| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/10539/И |
| Дугаар | 191/ШШ2026/01869 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2026/01869
| 2026он 02рын 02р | 191/ШШ2026/01869 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,
Нэхэмжлэгч: тоотод байрлах Омни капитал ББСБ ХХК /РД: 6075657/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /РД: ЧС84060818/,
Хариуцагч: *******гийнхан овогт *******гийн ******* /РД: ЧМ85082001/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49,187,983.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ирүүлсэн хүсэлтийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******, Б.******* нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 52,134,637.52 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Омни капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Очир миний бие шүүхэд гаргасан Г.*******, Б.******* нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Г.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 52,134,637.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлт ирүүлжээ.
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан бичгийн хүсэлтээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ... нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465,986.38 төгрөгийн 50 хувь болох 232,993.19 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 232,993.19 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******, Б.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49,187,983.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465,986.38 төгрөгийн тал хувь болох 232,993.19 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 232,993.19 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА