүүлгээр тогтоож ялласанд гомдолтой байна. 2025/ШЦТ/973 дугаар шийтгэх тогтоолын 24 дүгээр хуудас хохирогч Н.Д ийн мэдүүлгээр “10.000.000 төгрөгөө буцааж авсан” нотлогдож бодит хохирол болох 4.206.000 төгрөгийг 6.000.000 төгрөгөөр оруулан намайг яллажээ. Энэ мэт хохирлын дүн тооцоо зөрүүтэй байгаа бөгөөд бодит хохирлыг тооцоолж намайг яллаж өгнө үү. Хэрэв мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явж, дансанд аудит үзлэг орж, улсын яллагч цагаатгах талаа барьж компани болон гэрчийн мэдүүлгийг анхааран судалсан бол миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллуулахгүй байсан гэдэгтээ итгэлтэй байна. Үйл ажиллагаа эрхэлж байгаа албан байгууллага, хувь хүн тодорхой хэмжээнд ашиг олох нь мэдээжийн хэрэг. Тэр ашгаасаа ар гэр болон сайн үйлсийн хандив тусламжид идэвхтэй оролцдог байсан. Жишээ дурдвал “Ид шидийн орон Дундговь” гадаа тоглоомын талбайн бүрэн тохижилт, Эх нялхсын үндэсний төв дутуу нярайн тасагт 100 ширхэг өлгий, “Эх нярайн сувилал”-д 100 ширхэг өлгий гэх мэтчилэн хандив тусламжид идэвхтэй оролцдог байжээ. Миний бие өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа бөгөөд өөрийн санхүүгийн мэдлэг муу хөнгөн хуумгай зангаасаа болж хохирогч нарыг хохироосон гэмээ бүрэн ухамсарлаж байна. Ковидын хорио цээрийн үеэр ачааны машины хөлс хэт өндөр болж огцом өсөж тэр алдагдлаа нөхөх гэж нэгээс авч нөгөөд өгч үйл ажиллагаа тасалдуулахгүй гэж өндөр хүүтэй зээл авч, тэрийгээ төлж барахгүй өнөөдрийн байдалд хүрээд байгаа билээ. Гэвч 2 бага насны хүүхэдтэй надад 8 жил гэдэг хүнд санагдаж байна. Миний бие тохирсон ял шийтгэлээ эдэлж дуусаад учруулсан хохирлоо бүрэн барагдуулах хөдөлмөрийн чадамжтай. Гаргасан алдаагаа дахин давтахгүй чин шударгаар ажил хөдөлмөр эрхэлнэ гэсэн зорилготой. Амьдрал ахуйдаа зарцуулсан зүйл байхгүй бөгөөд өөрийн болон 2 хүүхдийнхээ нэр дээр үл хөдлөх, машин байхгүй. Хохирогч нарыг анхнаасаа хохироох санаа зорилго байгаагүй, өөрийн санхүүгийн сахилга батгүй байдлаас улбаалан хохироосондоо гүнээ харамсаж байна. Миний биед урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж хохирлын дүнг гаргуулах, дансандаа аудит хийлгэх, компанитай холбоотой шинээр нотлох баримтууд өгөх саналыг минь хүлээн авч, надад таарсан зүйлчлэлээр дахин зүйлчилж 2025/ШЦТ/973 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.М-н өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 2025/ШЦТ/973 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх “Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.М нь 2022 оноос хойш тогтвортой ажил хөдөлмөр эрхлээгүй, “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай гэх боловч уг байгууллага нь уг хугацаанд үйл ажиллагаа явуулсан гэх үйл баримт авагдаагүй, тодорхой ашиг олоогүй, залилах гэмт хэрэг үйлдсэнээс өөрөөр орлого олох эх үүсвэр байгаагүй гэх нөхцөл байдал тогтоогдсон байх тул залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон уг гэмт хэргийн шинжийг хангасан байна.” гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулдаг. Гэтэл шүүгдэгч П.М-н хувьд нэг төрлийн гэмт хэргийг 26 удаагийн үйлдлээр үйлдсэн нь тоон шинжээр байнга үйлдсэн гэх шинжийг хангах хэдий ч бусдаас авсан орлогыг өөртэй болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргаанд зарцуулсан, эсхүл ашиг олох зорилготой үйл ажиллагааны үндсэн хэрэгсэл болгосон гэх үйл баримт тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” шинж буюу хэргийг хүндрүүлж буй байдлаа бүрэн нотлоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг бүрэн илрүүлж шударгаар ял оногдуулах юм. Хэргийн бодит байдлыг бүрэн нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Харин хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэх шинжийг хуульчилсан. Шүүгдэгч П.М-н хувьд үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон зүйлчлэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 2025/ШЦТ/973 дугаартай шийтгэх тогтоолыг өөрчлөлт оруулж өгнө үү. ... гэв.
Хохирогч Т.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолтой холбоотой тайлбар байхгүй. Хохирол төлбөрөө гаргуулах хүсэлтэй байна. ...” гэв.
Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би нэг ч төгрөг аваагүй. П.М гэдэг хүний нэрийг ч мэдэхгүй байсан. Гомдол гаргасныхаа дараа нэрийг нь мэдэж авсан. Өвөр Монгол хүн болж жүжиглэж, цөөхөн хэдэн юань солиулж, итгэж болох юм байна гэдэг итгэл төрүүлж, намайг залилсан. Хохирол төлбөрөө барагдуулах хүсэлтэй байна. ...” гэв.
Прокурор Б.Тогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч залилах гэмт хэрэг үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож байсан нь нотлогдсон. “***” ХХК-ийг 2021 онд байгуулж, тухайн компани тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан болох нь татварын тайлан, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр тогтоогдоогүй. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч “9.000.000.000 төгрөг дансаар орж, гарсан” гэж тайлбарлаж байна. Нэр бүхий 26 хохирогчийн нэгнээс нь авч, нөгөөд нь мөнгө шилжүүлж байсан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч энэ мөнгөний задаргааг тайлбарласан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд “493.000.000 төгрөгийг төлөх боломжтой, хохирол төлбөрийг төлөх боломжоор хангаж өгнө үү” гэж байна. Машин байгаа гэж байгаа боловч тус машин нь банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн барьцаанд байгаа болох нь тогтоогдсон. Шүүгдэгч хохирол төлбөрийг төлөхөөр завсарлага авсан боловч төлөөгүй. Эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, амиа хорлох гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл ирсний дараа 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон. 2021-2024 он хүртэл мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Энэ хугацаанд хохирол төлбөрийг төлөх боломжтой байсан. Хохирол төлбөрийг төлнө гэж хэлдэг боловч ямар эх үүсвэрээр төлөх нь тодорхойгүй, шүүгдэгчийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг шалгахад машинаас өөр хөрөнгөгүй, машин нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан. Шүүгдэгчид өөр хөрөнгийн эх үүсвэр байхгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Одоо мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгэх хүсэлт гаргаж байгаа болох нь тодорхойгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч П.М нь “...бараа, материал, сэлбэг, тоног төхөөрөмж захиалж өгнө, Монгол мөнгийг юаниар сольж өгнө, Хятад улс руу юань шилжүүлж өгнө...” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж;
1. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд хохирогч Х.Э аас нийт 53,292,100 төгрөг,
2. 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд хохирогч Д.Э аас 9,462,000 төгрөг,
3. 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд хохирогч Т.М аас 11 удаагийн гүйлгээгээр нийт 131,700,000 төгрөг,
4. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хохирогч М.Б-аас 25,000,000 төгрөг,
5. 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Т.Х-аагаас 41,151,000 төгрөг,
6. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Т.Х-аас 22,841,708 төгрөг,
7. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Х.У-ас 25,184,500 төгрөг,
8. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хохирогч У.С-аас 50,000 юань,
9. 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Б.М-аас 9 удаагийн гүйлгээгээр 174,060,000 төгрөг,
10. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Ц.А-аас 36,375,000 төгрөг,
11. 2022 он 11 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Ж.А-ээс 13,065,402 төгрөг,
12. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Д.Д-ээс 20,925,000 төгрөг,
13. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч У.Э-ээс 10,400,000 төгрөг,
14. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Ж.С-ос 23,900,000 төгрөг,
15. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Н.Д-оос 14,026,000 төгрөг,
16. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч М.Э-ээс 1,349,000 төгрөг,
17. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Б.Б-аас 5,772,000 төгрөг,
18. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Х.Ц-аас 2,843,500 төгрөг,
19. 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.Б-аас 12,001,128 төгрөг,
20. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.А-ээс 1,036,000 төгрөг,
21. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр болон 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ч.Б-ээс 3 удаагийн гүйлгээгээр нийт 6,189,400 төгрөг,
22. 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Б.Э-аас 1,846,661 төгрөг,
23. 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Н.М-с 4,000,000 төгрөг,
24. 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Э.Э-оос 3,221,480 төгрөг,
25. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Д.О-ээс 2,682,000 төгрөг,
26. 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Э.Ч-аас 8,164,000 төгрөг тус тус шилжүүлэн авч, нийт 26 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгож, бусдад нийт 667,630,379 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /10хх 98/,
хохирогч Х.Э ийн “... 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дахин бараа захих шаардлага гарсан тул биечлэн *** дүүргийн *** хороолол 10 дугаар байрны урд талын өргөтгөлд “Б монгол карго" гэсэн хаягтай 1 өрөө албан тасалгаатай өрөөнд П.М-т ай уулзсан. П.М нь БНХАУ-ын Г хотоос төрөл бүрийн бараа оруулж ирэх боломжтой тул та барааныхаа зургийг сонгоод үнэ хөлсөө тохироод захиалга өгчих гэсний дагуу тухайн өдрийн юанийн ханшаар Монгол төгрөгт шилжүүлж бараагаа захиалахаар харилцан тохиролцоод бараа захиалж эхэлсэн ба захиалсан бараа 1 сарын дотор ирнэ гэж захиалга авсан. Ингээд П.М-н .....9390 дугаарын дансанд барааны мөнгийг шилжүүлж эхэлсэн. Нийт 53,292,100 төгрөгийн хохирол учирсан.” /11хх 123/,
П.М болон Х.Э нарын хоорондоо харилцсан чат /10хх 108-130, 141-183/,
Х.Э ийн эзэмшлийн Хаан банкны ..... тоот дансны хуулга /10хх 134-140/,
П.М-н эзэмшлийн Хаан банкны ..... тоот дансны хуулга /10хх 206-249/,
“Д” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн СБ1-24-961 дугаартай “..., нийт 19,692,100 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх 125-128/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6хх 245/,
П.М болон Д.Э нарын хоорондоо харилцсан чат /6хх 249- 250, 7хх 1-4/,
хохирогч Д.Э ын “...би 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Б карго” нэртэй ачаа тээврийн газарт очиж П.М гэх хүнтэй уулзаж “би махны жижиг цех байгуулах гэж байгаа юм аа, түргэн хөлдөөгч мөн хөлдүү махны хөрөө зэргийг БНХАУ-аас захиалъя” гэхэд П.М нь “Да Ри Бу” гэх Хятад компанийн хөлдөөгч нь чанартай, энэ компанитай таныг холбож өгөөд барааг чинь захиална, мөн катологи бараа бүтээгдэхүүний танилцуулга авч өгье, орчуулгын хөлс 160,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд бэлэн 160,000 төгрөг катологи орчуулгын хөлс гээд өгсөн. Тэр катологи нь ирээд би барааны үнэ ханшийг нь судлаад байж байхад 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр П.М нь залгаад “та бараа захиалахаар болсон уу, одоо Г гаас манай контейнер хөдлөх гэж байна, та бараагаа сонгоод мөнгөө шилжүүлчих, таны мөнгө ороод ирвэл шууд барааг чинь контейнерт хийгээд машинаар контейнер ирж байгаа болохоор 21 хоногийн дотор ирчихнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ястай махны хөрөө 1 ширхэг, гүн хөлдөөгч 1 ширхэг, хөрөөний запаас ир 1 боодол зэргийг захиалахаар болж П.М-н Хаан банкны .... тоот данс руу 7,469,100 төгрөг шилжүүлсэн. Би 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр П.М-т ай холбогдоход контейнер одоо л дүүрээд гарах гэж байна, та нэмж захиалах юм байвал захиал гэж хэлэхээр нь нэмж ширээ 1 ширхэг /махны/, төмөр угаалтуур 1 ширхэг, буузны гурил элдэгч 1 ширхгийг захиалахаар болж П.М-н Хаан банкны .... тоот данс руу 833,600 төгрөг нэмж шилжүүлсэн. Ингээд П.М-н өгсөн данс руу 9.302.700 төгрөг шилжүүлсэн. П.М нь 21 хоногийн дотор ирнэ гэсэн нь 2 жил болчхоод байхад одоог хүртэл би мөнгө ч, бараа ч аваагүй. ...” /7хх 7-8/,
2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 47-52/,
П.М-н эзэмшлийн Хаан банкны ...... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /7хх-ийн 53-64/,
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Мөнх-Эрдэнийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 250, 2хх 1/,
Т.М-н Хаан банкны ....... тоот дансны хуулга /2хх 2-4/,
хохирогч Т.М-н “....Би 2022 оны 06 дугаар сарын эхээр фейсбүүкээс утсыг нь аваад Г хотоос бараа захиалахаар утсаар нь холбогдож зочид буудлын тавилга, хивс, буйдан, ариун цэврийн өрөөний тоноглол гээд зочид буудал, рестораны тавилга, хэрэгслүүд захиалахаар ярьж тохирсон. ... 2022 оны 06 дугаар сарын 18, 19-нөөс хойш мөнгөө шилжүүлсэн. Тухайн үед нягтлан гэх эмэгтэй “танайх мөнгөө хийгээрэй” гээд дахин дахин утасдаад байсан. Тухайн үед тэр хүмүүс өөрсдийн мөнгөөрөө захиалга хийсэн, яаралтай явуул гээд байхаар нь итгээд мөнгөө шилжүүлсэн. Санаатайгаар залилан хийсэн үйлдэл болсон. Гараараа бичиж тухайн барааны жагсаалтыг нягтлан гэх эмэгтэй өөрөө авч байсан. 2022 оны 07 дугаар сарын 10-ны үеэр би нягтлан руу ярихад “би ажлаасаа гарсан, би 2 сар ажилласан, надад энэ асуудал хамаагүй” гэж байсан. Гол итгэл хүлээлгэх асуудлыг П.М , нягтлан гэх эмэгтэй нар зохион байгуулсан. Нийлүүлж байгаа барааны НӨАТ-ын баримтыг хүртэл шивсэн. Сүүлдээ манайх НӨАТ төлөгч компани биш гэж хүртэл хэлж байсан. ...Би өөрийн Хаан банкны 522...425 дугаартай данснаас сүүлийн 8,000,000 төгрөгийг эхнэр О ийн Хаан банкны 524....846 гэсэн дугаарын данснаас шилжүүлсэн. 131,700,000 төгрөгийг 5-6 удаа хувааж шилжүүлсэн...” /2хх 9-10, 15-16/,
“***” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /2хх 39/,
“***” ХХК-ийн дүрэм /2хх 40-42/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх 33/,
М.Б-ын эзэмшлийн Хаан банкны ****тоот дансны хуулаг /5хх 35/,
хохирогч М.Бын “...Би Хятадаас барилгын хар паниар захих зорилгоор *** ХХК-н захирал П.М гэдэг хүнтэй холбогдсон. П.М-т ай Хятадаас 1 ширхэг барилгын хар паниар 45,000 төгрөгөөр захиалахаар тохирч 1,000 ширхэг паниарыг 45,000,000 төгрөгөөр захиалахаар гэрээ хийгээд урьдчилгаа 25,000,000 төгрөгийг хийгээд үлдсэн мөнгийг нь захисан бараа Монгол улсад орж ирэхээр нь өгөхөөр болсон. Би 25,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Хаан банкны ****тоот данснаас П.М-н 501****** тоот данс руу 20,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг гээд хоёр хувааж шилжүүлсэн. Мөнгө хийсний дараа П.М надад 07 дугаар сарын 26-ны өдөр гэхэд ирнэ гэж хэлсэн. Тэгээд мөнгө шилжүүлчхээд хэд хоног хүлээж байгаад П.М-т ай холбогдож асуухад таны бараа Хятад улсын Г мужид очоод тэндээсээ Ховдын Булганы боомтоор орж ирнэ гэж хэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа Эрээн хотын хил нээгдэхэд П.М бид нар Ховдоор оруулж ирэхгүй, Эрээн хотын хилээр оруулж ирнэ гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд 07 дугаар сарын 26 гэхэд миний захиалсан бараа ирсэн гэж надтай холбогдохгүй байхаар нь би П.М-с яагаад ирэхгүй байгаа талаар асуухад ирж байгаа гэж хэлсээр байгаад 08 дугаар сар гарсан. Би тэсэхгүй П.М-т ай өөрийн биеэр очиж уулзахад таны бараа ороод ирчихсэн. Дээж гэх газар задарч байгаа гэж хэлээд нэг хаяг өгөхөөр нь тухайн газар луу явж байхад П.М над руу залгаад наана чинь таны бараа байхгүй юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаж П.М-т ай очиж уулзахад “за, би танд мөнгө гаргаж өгнө” гэж хэлээд 08 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 7,000,000 төгрөг гээд нийтдээ 12,000,000 төгрөг надад гаргаж өгсөн. Би П.М-т ай 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 45,000,000 төгрөгийн 1,000 ширхэг барилгын хар паниар худалдаж авахаар П.М болон би гарын үсэг зураад гэрээ хийсэн. Тэгээд 08 дугаар сарын 25-ны өдөр урьдчилгаа 25,000,000 төгрөг П.М-н ....7409 дугаарын данс руу шилжүүлээд 08 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг, 08 дугаар 05-ны өдөр 7,000,000 төгрөг нийт 12,000,000 төгрөгийг нь эргүүлээд авчихсан байгаа. Одоо надад П.М-с авах ёстой 13,000,000 төгрөг үлдсэн.” /5хх 38/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Зхх 242/,
Т.Х ы Хаан банкны 570....569 тоот дансны хуулга /Зхх 244-245/,
хохирогч Т.Х ы “... 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал П.М гэх эмэгтэйтэй Б карго гэх фейсбүүк хаягаар холбогдож 1 юанийг 473 төгрөгөөр тооцож 41,151,000 төгрөгийг 87.000 юань болгон солиулахаар өөрийн Хаан банкны ....9594 тоот данснаас П.М-н Хаан банкны .....9390 тоот данс руу 21,151,000 төгрөг, өөрийн эзэмшлийн Хаан банкны .....8569 тоот данснаас П.М-н .....9390 тоот данс руу 20,000,000 төгрөг нийт 41,151,000 төгрөг шилжүүлсэн. ...” /Зхх 248, 4хх 11/,
2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 1/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх 86/,
Т.Х ын Хаан банкны 503....173 тоот дансны хуулга /4хх 88/,
Т.Х болон П.М нарын хоорондоо харилцсан чат /4хх 89-105/,
хохирогч Т.Х ын “...Промайн компани руу мөнгө шилжүүлэх зорилгоор “***” ХХК гэх байгууллагын захирал болох П.М гэх хүүхэнтэй холбогдож 47,786 юанийг Хятад улс руу шилжүүлэхээр тохиролцсон. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо И худалдааны төвийн хойд талд байрлах Н.Ц гэх газрын В1 давхарт байрлах оффис дээр очиж П.М-т ай уулзаж мөнгө шилжүүлэх талаар тохиролцож Хаан банкны 501...409 тоот данс руу өөрийн Хаан банкны 503....173 гэх данс руу 22,841,708 төгрөгийг 11 цаг 53 минутад шилжүүлсэн. ... 21 цагийн үед П.М-с надад Хятад руу шилжүүлсэн баримт ирээгүй байхаар нь залгаж асуухад би явуулж чадсангүй өглөө гэхэд орчихно гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь ажил дээр нь очиж П.М руу залгахад би хуралтай байна гээд утсаа таслаад над руу wechat-аар Хятадад мөнгө хүлээж авах хүн сүлжээгүй байна гэж хэлээд хурдны зам дээр явж байгаа бичлэг явуулсан. Тэгээд одоо болтол хийгээгүй.” /4хх 108/,
2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 118/,
шүүгдэгч П.М-н “Би Х т тодорхой хэмжээний мөнгө эргүүлж өгсөн... Ойролцоогоор 6,000,000 төгрөг орчим үлдсэн..” /4хх 76/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх 51/,
Х.У-н эзэмшлийн Хаан банкны 540.....878 тоот дансны хуулга /4хх 53/,
хохирогч Х.У-н “...*** ХХК-ийн гүйцэтгэх захирал П.М гэх эмэгтэйтэй Wechat-аар холбогдож 1 юанийг 475 төгрөгөөр солиулахаар тохиролцож, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 53,020 юань буюу 25,184,500 төгрөг өөрийн Хаан банкны 540....878 гэх данснаас П.М-н Хаан банкны 501....409 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд П.М 20 минутын дараа шилжүүллээ гэж хэлээд хийлгүй тухайн өдөр өнгөрсөн. Маргааш нь П.М-с асуухад Хятад улсад юань шилжүүлж өгдөг хүн сүлжээгүй газар явж байна гэнээ сүлжээ орохоор шилжүүлнэ гэж хэлээд бас тухайн өдөр өнгөрсөн. 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн П.М-н **** гэх дугаар луу залгахад надад одоохон шилжүүллээ гэж хэд хэдэн удаа хэлж байгаад сүүлдээ гар утсаа авахаа больсон. ...” /4хх 56/,
шүүгдэгч П.М-н “...Би У-д тодорхой хэмжээгээр мөнгө эргүүлж өгсөн. Би баримтаар нь гаргаж өгнө...” /4хх 39/, 20
22 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 61/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Зхх 139/,
хохирогч БНХАУ-ын иргэн У.С агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С ын “...би интернэт худалдаа эрхэлж байхдаа гадаад валют буюу БНХАУ-ын юанийг солиулах зорилгоор П.М /****/ гэх хүнд би 50,000 юань шилжүүлэн өгсөн. Шилжүүлэх болсон шалтгаан нь П.М гэх хүн нь БНХАУ-ын иргэнтэй хамтран гадаад валют сольдог гэж хэлсэн учраас би итгэсэн. 2022 оны 08 дугаар сард фейсбүүк орчинд П.М нь wechat кодоо байршуулсан, юань зарна гэсэн зар байхад нь би хандсан. ... надад 13,000 юанийг сольсон мөнгө болох 5,000,000 төгрөгийг нь миний өгсөн дансанд шилжүүлэн өгсөн. ... Монгол төгрөгөөр 5,000,000 төгрөг л өгсөн. Тэгээд би Эрээн хотод байдаг гэх хүнтэй нь холбогдож эдгээр 2 гүйлгээний талаар асуухад “Би 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн мөнгийг П.М-н өгсөн дансанд шилжүүлсэн, наад эмэгтэй чинь худал яриад байна” гэж хэлсэн. ...” /Зхх 166-167/,
хохирогч Б.М-ын “...Бараа материалын мөнгийг БНХАУ-руу байнга шилжүүлдэг газраараа шилжүүлэх гэж байгаад фейсбүүк дээр зар үзсэн чинь “2 хувь багаар шилжүүлнэ” гэсэн хаяг байхаар нь чатаар холбогдсон чинь “шилжүүлнэ 3-4 цагийн дотор гуйвуулж өгнө” гэж хэлсэн. ... 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байх С худалдааны төвийн Хаан банкны АТМ-с өөрийн Хаан банкны 502....946 дугаартай данснаас Б.Э гэх хүний Хаан банкны 543....350 дугаартай данс руу 14:20 цагаас 14:40 цагийн хооронд нийт 9 удаагийн гүйлгээгээр 174,060,000 төгрөг шилжүүлсэн юм. ...” /1хх 13-14/,
гэрч Б.Эгийн “...надаас нэг жилийн хугацаанд салахдаа “Б Б” гэх нэртэй компани нээсэн байсан ба тэр компани нь улс хоорондын ачаа тээвэр, каргоны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага байсан. Би тэр байгууллагад нь эхнэрийнхээ хамт ажиллаж байгаад эхнэртэйгээ одоогоос 2-3 сарын өмнө сарын хугацаатай салсан. Эргээд 2022 оны 08 дугаар сард нийлэхэд манай эхнэр юань буюу валютын гүйлгээ хийдэг болчихсон байсан. Тэгээд эхнэртэйгээ нийлэхэд манай эхнэр надад төгрөгийн данс нээгээд өг, нэг хүн рүү л гүйлгээ хийнэ гэж хэлсэн учир би Спортын төв ордны урд талын Хаан банкны салбар дээр очиж данс нээлгээд эхнэртээ интернэт банкны эрхийг нь өгсөн..” /1хх 21-22/,
хохирогч Б.М-ын Хаан банкин дахь 502...946 тоот данснаас 543....350 тоот дансны 174,060,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /1хх 27/,
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-аас Б.Э 543....350 дугаарын данс руу 174,060,000 төгрөгийг 9 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /1хх 40-44/,
Т.М болон П.М нарын харилцсан талаарх чат /1хх 56 87/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Зхх 197/,
хохирогч Ц.Агийн “2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны С худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс 36,375,000 төгрөгийг өөрийн 503....582 тоот данснаас 14 цагийн үед 543....350 тоот дансанд бараа захиалах гээд юань болгож бараа нийлүүлдэг газрын дансанд шилжүүлэх гэж фейсбүүк зараар Xiwang wechat Alipay цэнэглэлт зөвлөгөө гэсэн хаягаар гар утсаар 8******* дугаараар холбогдож дансны дугаарыг нь авч учраа хэлж мөнгө шилжүүлсэн. Тэгээд оройны 20 цагаас өмнө юань шилжүүлчихнэ гэхэд нь бусад газар хурдан шилжүүлчихдэг, танайх яагаад ийм удаан байгаа юм гэхэд манайх ачаалал ихтэй байгаа гэж хэлсэн. Би өчигдөр орой 22 цагийн үед Монгол талын төлөөлөгч П.М гэх хүний ви чатаар орж Өвөрмонгол иргэний ви чатаар холбогдоход за одоо шилжүүлнэ гэж хэлээд алга болсон.” /Зхх 200-201/,
2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14:26 минутад 543....350 тоот дансанд 20,000,000 төгрөг, 14:27 минутад 543....350 тоот дансанд 16,375,000 төгрөг тус тус шилжүүлсэн талаарх дансны хуулга /Зхх 205/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 96/,
Б.О-н Хаан банкны 500....277 тоот дансны хуулга /2хх 98/,
Ж.А-н Хаан банкны 502....081 тоот дансны хуулга /2хх 99/,
Э.Б-н Хаан банкны 514....748 тоот дансны хуулга /2хх 100/, Х
хохирогч Ж.А-н “...2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 83,925 юань шилжүүлэхээр төгрөгөөр шилжүүлсэн боловч тухайн үед шилжүүлэхгүй утсаа авахгүй алга болсон. ... дээрх Турбо мотор, сэлбэг авах зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр БНХАУ-ын иргэн рүү 92,852 юань буюу 43,550,402 төгрөгийг би өөрийн болон хамтарч ажиллаж байгаа найз С , дүү Б нарын дансаар дамжуулан 4 удаагийн гүйлгээгээр П.М-н Хаан банкны 500....390 дугаарын данс руу П.М-н ажлын байр болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн. ... 20-30 минутын дараа юань орчих юм чинь гэж бодоод П.М-т итгэж найдаад өөрийн хамтарч ажиллах С , Б нартай утсаар яриад төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний өгсөн кодын дагуу БНХАУ-ын иргэн лүү 21,105,000 төгрөг буюу 45,000 юанийг шилжүүлсэн. Уг мөнгийг шилжүүлсний дараагаас П.М нь миний Алипэй данс болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд П.М нь одоо шилжүүлнэ гээд тухайн өдрөө хүлээлгээд харин бид нар цаадах мөнгө шилжүүлэн авах хүнээсээ мөнгө орсон уу гээд л асуугаад л байсан. ... 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн байнга, тогтмол үлдэгдэл мөнгөө авахаар эсвэл БНХАУ руу юань шилжүүлэх зорилгоор залгасаар байгаад 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө эрт надад 5000 юань, 2022 он 11 дүгээр сарын 13-ны өдөр 15,000 юанийг шилжүүлсэн. Тэгээд үүнээс хойш 13,065,402 төгрөгийн үлдэгдлийг одоо хүртэлх хугацаанд шилжүүлэхгүй залилсан. ..." /2хх 106-108/,
гэрч Б.С ын “...П.М-т ай 43,550,402 төгрөгийг 469 төгрөгөөр бодож 92,858 юанийг БНХАУ-ын байгууллагын данс руу шилжүүлэхээр тохиролцож тус хэмжээний төгрөгийг П.М-н ****дансанд шилжүүлж өгч байсан. А П.М-н оффис дээр байхдаа 20,900,000 төгрөгийг, би Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хойно байрлах байрнуудын зогсоол дээр байхдаа 16,650,420 төгрөгийг, Б нь 21 дүгээр хороололд байхдаа 6,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. " /2хх 113-114/,
гэрч Э.Бгийн “...П.М нь одоогоор 30 сая орчим төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл 13 сая төгрөгийг шилжүүлээгүй байсан...” /2хх 119/,
гэрч Б.Ц ийн “...Өмнө шилжүүлэхдээ залуу хүн алдаж эндсэн байх гэж бодоод 2 дахь удаагаа итгээд яваад очиход үлдэгдэл 13 сая төгрөгийг нь залилж одоог хүртэлх хугацаанд мөнгийг нь барагдуулаагүй байгаа юмаа.." /2хх 124/,
2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 159/,
П.М-н эзэмшлийн Хаан банкны .....9390 тоот дансны хуулга /2хх 187-217/,
2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 218-228/,
2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 229-231/,
Д.Дийн Хаан банкны ....3472 тоот данснаас П.М-н Хаан банкны **** тоот данс руу 20,925,000 төгрөг шилжүүлсэн тухай шилжүүлгийн мэдээлэл /Зхх 71/,
Д.Д, П.М нарын харилцсан тухай чат /Зхх 72-73/,
хохирогч Д.Дийн “Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-аас харилцагч байгууллагын төмрийн рам зүсэгч хөрөөг 15,000 юань, өрмийн машиныг 30,000 юаниар тус тус худалдан авахаар болж нийтдээ 45,000 юанийг шилжүүлэхээр өмнө БНХАУ-ын Г хотоос карго ачаа авч байсан мөн бага хэмжээний юанийн гүйлгээг хийж байсан Б нэртэй каргоны эзэн П.М-т ай холбогдож 45,000 юань шилжүүлэхээр тохиролцож, П.М-н Хаан банкны 500....990 тоот данс руу 1 юанийг 465 төгрөгөөр тооцож 20,925,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 574....472 тоот данснаас шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш П.М нь гар утсаа авахгүй, ви чатаар яг одоохон шилжүүллээ, одоо шилжүүллээ гэх мэтээр удаа дараа худлаа ярьж хохирол учруулаад байгаа. ...” /Зхх 77-78/,
2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх 94/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /9хх 140/,
хохирогч У.Эийн “Би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 10,400,000 төгрөг шилжүүлсэн... 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Мөнгө нь юань болж орж ирнэ” гэж хэлсэн боловч мөнгө орж ирээгүй... Төрсөн ах У.Б-гаар дамжуулан мөнгө ороогүй байгаа талаар мэдэгдэхэд мөнгө удахгүй орно гэж хэлсэн. Тэрнээс хойш шалтаг шалтгаан тоочиж мөнгө өгөхгүй явж байна. П.М гэх хүн нь БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг “Б ” нэртэй тээврийн үйлчилгээ эрхэлдэг компанийн нэрийг ашиглаж хүмүүсээс мөнгө авдаг юм шиг байсан...” /9хх 145-146/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /9хх 246/,
хохирогч Ж.С-н “...2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би 50,000 юань солиулах гээд Шин Ван зөвлөгөө нэртэй wechat-тай хүнтэй харьцаж, 479 төгрөгөөр 50,000 юань авъя гэхэд хариу өгөхгүй байхаар нь би өөрөө Б.Э гэх хүний 543...350 дугаартай Хаан банкны данс руу хийх үү гэж асуухад хариу өгөхгүй байж 23,950,000 төгрөг болж байна, хариу өгөөч ээ гэхэд 16 цаг 09 минутын үед 478 төгрөгөөр авахаар болж уг данс руу Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас Б.Э гэх хүний 543....350 данс руу 23,900,000 төгрөгийг шилжүүлж хийгээд хятад данс руу хийгээрэй гээд мэдээллээ явуулаад хариу өгөхгүй хэсэг болж байгаад асуухад удахгүй хийнэ гэж хэлээд өгөөгүй. ...П.М нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3,692,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр П.М нь 3,000,000 төгрөгийг мөн шилжүүлсэн байсан. Нийтдээ 6,692,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Одоо уг эмэгтэйгээс 17,208,000 төгрөгийг өгөөгүй байгаа. ...” /9хх 12- 13/,
Б.Э-н эзэмшлийн Хаан банкин дахь 543....350 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /9хх 19-26/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6хх 203/,
Н.Д , П.М нарын хоорондоо харилцсан чат /6хх-ийн 205 209/,
Н.Д ийн Хаан банкны дансны хуулга /6хх-ийн 210/,
хохирогч Н.Д ийн “2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр юань худалдаж авахаар П.М-т ай холбогдож түүний шилжүүл гэсэн Хаан банкны 546....224 тоот данс руу 12,664,000 төгрөг маргааш нь 1,364,000 төгрөгийг юань худалдаж авахаар ... шилжүүлсэн боловч мөнгө авснаасаа хойш гар утсаа авахгүй алга болсон. Би БНХАУ-ын Эрээн хотоос бараа авчирч зардаг ба өмнө нь П.М , О нараас юань худалдаж авч шилжүүлэг хийлгэж байсан. БНХАУ-ын Эрээн хотоос надтай холбогдож мөнгөө явуулахгүй бол барааг чинь явуулахгүй захиалга цуцална гэхээр нь би хүмүүсээс мөнгө зээлж барааны захиалгын мөнгийг хийсэн. Одоо би П.М болон О нараас хүнээс зээлсэн мөнгөө хүүтэй нь буцааж авна, хүүгийн мөнгө ойролцоогоор 3,000,000 төгрөг нэмэгдэнэ... 10,000,000 төгрөг буцаан шилжүүлсэн. 6,000,000 төгрөг хүү нийлээд өгнө гэж хоорондоо тохирсон...” /6хх 217-218, 220-221/,
2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 40-42/,
Г.О ын Хаан банкны 546....224 тоот дансны хуулга /7хх 43 46/,
хохирогч М.Э ийн “...2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт явж байхдаа Б карго гэх цахим хаягаар тавилга хийлгэх зорилгоор М гэх хүнтэй цахимаар харилцаж түүнээс ор захиалахаар 1,349,000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш утасгүй ор маань ирэхгүй намайг залилсан.” /8хх 109-110/,
П.М болон М.Э нарын цахим сүлжээгээр харилцсан чат /8хх 122-127/,
М.Э ээс Хаан банкин дахь 505......035 дугаарын данс руу 1.349.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /8хх 128-129/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх 219/,
хохирогч Б.Б ын “...2023 оны 01 дүгээр сард 25-ны өдөр ...П.М-т ай ярилцаж байгаад 72 ширхэг виски болон идээний доор тавьдаг тавиур болох цар 120 ширхгийг захиалахаар болсон ба нийт 8,772,000 төгрөг болсон юм. Үүнээс би 4,226,000 төгрөгийг 503....279 дугаарын данстай *** гэх эзэмшигчтэй данс руу өөрийн 542....592 дугаартай данснаас “Ва” гэх утгатайгаар шилжүүлсэн бөгөөд үлдсэн мөнгийг нь бараагаа Монголд орж ирэхээр нь өгөхөөр П.М бид хоёр тохиролцсон юм. Тэгээд би 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр П.М өөрийн фейсбүүк хаяг болох П.М гэсэн нэртэй хаягаар над руу чат бичиж “үлдэгдэл мөнгөө над руу өгөх үү, би чингэлгээ гааль дээрээс авах гээд байна" гэж хэлсэн. Би зөвшөөрөөд 503....279 дугаартай данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Нийт 5,772,000 төгрөгийг *** гэх эзэмшигчтэй 503....279 дугаартай дзнс руу шилжүүлж залилуулсан...” /4хх 226/,
“Б карго” ХХК-ийн захиалгын хуудас /4хх 237/,
Б.Б ын эзэмшлийн Хаан банкны 542.....592 тоот дансны хуулга /4хх 238-242/,
Б.Б болон П.М нарын хоорондоо харилцсан чатууд /4хх 243-250, 5хх 1-2/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх 161/,
Х.Цын эзэмшлийн Хаан банкин дахь 503....027 тоот дансны хуулга /5хх 163/,
хохирогч Х.Цын “...Би 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 5,500 юань худалдан авахаар Хаан банкны **** тоот дансанд 2,843,500 төгрөг шилжүүлсэн боловч одоо хүртэл миний дансанд юань орж ирээгүй байна. Би тухайн хүнтэй wechat-аар холбогдож мөнгө шилжүүлсэн. Надад юань зардаг хүн Өвөр Монгол эмэгтэй хүн байсан өмнө надаас Э гэсэн хаан банкны дансаар мөнгө авч юань шилжүүлдэг байсан. Сүүлд данс солигдсон шүү гээд Г.О гэх хүний Хаан банкны 546.....224 тоот дансыг явуулсан. Урьд нь би тухайн хүнээс 3,850,000 төгрөгөөр юань худалдан авч байсан болохоор энэ удаад итгээд дахин худалдан авахаар Хаан банкны 546.....224 тоот дансанд 2,843,500 төгрөг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл миний мөнгө орж ирээгүй байна.” /5хх 168-169/,
Х.Ц-н эзэмшлийн Iphone12 рго max загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 181-188/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх 88/,
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /5хх 90/,
хохирогч Б.Б ын “Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И худалдааны төвийн 6 давхарт бүх төрлийн бэлэн хувцасны лангууг түрээслэн ажиллуулдаг. БНХАУ-аас одоо улирал нь ирж байгаа юм чинь том хүний болон хүүхдийн унадаг дугуйг захиалаад урагшаа мөнгөө шилжүүлэх болтол wechat-аар 23,258 юань шилжүүлэх болоод би цахим юаниар шилжүүлэх болоод wechat-аар “Ши ван зөвлөгөө” гэсэн нэртэй чатаар холбоо бариад цахим юань солиулмаар байна гээд холбоо бариад тохиролцсоны үндсэн дээр би 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өглөө 10 цаг 42 минутад О гэх хүний Хаан банкны 546....224 тоот данс руу нийт хоёр удаагийн гүйлгээгээр 13,652,328 төгрөгийг шилжүүлсэн юм Тэгтэл миний мөнгийг сольж өгөлгүй эхний ээлжид 3200 юань буюу монгол мөнгөөр 1.651.200 төгрөгийг буцаан өгсөн. Харин одоог болтол үлдэгдэл 12,001,128 төгрөгийг буцааж аваагүй.” /6хх 168-169/,
гэрч Г.О ын “...2022 оны 12 дугаар сараас эхэлж давхар ашиглаж эзэмших болсон... Асуугаагүй өмнө ийм хэмжээний мөнгө орж ирж байсан болохоор асуугаагүй. Шилжүүл гэсэн данс руу нь шилжүүлсэн...” /5хх 95/,
Г.О-н эзэмшлийн Хаан банкны **** тоот дансны хуулга /5хх 112-116/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх-ийн 243/,
хохирогч Б.А-н “...2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр П-н П.М **** утасны дугаартай хүнтэй харилцаж байгаад юань солиулах гэж Г.О гэх хүний 546.....224 тоот данс руу 1,036,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш мөнгийг сольж өгөөгүй. Мөнгийг буцааж өгөхгүй 1 сар болж байна. Харилцаж байсан хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж авч байсан. Тэгээд сураглаад үзэхээр залилан хийдэг юм шиг байна. П.М-н нөхөр Б.Э 86201142 утастай урьд өмнө Эгийн данс руу мөнгө шилжүүлж юань солиулж байсан.” /5хх 248-249, 6хх 2-3/,
хохирогч Б.А-н мөнгө шилжүүлсэн гэх Э.С-н эзэмшлийн Хаан банкны 503.....003 тоот дансны хуулга /6хх-ийн 11-12/,
фейсбүүк цахим орчинд харилцсан зурвасын хуулбар /6хх 13-14/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /9хх 77/,
П.М болон Ч.Б нарын хоорондоо харилцсан чат, П.М-н эзэмшлийн Хаан банкны 500.....390 тоот данс руу, Б.Э-н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 404....172 тоот данс руу тус тус мөнгө шилжүүлсэн талаарх баримтууд /9хх 80-91/,
хохирогч Ч.Б ийн “..Тэгээд П.М нь Б карго ажиллуулдаг гэж надад танилцуулсан бөгөөд Б карго гэсэн пейж хуудсаар захиалга авч үйл ажиллагаа явуулдаг байсан. ...хүнсний өнгөт принтерийг 616,800 төгрөгөөр захиалан захиалгын төлбөрийг 2022 оны 08 цугаар сарын 17-ны өдөр гэр П.М гийн Хаан банкны 500....390 дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд миний захиалсан бараа ирээгүй удсан бөгөөд энэ нь ковид өвчин гарсан сар байсан учир хил дээр гацаж байна удахгүй ирнэ орж ирж байна ариутгал хийгдэж байна гэх зэргээр хэлж цаг хугацаа нь хойшлуулж байсан. Тэгтэл П.М та өөрт хэрэгтэй байгаа бараа материалаа надаар дамжуулан захиалаад авч болно ш дээ гэж санал болгосны үндсэн дээр би уг хүнд итгэж дахин 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2,241,600 төгрөгийг нөхрийнхөө худалдаа хөгжлийн банкны 404....172 тоот данс руу шилжүүлэн авсан. Үүний дараа мөн худалдаа хөгжлийн банкны данс руу 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 2,600,000 төгрөгийг 731,000 төгрөгийг 2 хуваан шилжүүлсэн. Нийтдээ чоко хайрцаг захиалга гэж 5,572,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 6,200,000 төгрөгийн хохирол учраад байгаа бөгөөд уг мөнгөнөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй.” /9хх 95-96/,
Хохирогч Ч.Б ийн мөнгө шилжүүлсэн баримтын хуулбарууд /9хх 108-111/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /10хх 6/,
Б.Эын эзэмшлийн Хаан банкны 502....475 тоот данснаас Худалдаа хөгжлийн банкны 803.....861 тоот данс руу 1,846,661 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /10хх 9/,
П.М болон Б.Э нарын хоорондоо харилцсан чат /10хх 10-17/,
хохирогч Б.Эын “... 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би П.М руу чат бичээд эгчийнх нь машин эвдэрчихсэн сэлбэг нь олдохгүй байна чи урдаас бараа оруулдаг хэвээрээ юу гэхэд оруулж байгаа та сэлбэгийн зургийг нь явуулчих гэж хэлсэн. Тэгээд би явуулчхаад маргааш нь над руу холбогдоод таны хайгаад байсан сэлбэгийг олчихсон 1,846,611 төгрөг болж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байхдаа өөрийн худалдаа хөгжлийн банкны данснаас **** гэсэн П.М гэсэн данс руу шилжүүлсэн...” /10хх 24, 53/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /7хх 85/,
хохирогч Н.М ын “...П.М нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр надтай холбогдоод 4,000,000 төгрөг зээлээч, би 7 хоногийн дараа буцаагаад өгнө гэхээр нь би итгээд өгсөн. Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** тоотод байх гэртээ байсан ба П.М-н 803....861 гэсэн данс руу нь өөрийн 575...939 гэсэн данснаас 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би 7 хоногийн дараа мөнгөө нэхсэн чинь удахгүй өгнө гээд таг болсон, гар утас руу нь залгахаар утсаа авахгүй байгаад байна... Юань болгоод буцаагаад өгнө гэж надад хэлж байсан. Би гомдолтой байна.” /7хх 88/
Н.М ын эзэмшлийн Хаан банкны 575.....939 тоот дансны хуулга /7хх 99/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6хх 49/,
хохирогч Э.Э ын “2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр М..Б гэх хүний фейсбүүк болон ви чатаар харилцаад 10 гаруй өдөр болсон. Энэ хүн маань хятад улсаас бараа авчирдаг хүн байгаа юмаа. Тэр хүнээс эхлээд би бараа 816,480 төгрөгөөр бараа авахаар захиалсан. ...би 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2.405.000 төгрөг бэлдээд явуулсан. Тэгээд би мөнгөө явуулаад хэлэхэд Б гэх хаягтай хүн нь хүлээж байгаарай би удахгүй явуулна гэж өдөр болгон надад хэлсэн. Тэгээд өдийг хүрсэн. Би нийтдээ бараа авсан болон явуулсан мөнгө 3,221,480 төгрөг маань буцаан өгөөгүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Бараа материал зарж борлуулдаг бөөний төв, онлайнаар бараа бүтээгдэхүүн борлуулдаг газрын бараа бүтээгдэхүүнийг зарахаар М .Б гэх фейсбүүк хаягаас болон пэйжнээс пост оруулсан байсан бөгөөд постон дээрээ 80523833 гэсэн дугаарыг аль аль нь байршуулсан байсан. **** дугаарыг цагдаагийн байгууллагад мэдээлж шалгуултал П ийн П.М гэх эмэгтэйн мэдээлэл гарч ирсэн. ... миний бусдад шилжүүлсэн 2,405,000 төгрөгийг П ийн П.М гэх эмэгтэй залилсан.” /6хх 52-54/,
Хохирогч Э.Э ын Худалдаа хөгжлийн банкин дахь ...тоот данснаас С.Б ы Хаан банкны 59....009 тоот данс руу 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2,405,000 төгрөг, мөн 816,480 төгрөг тус шилжүүлсэн баримт /6хх 55-56/,
Фейсбүүк чатаар харилцсан тухай баримтууд /6хх 59-60/,
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, дэслэгч Ө.Төгөлдөрийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн гэрч Б.Өнөболдын wechat-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6хх 67-73/,
2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн П.М-н эзэмшлийн Iphone 11 рго загварын гар утсанд үзлэг тэмдэглэл /6хх 95-97/,
хохирогч Д.О ийн “...5243 юань, хүргэлтийн 200 юань буюу Монгол төгрөгөөр 2 682 000 төгрөг болсон гээд Owen гэх хаягтай хятад хүн над руу Хятад данс явуулсан. Тэгээд Хятад руу шууд мөнгө шилжүүлэх боломжгүй болохоор cargo.mn wechat гэсэн хаягтай админ .Б гэх үл таних эмэгтэй мэнгийг чинь юань болгож хөрвүүлээд шилжүүлээд өгье гэж хэлэхээр нь зөвшөөрөөд **** дугаартай О гэх хүний данс руу 2,682,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр миний захиалсан бараа ирэхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна.” /6хх 118-120/,
Д.О ээс Г.О ын Хаан банкин дахь **** тоот данс руу 2,682,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /6хх 153/,
шүүгдэгч П.М-н “эндээс О сонголтоо хийгээд нийт 5,400 орчим юань болсон. үүнээс 1000 юань урьдчилгаа өгөөд 2-3 хоногийн дараа бараа бэлэн болно гэрт байсан Тухайн үед би гэртээ засвар хийгээд урдаас паркетан шал захиалсан байсан чинь ирж амжаагүй байсан. Тэгээд 2, 3 хоногт буцаагаад мөнгийг нь хийх бодолтойгоор Монголоос паркет худалдаж авсан. Үлдэгдэл 1,000 юань буюу 484,000 төгрөгийг тухайн захиалгын үйлдвэрт нь шилжүүлж өгсөн. О одоо тор 484,000 төгрөг бараагаа хүлээгээд авсан байгаа...” /6хх 139/,
хохирогч Э.Чын “...Би 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн фейсбүүкийн найз П.М гэх хаягтай хүнтэй чат бичиж харилцан компьютерын тоног төхөөрөмж захиалахаар тохиролцож Хаан банкны тоот Г.О гэх данс руу 8,092,000 төгрөг шилжүүлсэн, мөн П.М гийн өгсөн Худалдаа хөгжлийн банкны 803....861 тоот П П.М гэх данс руу 72,000 төгрөг шилжүүлсэн боловч одоог хүртэл миний захиалсан тоног төхөөрөмж ирээгүй мөн 10 гаруй хоногийн өмнөөс миний чатад хариу өгөхгүй байгаа тул залилуулсан гэж үзэж байна. Урьд өмнө нь М нь өөрийн цахим хуудаст хүмүүсийн бараа материалыг захиалж авчруулсан хүлээлгэж өгч байгаа гэх нийтлэл зураг бичлэг оруулж байсан тул би түүнд итгэж тоног төхөөрөмж захиалсан. Би Нуреrx cloud гэх нэршилтэй чихэвч 20 ширхэг, Нурегх alloy origin гэх нэртэй keyboard 21 ширхэг zowi ex-2c загварын 5 ширхэг гар хулгана захиалсан.” /11хх 194/,
Хохирогч Э.Чын Хас банкны 500....313 дугаартай дансны хуулга /11хх 181-189/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч П.М нь гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Тодруулбал, П.М-н үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.
Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдаг.
Шүүгдэгч П.М-н хувьд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл урт хугацааны турш, 26 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт нийт 667,630,379 төгрөгийн хохирол учруулсан, хохирол төлбөр төлөөгүй, хохирол төлбөрөө төлөхийн тулд дахин залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, хохирогч нарын мөнгийг зарцуулдаг үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжтэй тохирсон ба түүний гэмт зан үйл нь хэвшил болсон байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээж авах боломжгүй юм.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, 491,275,879 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн, тооцооны хувьд зөрүүгүй байна.
Харин анхан шатны шүүхийн шүүгдэгч П.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хийсэн дүгнэлт нь түүний хувийн байдалд тохироогүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.М-т 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэн багасаж шийдвэрлэлээ.
Мөн шүүх Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 145 дугаар “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах” тухай тогтоолыг хүчингүй болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж ойлгомжгүй байдлаар шийдвэрлэсэн байх боловч уг тогтоол хэрэгт авагдаагүй байх тул тухайн заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/973 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч П.М , түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч П.М-н 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 82 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/973 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.М-г 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтын “... П.М-т оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг ...” гэснийг,
“шүүгдэгч П.М-т оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг хүчингүй болгосугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.М , түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