| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03257/И |
| Дугаар | 312/ШШ2026/00192 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 312/ШШ2026/00192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *********-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,983,227 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****р,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
Хариуцагч *****д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн *******нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ****** тоот К******кны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний дагуу ******тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 30 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20,4 хувийн хүүтэй 20,546,000 төгрөгийн зээл авсан боловч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, зээлийг хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул ******** үндсэн зээлийн үлдэгдэл 14,609,819 төгрөг, зээлийн хүү 1,348,031 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,377 төгрөг, нийт 15,983,227 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн дансны хуулга, зээлийн мэдээллийн лавлагаа, *****ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ, цахим цалингийн зээлийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, нотлох баримтаар өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,983,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагч А******* нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гардаж авсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
3. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Зээлдэгч А********ХК-тай 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ********тоот Цахим цалингийн зээлийн гэрээ"-г байгуулж, 20,546,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан болох нь тогтоогдож байна.
5. Хариуцагч *******нь дээрх зээлийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
6. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч ******нь хариуцагч *******ээс гаргуулан олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл үндсэн зээлийн үлдэгдэл 14,609,819 төгрөг, зээлийн хүү 1,348,031 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,377 төгрөг, нийт 15,983,227 төгрөгийг нэхэмжилсэн ба зээлдүүлэгч ******* нь зээлдэгч *****д зээл төлөх талаар удаа дараа мэдэгдэж, шат дараалсан арга хэмжээ авсан боловч хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй байна.
8. Иймд хариуцагч ******эс зээлийн төлбөрт 15,983,227 төгрөгийг гаргуулж ******-д олгох нь зүйтэй байна.
9. Нэхэмжлэгч ******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,866 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ********ээс улсын тэмдэгтийн хураамж 237,866 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ******ээс зээлийн төлбөр 15,983,227 төгрөгийг гаргуулж *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,866 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 237,866 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********-д олгосугай.
3. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА