Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 303/ШШ2025/00900

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ******* ******* ******* ******* ТӨХХК

Хариуцагч: ******* ******* ******* ******* ******* т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн 87,621,903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, хариуцагч байгууллагын төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХХК нь хариуцагч ******* ******* ******* т холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн 87,621,903 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

******* ******* ахуйг дэмжих сан нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугд******* хөрөнгө өр авлагыг ******* ******* ******* ******* ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. ******* ******* ******* ******* ТӨХХК нь тариалан, мал ******* ******* салбарыг дэмжих чиглэлээр үйл *******иллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, ******* ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. ******* ******* Баян-овоо ******* ЗДТГ нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 46,260,000.00 төгрөг байна. Үүнд: 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-УТТ2022/107/07 дугаартай усалгааны тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 46,260,000.00 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50%-иар тооцоход 23,130,000.00 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 46,260,000.00 төгрөг, нийт 69,390,000.00 төгрөг гаргуулахаар байна. Иймд ******* ******* Баян-овоо ******* ЗДТГ-аас үндсэн төлбөр 46.260.000 төгрөг, анз 23,310,000.00 төгрөг, нийт 69.390.000 төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн БНХАУ-УТГ2022/107-07 дугаартай Усалгааниы тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 46,258,000 төгрөгийг 6 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй төлөх бөгөөд жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бэлэн мөнгөөр, үрийн болон хүнсний улаан буудайгаар төлөх үүрэг хүлээсэн. Тус гэрээгээр тохиролцсон үндсэн зээлийн үлдэгдэл 46,258,000 төгрөг, хүү 12,156,602 төгрег. нийт 58,414,602 төгрөг болно. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хутацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тоодсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч тооцоход алданги 29,207,301 төгрөг болно. Иймд БНХАУ-УТГ2022/107-07 дугаартай Усалгааны тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 58,414,602 төгрөг, алданги 29,207,301 төгрөг, нийт 87,621,903 төгрөгийг хариуцагчиас гаргуулна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үед нэхэмжлэлийн нийт үнийн дүнд тооцооллын зөрүү үүссэн байх ба энэхүү тодруулгын хүрээнд уг тооцооллын зөрүүг арилг*******, зөрсөн үнийн дүн болох 18,231,903 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Иймд нийт 87,621,903 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* ******* ******* ТӨХХК-г төлөөлж 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ******* ******* ******* ******* ******* т холбогдуулаад 69,390,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын 4200707 дугаартай тасалгааны тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэ гэрээний нийт үнэ 46,258,000 төгрөгийг 6 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй төлөх бөгөөд жил бүрийн 11 сарын 25-ны өдөр бэлэн мөнгөөр эсвэл үрийн будаагаар төлөх үүрэг хүлээсэн байдаг. Хариуцагч тус гэрээгээр тохиролцсон үндсэн зээлийн үлдэгдэл 46,258,000 төгрөг, хүү 12,156,602 төгрөг, нийт 58,414,602 төгрөг болж байгаа. Алданги тооцоод 50%-аас хэтэрч байгаа учраас 29,207,301 төгрөг болсон. Ингээд нийт үндсэн зээл, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 58,414,602 төгрөг, алданги 29,207,300 төгрөг, нийт 87,621,903 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас гэрээ байгуулснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханг******* өгнө үү. гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1.БНХАУ-УТГ2022/107-07 дугаартай Усалгааниы тоног төхөөрөмжийг албан ёсоор хүлээн авсан акт, нотлох баримт байхгүй, ******* ******* ******* газрын хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэзээ, ямар шугамаар тараагдсан нь тодорхойгүй байх тул ******* ******* Засаr даргын Тамгын газраас төлөх боломжгүй болно. гэжээ.

