| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0337/э |
| Дугаар | 341 |
| Огноо | 2018-07-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
улсын яллагч Н.Нарангэрэл,
шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт С-ийн О-д холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэлжилтэй, “Б” ХХК-нд, жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Нүхтийн 00 дугаар гудамжны 50тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 07 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, А овогт С-ийн О
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч С.О нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд шинээр байригдаж буй эмнэлгийн барилгын ажилчдын өрөөнөөс Н.Д-ийн “ХААН” банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч С.О-аас: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Н.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед ажлаасаа тараад гэртээ амарч байтал 22 цаг 59 минут болон 23 цаг 00 минутад миний 96090506 дугаарын утас руу 2 удаа 500.000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь би “Хаан” банкны картаа карт хийдэг хавтаснаасаа үзтэл карт байхгүй, бусад эд зүйл байсан. Тэгээд хулгайд алдсанаа мэдээд банк руу залгаад картаа хаалгасан...О...цай уух гээд амралтын өрөө рүү ороход карт чинь хавтасанд байхаар нь аваад нуучихсан, орой 19-н буудлын тэнд байдаг АМТ-ээс очиж мөнгө авсан гэж хэлсэн...О цагдаад 980.000 төгрөг хураалгаад цагдаагаас дараа 20.000 төгрөг нэмж өгсөн. Мөн картаа ч ажил дээр очоод буцааж авсан. Одоо О-аас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10),
Гэрч Д.М-ы (шүүгдэгчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хоёр 2011 онд гэр бүл болсон. Одоо 7 дахь жилдээ хамт амьдарч байна. О-тай суух үед дагавар 1 хүүхэдтэй ирсэн. Суусанаас хойш 2 хүүхэдтэй болсон. Ингээд ам бүл зургуулаа амьдарч байна. Би саяхан төрсөн нялх биетэй учраас гэртээ хүүхдээ харж байгаа. Харин О ганцаараа ажил хийгээд гэр бүлээ тэжээдэг. Болсон асуудлыг өөрөө болохоор хамт ажилладаг хүний картнаас мөнгө авчихсан гэж байсан...” гэх мэдүлэг (хавтаст хэргийн 15),
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
-Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 16),
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 17),
Мөрдөн шалгах ажиллгааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг
Шүүгдэгч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмнэлгийн барилгын ажилчдын өрөөнд цай уухаар орсон. Гэтэл өрөөнд хүнгүй байсан бөгөөд манай инженер Д-гийн ягаан өнгийн үүргэвчтэй цүнх цонхны тавцан дээр байхаар нь ухаад дотроос нь “Хаан” банкны картыг нь гаргаж ирээд халаасандаа хийгээд гарсан. Тэгээд орой 19 цаг хүртэл ажлаа тарахыг хүлээж байгаад ажлаа тарсны дараа гэртээ очоод дахиж гараад автобусанд суугаад үйлдвэр комбинатын автобусны буудалд буусан. Тэндээс зам гараад яг автобусны буудлын дэргэд байх “Хаан” банкны бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээс Д-гийн картыг хийж нууц үгийг 6655 гэж оруулаад 500.000 төгрөгөөр хоёр удаа зарлага хийгээд 1.000.000 төгрөг авсан. АТМ-ээс гараад 20.000 төгрөгөөр ойр зуурын тамхи тариа, ус ундаа аваад үлдсэн 980.000 төгрөгөө халаасандаа хийгээд гэртээ харьсан. Энэ үед манай эхнэр хүүхэд хөдөө явчихсан байсан болохоор би мөнгө авсан талаар хүнд хэлээгүй...маргааш нь мөнгөө гэртээ үлдээчихээд ажил руу очиход Д ирээгүй байсан ба нэг мэдэхэд цагдаа дагуулаад ирсэн. Би айсандаа цагдаад үнэнээ хэлээд гэртээ очоод мөнгөө нуусан газраасаа аваад цагдаагийн газарт авчирч өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 25, 51), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 26), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 38) шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 29-32), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 45-47), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 50) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч С.О нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд шинээр баригдаж буй эмнэлгийн барилгын ажилчдын өрөөнөөс, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр, шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр иргэн Н.Д-гийн “ХААН” банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Д-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10), эд зүйл түр хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 16), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 17), шүүгдэгч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22) зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх, шүүгдэгч С.О нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах зүйтэй гэж үзэв.
Хохирогч Н.Д-д гэмт хэргийн улмаас нийт 1.000.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч С.Онь хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 000000000000 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч С.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.