 

2.2.Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2022 онд байгуулсан гэрээг ******* Тамгын газрын өмнөөс Засаг дарга байгуулсан байсан. Мөн гэрээний хугацаа 2027 онд дуусахаар байна. Манайхаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр гарг******* өгсөн. гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн 000253447 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Монгол улсын Хүнс, хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дүгээр тушаалын хуулбар, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолын хуулбар, ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн дүрмийн хуулбар, БНХАУ-УТГ2022/107-07 олгох зөвшөөрлийн хуудасны хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн БНХАУ-УТГ2022/107-07 дугаартай усалгааны төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, зээлийн төлбөр барагдуулалтын графикийн хуулбар, техникийн мэдээллийн хуулбар, ******* ******* ахуйг дэмжих сан шууд шилжүүлгийн бичгийн хуулбар, ******* ******* ******* ******* 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 153 дугаартай албан бичгийн хуулбар, ын иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ******* ******* газрын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 303/ШЗ2025/00462 дугаартай захирамж зэргийг, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/14 дугаартай захирамж, иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* ******* ******* 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 дугаартай захирамж зэргийг тус тус шүүхэд гарг******* өгсөн. Шүүхээс тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах *******иллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийг бүрдүүлсэн.

 

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХХК нь хариуцагч ******* ******* ******* т холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн 87,621,903 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гарг*******ээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч нь БНХАУ-УТГ2022/107-07 дугаартай Усалгааны тоног төхөөрөмжийг албан ёсоор хүлээн авсан акт, нотлох баримт байхгүй, ******* ******* ******* газрын хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэзээ, ямар шугамаар тараагдсан нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марг*******ээ.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханг*******, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

 

4. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХХК нь 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэг бүр нь 23,129,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг 5 га дуслын услалтын систем тоног төхөөрөмжийг нийт 46,258,000 төгрөгөөр ******* ******* ******* т зээлээр худалдан борлуулж, хариуцагч ******* ******* ******* нь тоног төхөөрөмжийг 6 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй, эхний 2 жил үндсэн зээл, хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх, үлдэх 4 жилд зээл хүүгийн төлбөрийг тэнцүү төлөхөөр тохиролцож усалгааны тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. /хх-ийн 17-22 дугаар тал/

 

5. ******* ******* Засаг дарга нь гэрээний зүйл болох 5 га дуслын усалгааны систем тоног төхөөрөмжийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан техникийн мэдээллийн хуулбар, ******* ******* ахуйг дэмжих сан шууд шилжүүлгийн бичгийн хуулбар, ******* ******* ******* ******* 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 153 дугаартай албан бичгийн хуулбар, ын иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, БНХАУ-УТГ2022/107-07 олгох зөвшөөрлийн хуудасны хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 22-30 дугаар тал/

 

6. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХХК, хариуцагч ******* ******* ******* нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэв.

 

6.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж за*******ээ.

 

7.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХХК нь 5 га дуслын услалтын систем 2 ширхэгийг хариуцагч ******* ******* ******* т хүлээлгэн өгснөөр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, хариуцагч ******* ******* ******* нь дээрх услалтын системийн үнийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь үнийг шаардах эрхтэй байна.

 

8. Хэдийгээр нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХХК нь ******* ******* Засаг дарга тай гэрээ байгуулсан, услалтын системийг Засаг дарга нь хүлээн авсан байх боловч ******* Засаг дарга нь *******хаа төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд ******* ******* нь ******* *******лын алба болохынхоо хувьд ******* байгуулсан гэрээний үүргийг ******* ******* ******* нь хариуцах үүрэгтэй, нэхэмжлэгч нь ******* ******* ******* газраас шаардах эрхтэй гэж үзлээ.

9. Хариуцагч ******* ******* ******* нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх байсан боловч гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүйгээс нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХХК нь 2027 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дуусах гэрээнээс Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар татгалз******* шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн 46,258,000 төгрөг, хүү 12,156,602 төгрөг, нийт 58,414,602 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* газраас гаргуулах нь зүйтэй байна.

 

10. Харин нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХХК нь гэрээний хугацаа дуусахаас өмнө өөрийн санаачилгаар гэрээнээс татгалз*******, гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан, алданги үүсэх үндэслэлгүй байх тул алданги 29,207,301 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

11. Иймд хариуцагч ******* ******* ******* газраас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн 46,258,000 төгрөг, хүү 12,156,602 төгрөг, нийт 58,414,602 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХХК-д олгож, алданги 29,207,301 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХХК нь улсын тэмдэгтийн хураамж 996,060 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурд*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ******* ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 450,023 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ******* газраас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн үндсэн зээл 46,258,000 төгрөг, хүү 12,156,602 төгрөг, нийт 58,414,602 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 29,207,301 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХХК нь улсын тэмдэгтийн хураамж 996,060 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ******* ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 450,023 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гарг******* болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА