Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/835

 

 

 

 

    2025            07             09                                         2025/ДШМ/835

 

А.Д , Б.Ж , Г.Б , Б.У ,

Ш.П , Э.М , Б.Т , О.Г  нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч А.Д  /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Б.Мэргэн,

шүүгдэгч Б.Ж , Г.Б  нарын өмгөөлөгч Н.Жамъяндорж,

шүүгдэгч Б.У ын өмгөөлөгч Ч.Нямцоож,

шүүгдэгч Э.М ын өмгөөлөгч Б.Борхүү,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1280 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Д , түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлоор А.Д , Б.Ж , Б.У , Ш.П , Э.М , Б.Т , О.Г  нарт холбогдох 2301000360325 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Шүүгдэгч А.Д  нь Б.У , Б.Ж , О.Г , Г.Б  нартай бүлэглэн, хамтран оролцогчийн зохион байгуулагчийн үүрэгтэйгээр 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд *** дүүргийн ***-р хороо, ***-р хорооллын *** дүгээр байрны *** тоотод, “Рокегггг-2” аппликейшнийн “И.Н ” нэртэй клуб, үргэлжилсэн үйлдлээр А.Д  нь Б.У , Б.Ж , О.Г , Г.Б , Б.Т , Ш.П , Э.М  нартай бүлэглэн, хамтран оролцогчийн зохион байгуулагчийн үүрэгтэйгээр 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд *** дүүргийн ***-р хороо, *** байрны *** тоотод, *** дүүргийн ***-р хороо, *** гудамжны ***-р байрны *** тоотод тус тус “Рокегггг-2” аппликейшнийн “И.Х” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан,

мөн А.Д  нь дээрх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо 17 иргэдийн 23 төгрөгийн, 2 иргэний 14 ам.долларын, 1 иргэний юанийн данс, банкны карт, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг мөнгө төлөн авч, нийт 29,150,968,236.59 төгрөг, 156,026.68 ам.долларыг төвлөрүүлэн, 28,609,783,088.16 төгрөг, 146,978.30 ам.долларыг тоглоом тоглогчдод шилжүүлж, 17 иргэний 20 дансаар 1,510,113,000.00 төгрөгийг захиран зарцуулах аргаа нуун далдалж бэлнээр зарлага хэлбэрээр авч, гэмт хэрэг үйлдэж олсон 571,920,791.92 төгрөгийг бэлнээр, 230,803,500.00 төгрөгийг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч хувирган өөрчилж нийт 802,724,291.92 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигчийг нуун далдалж **** улсын дугаартай шаргал өнгийн Lexus RX570 маркийн тээврийн хэрэгслийг 230,000,000 төгрөгөөр өөрийн хамаарал бүхий этгээд болох иргэн Т.Анхбаярын нэр дээр худалдан авч хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж мөнгө угаасан,

2. Шүүгдэгч Г.Б  нь А.Д , Б.У , Б.Ж , О.Г  нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд *** дүүргийн ***-р хороо, ***-р хорооллын *** дүгээр байрны *** тоотод “Рокегггг-2” аппликейшнийн “И.Н ” нэртэй клуб, үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Г.Б  нь А.Д , Б.У , Б.Ж , О.Г , Б.Т , Ш.П , Э.М  нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд *** дүүргийн ***-р хороо, *** байрны *** тоотод, *** дүүргийн ***-р хороо, *** гудамжны ***-р байрны *** тоотод тус тус “Рокегггг-2" аппликейшнийн “И.Х" нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан,

3. Шүүгдэгч О.Г  нь А.Д , Б.У , Б.Ж , Г.Б  нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд *** дүүргийн ***-р хороо, ***-р хорооллын *** дүгээр байрны *** тоотод “Рокептг-2” аппликейшнийн “И.Н ” нэртэй клуб, үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч О.Г  нь А.Д , Б.У , Б.Ж , Г.Б , Б.Т , Ш.П , Э.М  нартай бүлэглэн хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд *** дүүргийн ***-р хороо, *** байрны *** тоотод, *** дүүргийн ***-р хороо, *** гудамжны ***-р байрны *** тоотод тус тус “Рокегггг-2” аппликейшнийн “И.Х” нэртэй кпуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан,

4. Шүүгдэгч Б.У  нь А.Д , О.Г , Б.Ж , Г.Б  нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд *** дүүргийн ***-р хороо, ***-р хорооллын *** дүгээр байрны *** тоотод “Рокегггг-2” аппликейшнийн “И.Н ” нэртэй клуб, үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Б.У  нь А.Д , О.Г , Б.Ж , Г.Б , Б.Т , Ш.П , Э.М  нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд *** дүүргийн ***-р хороо, *** байрны *** тоотод, *** дүүргийн ***-р хороо, *** гудамжны ***-р байрны *** тоотод тус тус “Рокегггг-2” аппликейшнийн “И.Х” нэртэй кпуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан,

5. Шүүгдэгч Б.Ж  нь А.Д , О.Г , Б.У , Г.Б  нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд *** дүүргийн ***-р хороо, ***-р хорооллын *** дүгээр байрны *** тоотод “Рокегггг-2” аппликейшнийн “И.Н ” нэртэй клуб, үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Б.Ж  нь А.Д , Б.У , О.Г , Г.Б , Б.Т , Ш.П , Э.М  нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд *** дүүргийн ***-р хороо, *** байрны *** тоотод, *** дүүргийн ***-р хороо, *** гудамжны ***-р байрны *** тоотод тус тус “Рокегггг-2” аппликейшнийн “И.Х” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан,

6. Шүүгдэгч Б.Т  нь А.Д , Б.У , Б.Ж , Г.Б , О.Г , Ш.П , Э.М  нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд *** дүүргийн ***-р хороо, *** байрны *** тоотод, *** дүүргийн ***-р хороо, *** гудамжны ***-р байрны *** тоотод “Рокегггг-2” аппликейшнийн “И.Х” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан,

7. Шүүгдэгч Ш.П  нь А.Д , Б.У , Б.Ж , Г.Б , О.Г , Б.Т , Э.М  нартай бүлэглэн, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд *** дүүргийн ***-р хороо, *** байрны *** тоотод, *** дүүргийн ***-р хороо, *** гудамжны ***-р байрны *** тоотод “Рокегггг-2” аппликейшнийн “И.Х” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан,

8. Шүүгдэгч Э.М  нь А.Д , О.Г , Б.У , Г.Б , Б.Ж  нарыг бүлэглэн, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд *** дүүргийн ***-р хороо, ***-р хорооллын *** дүгээр байрны *** тоотод “Рокегггг-2” аппликейшнийн “И.Н ” нэртэй кпуб, үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч А.Д , Б.У , О.Г , Г.Б , Б.Т , Ш.П , Б.Ж  нарыг бүлэглэн, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд *** дүүргийн ***-р хороо, *** байрны *** тоотод, *** дүүргийн ***-р хороо, *** гудамжны ***-р байрны *** тоотод тус тус “Рокегггг-2” аппликейшнийн “И.Х” нэртэй клуб нээж буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхэд нь бүүст буюу хандалт өндөрсгөх, видео бичлэг бүтээж оролцогчдыг татах зэрэг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж хамтран оролцогчийн хамжигчийн үүрэгтэйгээр оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.Д н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Г.Б , О.Г , Б.У , Б.Ж , Б.Т  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Ш.П гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Э.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.Д г бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэгт, мөн “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж өөрчилсөн, шилжүүлсэн” гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Б , О.Г , Б.У , Б.Ж , Б.Т , Ш.П  нарыг бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт хамтран оролцсон”, шүүгдэгч Э.М ыг бусадтай бүлэглэн, хамжигчаар хамтран оролцогчийн үүрэгтэйгээр “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Д г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2  жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Б , О.Г , Б.У , Б.Ж  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Т ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ш.П г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Д д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д н эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д н цагдан хоригдсон 41 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.Б , Б.Ж  нарт оногдуулсан 5.500.000 төгрөгийн торгох ялаас шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 24 цаг буюу нэг хоногийг 15.000 төгрөгөөр тооцон хасаж, биелүүлэх торгох ялыг таван мянга дөрвөн зуун наян таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.485.000 төгрөгийн торгох ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тус тусын торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Б , О.Г , Б.У , Б.Ж , Б.Т , Ш.П  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах 32 таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, Э.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, А.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дотор хэсэгтээ гар бичмэлтэй, /гар бичмэлийг баллаж дарсан/ 8 ширхэг дэвтэр, Хаан банкны зарлагын баримт 3 ширхэг, компакт диск 10 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5, 6 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. 3 дахь заалт, 3 дахь хэсэгт тус тус зааснаар А.Д н гэмт хэрэг үйлдэж орлого 492,809,917.92 төгрөгийг албадан гаргуулж, Т.А ын өмчлөлийн Lexus LX 570 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, худалдан борлуулж үнийг, Д.Г ын Хаан банкны  дугаартай данс /47,535,027.00 үлдэгдэлтэй/, Ц.Э ын Хаан банкны  дугаартай данс /93,999.95 үлдэгдэлтэй/, Д.Б ы Хаан банкны  дугаартай /22,898.72 үлдэгдэлтэй/ дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1392 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгож, дансны үлдэгдэл нийт 47.651.924 төгрөгийг, нэгжлэгээр хураагдаж эд мөрийн баримтаар тооцогдсон бэлэн 10,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5,000 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, 1,000 төгрөгийн дэвсгэрт 6 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 9 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг 42.450 төгрөг, 111 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт буюу 2.220.000 төгрөг нийт 2.262.450 төгрөгийг тус тус улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгжилтэд хяналт тавихыг прокурорт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар прокурорын тогтоолоор 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Улсын бүртгэлийн Ү-Г дугаартай **** Улсын дугаартай “Toyota Prius” маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “Remax” гэсэн бичиглэлтэй повер банк буюу зөөврийн баттерей 4 ширхэг, гар утасны цэнэглэгч 10 ширхэг, “O” гэсэн хаягтай төхөөрөмж 7 ширхэг, “Нокиа” маркийн гар утас 1 ширхэг, “LG” маркийн гар утас 19 ширхгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, худалдан борлуулж улсын төсөв шилжүүлэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д н эзэмшлийн “Iphone 14 Pro Max” маркийн гар утас 1 ширхэг, “iphone 11” маркийн гар утас 1 ширхэг, “Samsung Galaxy Z Fold” маркийн гар утас 1 ширхэг, ягаан өнгийн “Samsung” маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн “Samsung Tab” 1 ширхэг, “Duos” гэсэн бичиглэлтэй гар утас 1 ширхэг, “Samsung Galaxy S-9” маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн “Iphone 6” маркийн гар утас 1 ширхэг, улаан өнгийн “iphone” маркийн гар утас 1 ширхэг, шүүгдэгч Г.Б-н  эзэмшлийн “Iphone 14 Pro Max” маркийн гар утас 1 ширхэг, шүүгдэгч Ш.П гийн эзэмшлийн “Samsung Note 7” маркийн гар утас 1 ширхэг, шүүгдэгч Б.Ж гийн эзэмшлийн “Iphone 14 Pro Max” маркийн гар утас 1 ширхэг, шүүгдэгч Э.М ын эзэмшлийн “HP OMEN” маркийн нөүтбүүк 1 ширхэг, нөүтбүүкийн цэнэглэгч 1 ширхэг, саарал өнгийн гар цүнх 1 ширхэг, гэрч Г.Гантулгын “Iphone X” маркийн гар утас 1 ширхэг, гэрч Б.Ц ын “Huawei Y-7” маркийн гар утас 1 ширхэг, “G.B”, G.O, D.A, M” гэсэн хаягтай Хаан банкны виза карт 4 ширхэг, “А.G”, “P.S”, гэсэн Голомт банкны виза карт 2 ширхэг, сим картын үүр 3 ширхэг, “U Money” автобусны карт 1 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, өмчлөгчид нь зохих журмын дагуу олгох ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шилжүүлсэн, хадгалсан, худалдан борлуулсан, устгасан тохиолдолд энэхүү шүүхийн шийдвэрээр тус өмчлөгчдөөс үнийн дүнг албадан гаргуулж шийдвэрлэхийг анхааруулж, энэ хэрэгт О.Г , Б.У , Б.Т , Ш.П , Э.М  нар цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн 2308032190120 дугаартай хэрэг нэгтгэгдсэн, тусгаарлагдсан хэрэг үгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Д  гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс А.Д  надад 3 жилийн хугацаатай хорих ял оногдуулснаас хойш өөрийн буруутай үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна. Би өөрийн буруутай үйлдлийн улмаас улсад төлбөр болох 492,809,917.92 төгрөгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрч анхан шатны шүүх хуралдааны шатанд илэрхийлж байсан бөгөөд Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө уг төлбөрийг улсын төсөвт шилжүүлж төлбөрөө бүрэн барагдуулахыг хичээж байгаа болно. Мөн миний бие дахин гэмт хэрэг үйлдэхгүй цаашид зөвхөн шударгаар ажил хөдөлмөр хийж амьдарна гэдгээ илэрхийлж байна. Иймд миний эцэг О.А нь элэгний хавдар өвчинтэй болсон тул ууган хүүгийн үүргийг биелүүлж эцгийгээ эмчлүүлж асрах шаардлага Т рч байна. Иймд дээрх болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорих ялаас өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Д н өмгөөлөгч Ц.Дэлгэрням гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1280 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Д г Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ял шийтгэл эрүүгийн хариуцлага хүндэдсэн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч А.Д  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар маргаагүй боловч шүүхээс түүний үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран арцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол” гэмт хэрэгт тооцож, ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан. Тус гэмт хэргийн хуульчлагдсан нөхцөл байдлыг авч үзвэл гэмт этгээд нь нэг /тухайн хөрөнгө, мөнгийг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсэн байх, хоёр /мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан зэрэг үйлдлийн аль нэгийг хийснээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив талын гэм буруугийн санаатай хэлбэрийг тодорхойлох мэдсээр байж гэх шинжээс авч гэмт хэргийн субьект нь гэмт хэрэг үйлдэж тухайн хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсан этгээд байх боломжгүй. Харин бусдын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, мөнгө гэдгийг лавтай мэдсэн этгээд байх ёстой гэж үзэх юм. Учир нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд мөнгө угаах гэмт хэргийн хуульчлагдсан мэдсээр байж гэх шинжийг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулиар зохицуулсан гэмт хэргийн шинжийг шүүх тус бүр өөр өөрөөр тайлбарлан хэрэглэх, дур зоргын асуудал байх боломжгүй бөгөөд хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх нь зайлшгүй шаардлага юм. Гэтэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд яг энэхүү үйлдэлтэй адил буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан шүүгдэгч Ч.Ж-д холбогдох хэргийг тус шүүхийн шүүгч Ц.М нь даргалсан шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, 2025.01.29-ний өдөр №2025/ШЦТ/311 Шийтгэх тогтоолоор Ч.Ж-д холбогдуулан шалгасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Тухайн шийтгэх тогтоолд авагдсан шүүхийн дүгнэлтийг авч үзвэл “...Мөнгө угаах гэмт хэрэг нь суурь гэмт хэрэг үйлдэгдсэний дараа тухайн хэргийг нуун далдлах, эх сурвалжийг өөрчлөх зорилготойгоор суурь гэмт хэрэг үйлдэгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас зайлсхийхэд нь тусалж буй хоёрдогч этгээдийн үйлдлийг хэлэх бөгөөд энэ нь суурь гэмт хэргийг үйлдсэн этгээд ганцаараа байх боломжгүй юм” гэж дүгнэн ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа нь өмгөөлөгчөөс тайлбарлаж буй мөнгө угаах гэмт хэргийн субьектэд тавигдах шинжтэй тохирч байна. Түүнчлэн шүүх эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн атлаа өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан нөхцөл байдлыг яллагдагч, шүүгдэгчид ашиггүйгээр ялын төрлөөс хүнд ялыг сонгон хэрэглэх үндэслэлд хамааруулан тайлбарлаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1280 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч А.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Д н өмгөөлөгч Б.Мэргэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын яллах дүгнэлтийг харахаар бусдын дансыг ашиглаад түүнийгээ бэлэн мөнгө болгож гаргасан үйлдлийг нь мөнгө угаах          гэмт хэрэг гэж үзэж байгаа мэтээр утга агуулгатай байна. Шүүхийн шийтгэх тогтоолын 23 дахь талын харахаар 5710 улсын дугаартай лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг 230,000,000 төгрөгөөр садангийн холбоотой н.Анхбатын нэр дээр авсан үйлдлийг нь мөнгө угаах гэмт хэрэг гэж шийдсэн агуулгатай харагдаж байгаа. Улсын дээд шүүх хууль тогтоомжийн нэгдмэл байдлыг хангах зорилготойгоор шийдвэрүүд гаргадаг. Тийм ч учраас Улсын дээд шүүхэд гомдол гаргахад Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн бол гэх нөхцөл байдаг. Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 29 дүгээр тогтоол байгаа. Үүнд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө, эд хөрөнгийг мэдсээр байж, түүний гарал үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох зорилгоор хийгддэг. Харин залилах гэмт хэрэг үйлдэх хүрээнд хийгдэж байгаа мөнгөн шилжүүлгүүдийг мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэх боломжгүй гэдэг агуулгаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг дээр ч гэсэн бусдын дансыг ашигласан, өөрийн дасныг давхар ашиглаад мөнгөө бэлнээр авсан байгааг залилах гэмт хэрэг гэж үзэхгүй залилах гэмт хэргийн үйлдэж байгаа арга хэлбэр гэж тайлбарласан. Тиймээс бид энэхүү Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбарыг хэрэглэх боломжтой гэж харж байгаа. Нэг нь залилах боловч А.Д гийн үйлдэл нь мөрийтэй тоглоом зохион байгуулах боловч дансыг ашиглаж байгаа арга нь гэж үзэж байгаа. Гэмт хэрэг үйлдэх замаар мөнгө олж авсан ба тухайн мөнгөө хэрэглээд байгаа нь зарцуулаад бусдад зарах, бэлэглэх, эд хөрөнгө худалдаж авах зэрэг мэт олон хэлбэрээр хэрэглэж байгаа. Энэ хэлбэр бүрийг мөнгө угаах гэмт хэргээр давхар зүйлчлээд байх юм бол бусад гэмт хэргүүд бүгд давхар мөнгө угаах гэмт хэргээр зүйлчлэгдэх буруу жишиг тогтох боломжтой учраас лексус 570 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авснаар мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэж болохгүй гэж үзэж байна. Автомашиныг худалдаж авч байгаа нь хэлбэрээ өөрчилж байгаа гэдэгтэй санал нийлнэ. Гэвч уг автомашиныг нэр дээрээ шилжүүлж авсан гэрчийн өгсөн мэдүүлэг байдаг. Үүнд А.Д тай хамаатан садан, мөн хөдөө орон нутагт бүртгэлтэй учраас хотын дугаартай машин авах боломжгүй учраас миний нэр дээр шилжүүлсэн гэх тайлбарыг өгсөн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Д  хотын дугаартай болох зорилготой байсан гэж тайлбарласан. Зорилго нь өөр байсан учраас мөнгө угаах гэмт хэргээр зүйлчлэх боломжгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд мөнгө угаах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг гэж үндэслэж журамласан. Гэтэл шийтгэх тогтоол зөвхөн лексус 570 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авсан, мөнгө угаах гэмт хэрэг гэж гарсан. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан. Мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой хэд хэдэн үйлдэл байгаа. Гэтэл лексус 570 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авсан үйлдэл нь нэг л удаагийн үйлдэл. Тиймээс хэд хэдэн үйлдлээр гэж журамлах боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдэх тухай заалт. Хэрвээ мөнгө угаасан гэж үзэж байгаа бол эхлээд тухайн этгээд мөрийтэй тоглоом зохион байгуулж мөнгө олсон. Түүнээсээ хойш дараа нь лексус 570 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авч байхад яагаад нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж зүйчилж, журамлаад байна вэ. Ийм хууль хэрэглээний алдаа байна гэж харж байна. Шүүхээр гаргуулахыг хүсэж байгаа шийдвэрийн тухайн Ц.Дэлгэрням өмгөөлөгчтэй ижил байр суурьтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ж , Г.Б  нарын өмгөөлөгч Н.Жамъяндорж тус шүүх хуралдаанд: “... хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Б.У ын өмгөөлөгч Ч.Нямцоож тус шүүх хуралдаанд: “... хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Э.М ын өмгөөлөгч Б.Борхүү тус шүүх хуралдаанд: “... хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч А.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршиг, хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээсээ харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй, эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Гомдолтой холбоотой тайлбар хэлэхэд гэмт хэргийн улмаас хэн нэгэн этгээдэд ашигтай үлдэж болохгүй. Тодорхой эдийн засгийн ашиг олохоор үйлдэгдэж байгаа мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэргийн хувьд шууд ашиг олно. Өөрт олсон ашгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, урт хугацаанд ашиг хүртэх зорилготой буюу хууль сахиулж байгаа байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байгаа гэмт хэргийн шинжтэй. Гэмт этгээдийн тухайд өөрөө болон хоёрдогч этгээд оролцсон байхыг шаарддаг. А.Д н хувьд 17 иргэдийн дансыг ашиглаж, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор гүйлгээг хийж, бэлэн мөнгө болгож ашиглаж, улмаар хувирган хөдлөх хөрөнгө болгож өөрчилсөн. Энэ нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Шүүхээс бодитой дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд А.Д д зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан. Уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Хэрэг бүртгэлтийн шатанд өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар мэдээ мэдээлэл өгч хоёр хэрэг нэгтгэн шалгасан. Тийм учраас өөрийн гэм буруугаа хүлээж байгаа байдал, гэмт хэрэг олсон орлогоо бүрэн төлж барагдуулсан зэрэг байдлуудыг харгалзан үзээд түүнд тухайн эрүүгийн хариуцлага оногдуулах саналыг гаргасан. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сӨ р нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч А.Д  нь *** дүүргийн ***-р хороо, ***-р хорооллын *** дүгээр байрны *** тоотод, “Рокеrrr-2” аппликейшнийн “И.Н ” нэртэй мөрийтэй тоглоомын клубийг удирдан зохион байгуулж 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Б.У , Б.Ж , О.Г , Г.Б  нарт ажил үүрэг хуваарилан цалинжуулж ажиллуулсан,

мөн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд *** дүүргийн ***-р хороо, *** байрны *** тоотод, *** дүүргийн ***-р хороо, *** гудамжны ***-р байрны *** тоотод тус тус “Рокerrr-2”” аппликейшнийн “И.Х” нэртэй мөрийтэй тоглоомын клуб, мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзөр буюу Техас Холдем Покер (Техаs Holdem рокеr) гэх мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр удирдан зохион байгуулж Б.У , Б.Ж , О.Г , Г.Б , Б.Т , Ш.П , Э.М  нарыг тус тусын ажил үүрэг хуваарилан цалинжуулж ажиллуулсан,

2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд "И.Х" клубт А.Д , Б.У , Б.Ж , О.Г , Г.Б , Б.Т , Ш.П , Э.М  нар бүлэглэн тоглогчдоос орсон орлого болон зарлагыг бусдын данс, интернэт банкийг ашиглаж авч зохион байгуулсан гэмт хэрэгт тус тус хамтран оролцогчийн үүрэгтэйгээр оролцсон,

А.Д  нь дээрх цаг хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо 17 иргэдийн 23 төгрөгийн, 2 иргэний 14 ам.долларын, 1 иргэний юанийн данс, банкны карт, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг мөнгө төлөн авч, 29.150.968.236.59 төгрөг, 156,026.68 ам.долларыг төвлөрүүлж, 28,609,783,088.16 төгрөг, 146,978.30 ам.долларыг тоглоом тоглогч буюу оролцогчдод шилжүүлэн, 17 иргэний 20 дансаар 1,510,113,000.00 төгрөгийг захиран зарцуулах аргаа нуун далдалж бэлнээр зарлага хэлбэрээр авч, гэмт хэрэг үйлдэж олсон 571,920,791.92 төгрөгийг бэлнээр, нийт 802,724,291.92 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигчийг нуун далдалж **** улсын дугаартай шаргал өнгийн Lexus 570 маркийн тээврийн хэрэгслийг 230,000,000 төгрөгөөр өөрийн хамаарал бүхий этгээд болох Т.А ын нэр дээр худалдан авч хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж мөнгө угаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх “нэр бүхий этгээдүүд нь мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угааж байна” гэх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 06/,

Цахим орчинд үзлэг хийсэн “Рокеггг2” аппликейшн руу нэвтрэн (4с881) кодыг хийж уг “И.Х” нэртэй мөрийтэй тоглоомын клуб руу нэвтрэн орж байна. Уг клубт 1982 гишүүн бүртгүүлснээс нэвтрэн орох үед 4 ширээнд 30 хүн тоглож байв. Уг клубт байрших нийтлэл, сэжигтэй этгээдүүдийн чат болон хэрэгт ач холбогдол бүхий зургийг тэмдэглэлд хавсаргав. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 7-8/,

Хэргийн газарт үзлэг хийсэн “хэрэг учрал болсон гэх газар нь гал тогоо, 00 тусдаа 2 өрөө байранд болсон байв. ... 14 ширхэг гар утас, onespan нэртэй Хаан банкны нэртэй 3 ширхэг төхөөрөмж байв. Уг цахим мөрийтэй тоглоом явуулдаг гэх 14 ширхэг гар утас нь LG маркийн Q92 гар утас 13 ширхэг гар утас байв. ...Galаху S20 маркийн цагаан өнгийн тагтай гар утас 1 ширхэг байв. 10 ширхэг гар утас байв. Уг гар утаснууд нь LGQ92 маркийн гар утас 5 ширхэг, Iphone 12 ргоmах маркийн гар утас 1 ширхэг, Samsung note 7 маркийн гар утас 1, Iphone X 1 ширхэг, LG8 маркийн гар утас 1 ширхэг, Iphone маркийн гар утас 1 ширхэг нийт 10 ширхэг гар утас байв. ...23 ширхэг гар утсанд Pokerrr-2 аппликейшн уншуулж “И.Х” гэх нэртэй клуб нээн “И.Х” админ, админ 1,2,3,4,5,6,7,8,9 гэж дугаарлаж нийт 10 гар утсан дээр цахим мөрийтэй тоглоом явуулж байсныг тэмдэглэлд тусгав...Уг И.Х клубийн толгой админы LGQ2 маркийн цэнхэр өнгийн гар утсан дээр Pokerrr-2 аппликейшн суулгасан байв. 24 хуудас, 32 хуудас, 24 хуудастай тооны дэвтэр 3 ширхэг, onespan www.vasco.mn нэртэй төхөөрөмж 3 ширхэг, Б, Г, Э гэх хүмүүсийн хаан банкны данс холбоотой, 60 хуудас, 32 хуудастай тооны дэвтэр 2 ширхэг, 12 хуудастай 3 ширхэг Tobot нэртэй дэвтрийн нүүр 1 ширхэг, 24 хуудастай тууш дэвтэр нэг ширхэг байсныг тэмдэглэлд тусгаж, хураан авав.” /1хх 12-24/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 25-29/,

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 30-34/,

гэрч О.Б-гийн “Би А.Д , Г.Б , О.Г  нарыг танихгүй. Харин О.Г той Баянгол дүүргийн 2 өрөө байрыг түрээслэхээр гэрээ байгуулж байсан болохоор зүс мэднэ. Би 2023 оны 4 дүгээр сараас хойш “Р ” ХХК буюу “Remax star office” байгууллагад зууч, агентаар ажиллаж байгаа юм. Тэгээд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, *** байрны 41 тоот 2 өрөө байрны эзэн миний хуучин танил Г.Т 2023 оны 06 дугаар сард анх надтай холбогдоод 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө түрээслэхэд зуучлах гэрээ"-г байгуулж, уг байрыг түрээслээд өгөөч гэсэн санал тавьсан. Тэгээд би уг гэрээгээ “Р ” ХХК-ийн программ буюу дотоод сүлжээнд байршуулсан. Үүний дагуу надтай цуг ажилладаг агент Э уг байрыг түрээслэхээр зар тавьсан бөгөөд Г.Б надтай уулзуулсан. Тэгээд Г.Б д уг байрыг түрээслэхээр тохиролцоод 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Г.Т , түүний эхнэр Н.Урангоо нарын хамт хорооллын Хишиг төвд байрлах нотариат дээр очиж орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Ингээд уг байрыг гараашийн хамт 1 сарын 1,350,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Тэгтэл Ч.У нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “NU” гэсэн фейсбүүк хаягаас чат бичээд “түрээсийн залуу гадаад явлаа, оронд нь дүүгээ оруулъя” гэсэн мессеж бичээд байна, таны дугаарыг өглөө шүү гэж хэлсэн. Ингээд тухайн өдөр Г.Б  нь О.Г  гэх хүнийг дагуулж ирээд 203 тоотод ирж “Орон сууц хөлслүүлэх” гэрээг байгуулж гэрээний эрхийг О.Г ид шилжүүлж өгсөн. Г.Б  нь уг байрны 3 сарын төлбөрийг 1 сарын барьцааны мөнгөний хамт Ч.У гийн данс руу шилжүүлсэн. Тэгээд түрээсийн хугацаа дуусаагүй учраас О.Г , Г.Б  нартай дахиж холбогдоогүй. Т , Ч.У  нар одоо гадаадад буюу Солонгос Улсад байгаа. Г.Т , Ч.У  нар тухайн үедээ түрээслэх хүн олох зав байхгүй, дээрээс нь гадаад явах гэж байсан шалтгаанаар надад хандаж байсан. Г.Б  нь анх гэрээ байгуулахдаа найз охинтойгоо тусдаа гараад амьдрах гэж байгаа гэж хэлж байсан. Дараа нь О.Г ийг дагуулж ирэхдээ найз охинтойгоо гадагшаа явахаар болсон, тийм болохоор дүүдээ шилжүүлж байна гэж хэлсэн. Г.Б , О.Г  нар тухайн байранд үйл ажиллагаа явуулж байсан талаар би мэдээгүй.” /1хх 130-132/,

гэрч Ц.Э ийн “Би Г.Бат-Эрдэнийг танихгүй. Би “Р ” ХХК-д 2022 оны 08 дугаар сараас хойш одоог хүртэл зууч, агентаар ажиллаж байна. Манай компанийн агент О.Б  бид хоёр нэг оффист хамт ажилладаг. Тийм болохоор нэг нэгнийхээ ажлын зарыг оруулах эрхтэй байдаг. Үүний дагуу О.Б  дээр байсан дээрх 2 өрөө орон сууцыг түрээслэх зарыг өөрийн  гэсэн өөрийн фейсбүүк пейж хуудаснаас фейсбүүк группт зар оруулсан. Зарын дагуу Г.Б  нь  гэсэн дугаараас миний зар явуулдаг  дугаарт холбогдохоор нь би агент О.Б тай холбож өгсөн. Мөн түрээсийн гэрээ нотариат дээр байгуулахад хамт байсан. Хорооллын “Ө ” кино театрын хавьд байсан нэг нотариат дээр орсон санагдаж байна. Бид нар асуухад Г.Б  нь найз охинтойгоо тусдаа амьдрах гэж байгаа, мөн оюутан дүү маань ирж хамт амьдарна гэж ярьж байсан. Өөр тодорхой зүйл яриагүй. Энэ талаар би мэдээгүй. Байр түрээслэх гэрээ байгуулаад л явсан. Тухайн байранд дахиж очоогүй. Бид нар угаасаа түрээсэлсэн болохоор эргээд очих, нэвтрэх эрх, үүрэг байхгүй.” /1хх 134/,

Түрээсийн гэрээ /2хх 189-197/,

Г.Т , О.Г  нарын хооронд дугаар байрны 31 тоот орон сууцыг хөлслүүлэх гэрээ нийт 12,150,000 төгрөг (2хх 189-191/,

Кибер гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн магадлагаа /1хх 141-162, 193/,

Кибер гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн магадлагаа /1хх 143-168/,

Кибер гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн магадлагаа /1хх 169-178/,

Кибер гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн магадлагаа /1хх 179-190/,

Кибер гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн магадлагаа /1хх 191-192/,

Кибер гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгчийн магадлагаа /1хх 195-196/,

Кибер гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгчийн магадлагаа /1хх 197-199/,

Кибер гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн магадлагаа /1хх 200-201/,

Кибер гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /1хх 202-203/,

2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “... “354071802018492” IMEI дугаартай “LG-Q920N” маркийн гар утсанд үзлэг шинжилгээ хийж магадлагаа гаргалаа ... хэрэглэгчийн нэр И.Х клуб хувийн дугаар #4с88t эрх owner нэр 66666” гэсэн магадлагаа /1хх 173-174/,

гэрч Д.Б ы “...Би Хаан банкны дугаартай дансыг огт ашиглаагүй. Миний нэр дээр байдаг боловч би ашигладаггүй. Харин би өдрийг нь санахгүй байна. 2023 оны 05 дугаар сард манай урд талын айлын хүн болох Д гээд манай таньдаг залууд тус болооч гэхээр нь юу юм гэж асуутал манай найзын хүүхэд байгаа юм, энэ хүүхдэд тус болооч гээд До той анх уулзуулсан. Тэгээд би До той анх Да ын гэрт уулзаад Хаан банканд хамт очиж данс нээж өгөх гэтэл тухайн банкны салбар нь тог тасарсан гээд маргааш нь До  бид хоёр банканд хамт очиж би шинээр  дугаартай дансыг нээж өгсөн. Мөн Юнител салбараас 2 ширхэг утасны дугаар авч өгсөн. Би тухайн үед ямар утасны дугаар авч өгсөн талаараа санахгүй байна. Да  / До ыг надтай уулзуулж танилцуулсан бөгөөд бусдаар бол энэ асуудалд оролцоогүй. Тухайн үед данс нээж өгөөд Хаан банкны алтан виза карт захиалж өгсөн. Тэгээд ажил дууссаны дараа До  баярлалаа гэж хэлээд надад 500,000 төгрөг бэлнээр тоолоод өгсөн. Би зүгээр тус болъё гээд данс нээж өгсөн. Түүнээс биш анхнаасаа мөнгөөр нээж өгнө гэж тохироогүй. Тэр үедээ баярлалаа гээд өгөхөөр нь 500,000 төгрөг авсан. ...Миний хувьд “Рокеггг2” гэх цахим мөрийтэй тоглоомын талаар ямар нэгэн ойлголт байхгүй.” /3хх 31-33/,

гэрч Л.До ын “...Би Д.Б ыг сайн танихгүй. Харин Б.Да  болон түүний нөхөр А  нартай өмнө нь хамт тээвэрт явдаг байсан. Найз нөхдийн холбоотой. Тэгтэл 2023 оны 05 дугаар сард байхаа сар, өдрийг нь сайн танихгүй байна миний танил болох Д  та нэг найдвартай хүнээс данс олоод өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би тухайн үедээ Да , А  нарын гэрт очих үедээ энэ талаар хэлтэл манай энд нэг томоотой хүн байдаг юм гэж хэлсэн. Тэгээд Да ын гэрт Г.Б тай уулзаад дансаа өгөөч, онлайн шоп ажиллуулж байгаа юм, өөр данс хэрэг болоод байна гэж хэлсэн. Ингээд Д.Б  нь зөвшөөрөөд маргааш нь билүү нөгөөдөр нь Г.Б  бид хоёр банканд хамт очиж Г.Б аар данс нээлгүүлж, Хаан банкны алтан карт захиалсан. Би тухайн үед нээсэн дансны дугаарыг нь санахгүй байна, мөн Юнител ороод утасны дугаар авхуулсан. Тэгээд интернэт банк болон бусад бүх юмтай нь данс утасны дугаарыг нь хэд хонож байгаад нэг их удалгүй Д д аваачиж өгсөн. Тэр үед Д тай хорооллын эцэст уулзаж Г.Б ы данс, дугаар, картыг нь өгсөн юм. Би тээвэрт явдаг болохоор заримдаа Д гаас бензиний болон ойр зуурын мөнгө зээлж авдаг байсан. Тэгээд Д д өртэй байсан. Харин Д  тухайн үед эндээс нөгөө хүндээ мөнгө өгөөрэй гээд надад бэлнээр мөнгө өгсөн. Мөнгөний хэмжээг нь сайн санахгүй байна 1.000.000 төгрөг байсан байх. Тэгээд 500,000 төгрөгийг нь Г.Б д бэлнээр өгсөн. Би тухайн үедээ А.Д г юунд ашиглах гэж байгаа талаар нь мэдээгүй. Онлайн шоп ажиллуулж байгаа гэж ойлгосон. А.Д  нь тэр үедээ дансыг юунд ашиглах талаар надад тодорхой зүйл хэлээгүй. Би Ө.Д г хаана ямар ажил хийдэг талаар нарийн ширийн зүйл мэдэхгүй. Би А.Д н аав А.У ыг морь уядаг болохоор тэр утгаараа танина. А.Д г нь хүүхэд байх үеэс нь танина. Би тэдний гэрийнхний хурдан морийг тээвэрлэдэг байсан. Би Ж г танина. Ж  нь А.У  ахынд хурдан морь унадаг байсан хүүхэд байгаа юм. Бусдыг нь бол танихгүй.” /3хх 38-40/,

гэрч Г.М ын “Ш.П  нь миний том охин байгаа юм. Бусад хүмүүсийг нь бол би танихгүй. Би Хаан банкны  дугаартай дансыг эзэмшдэг. Уг дансыг нэлээд олон жил ашиглаж эзэмшиж байна. Миний Хаан банкны  дугаартай данс болон виза картыг манай том охин Ш.П  заримдаа ашигладаг. Миний данснаас орлого, зарлага хийгдсэн тохиолдолд надад мессежээр мэдээлэл нь ирдэг. Манай том охин Ш.П  миний данс, виза картыг цалин авахдаа ашиглана гэж авсан. Түүнээс биш байнга ашигласан зүйл байхгүй. Манай охин Ш.П  нь миний дугаартай дансны виза картыг хаясан гэж ярьсан. Тийм болохоор манай охин Ш.П  энэ талаар мэдэж байгаа байх. Өмнөх карт нь бол одоо хүчингүй болсон байгаа. ...” /5хх 195-197/,

 гэрч У.Э ын “...2023 оны 04 дүгээр сард М.М  нь миний  дугаар руу залгаад “надтай уулзъя” гэж яриад Дашчойлон хийдийн зүүн талын оюутны байрны гадна ирсэн. Улмаар М.М  нь интернэт банкаараа данс нээгээд өгчих чамд 500.000 төгрөг өгье, онлайн худалдаанд ашиглах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Б.Ө ний замын урд талд байдаг Хаан банкин дээр очиж  дугаартай дансанд виза карт, воско төхөөрөмж захиалаад интернэт банкны нууц үг, нэвтрэх нэрийг нь М.М т өгсөн. М.М  нь тэр өдрөө надад бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш 2023 оны 08 дугаар сард М.М тай уулзаад дугаартай дансны виза карт интернэт банкны нууц үг, нэвтрэх нэрээ буцааж авсан. Одоо би уг дансаа өөрөө ашиглаж байгаа. Би ийм их хэмжээний мөнгө яагаад миний данс руу орсныг огт мэдэхгүй байна. А.Д  нь надтай 10 жилд нэг ангид сурч байсан манай ангийн хүүхэд байгаа юм. Би тухайн үед А.Д г мөрийтэй тоглоомын клуб ажиллуулж байсныг мэдээгүй. 2023 оны 10 дугаар сараас эхэлж мөрийтэй тоглоом ажиллуулж байсныг мэдсэн. А.Д  болон М.М  нар төрөл садангийн холбоотой гэж хүнээс сонсож байсан.” /6хх 79-80/,

 гэрч Х.М  “2023 оны 03 дугаар сард манай нутгийн ах Улаанаа хочит М.М  нь надтай утсаар холбогдоод уулзах хэрэг байна, оюутны байрныхаа гадна гараад ирэх боломж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би оюутны байрнаас гараад М.М  ахын автомашинд түүнтэй уулзсан. Тэгсэн М.М  нь интернэт банкаараа өөрийнхөө нэр дээр нэг данс нээгээд өгчхөөч ах нь чамд 1 сая төгрөг өгье, би хөдөө явж иргэдээс ноолуур худалдаж авна. Ахдаа 6 дугаар сар хүртэл 3 сарын хугацаанд дансаа ашиглуулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед оюутны төлбөр нэхэгдээд байсан болохоор зөвшөөрөөд М.М  ахтай хамт Санхүү эдийн засгийн дээд сургуулийн урд талд байх Хаан банк руу орж воско төхөөрөмжөөр виза карт захиалж аваад интернэт банкны нууц үг, нэвтрэх нэр зэргийг М.М т өгсөн. Тэрнээс хойш 10 орчим хоногийн дараа М.М  нь миний Худалдаа хөгжлийн банкны дугаартай данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн... А.Д  нь манай 10 жилийн ангийн хүүхэд байгаа юм. Одоо бид хоёр холбоо харилцаа байхгүй байгаа. Хамгийн 2023 оны 09 дүгээр сард бид хоёр ангиараа уулзахдаа нэг удаа уулзсан.” /6хх 83-84/,

 гэрч Х.М-н “А.Д  нь миний аав Ху-тэй үеэлүүд байгаа юм. Би 2023 оны 07 дугаар сарын эхээр хотод орж ирсэн. Улмаар хотод шүдээ эмчлүүлээд явж байх үед А.Д  нь над руу залгаад ажил төрөл хийх юм уу мөнгө хэрэг болох байлгүй дээ, надад нэг ажил байна, хэд хоног хийчхээд явчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнтэй уулзах гээд 22 цаг өнгөрч байхад 16 орчмоос такси бариад ойролцоох газарт очсон. Улмаар А.Д  нь миний утас руу залгаж таксины жолоочтой утсаар ярьж байгаад шинэ байрны гадна таксиг зогсоолгоод жолооч ахад А.Д  ах мөнгө өгсөн. А.Д  ах бид хоёр уг байрны 8 давхарт гараад лифтний өөдөөс харсан хаалга руу орсон. Уг 2 өрөө байранд Г , У  нар урдаа 2-3 утас тавьчихсан байж байсан. Тэгээд А.Д  нь юу хийж байна, ажил төрөл хийсэн дээр дээ ахын дүү, агаад нь боломжийн ажил байна, хэд хоног хийчхээд явчих гэж санал тавьсан. Тэгэхээр нь би ямар ажил хийх вэ, тэрийгээ хэлчих гэж хэлэхэд А.Д  нь “ах нь покер ажиллуулж байгаа юм, энэ хүмүүст зарагдаад байж бай” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “энэ покер чинь хууль бус юм бол би ийм ажил хийхгүй. Өөрөө хуулийн чиглэлээр сурч байгаа хүн юм чинь гэж хэлсэн. Тэгсэн чинь А.Д  нь намайг өөрөө чи сайн бодоод маргааш надад хариугаа хэлээрэй” гэж хэлээд гараад яваад өгсөн. Тухайн үед цаг орой болсон байсан болохоор би уг 2 өрөө байрны том өрөөнд найзуудтайгаа утсаар тоглож хоносон. Г , У  нар нь нөгөө өрөөнд юм яриад инээлдээд байж байсан. Маргааш өглөө нь Г , У  нар нь надад хандан “босож ажлаа хий, оюутан болохоор мөнгө хураасан дээр шүү, админ хийвэл цалин мөнгийг чинь гомдоохгүй өгнө “гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн аав Ху т рүү залгаад “шүдний эмнэлэг худлаа боллоо, А.Д  ах ажлын санал тавиад байна, хууль бус мөрийтэй тоглоомд ажилла гээд байна” гэж хэлсэн. Тэгсэн аав Ху т хууль бус бол ажиллаад дэмий гэж хэлсэн. Хурдан гараад гэртээ хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би А.Д  ах руу тэр өдрөө залгаад “аав намайг ийм ажил хийлгэхгүй, хүрээд ир гэж байна гэж хэлэхэд тэрээр би орой наад байрны гадаа чинь очоод залгая тэгээд чи гараад ир” гэж хэлсэн. Улмаар А.Д  нь 21 цагийн үед байрны гадаа ирчихсэн гэж залгахаар би гараад А.Д н шар өнгийн том жийп маркийн автомашинд суугаад явсан. Намайг 10-р хороололд буулгаад А.Д  ах цаашаа явсан. Тэгээд би автобусанд суугаад аавын төрсөн дүү Т.О ийн гэрт очсон. Би админ хийгээгүй...” /6хх 87-89/,

гэрч Т.О ийн “М.М  нь миний аав О.Т ын төрсөн дүү Э гийн ганц хүү нь байгаа юм. Уг 46.35 метр квадрат 2 өрөө орон сууцыг “Х.Ц ” ХХК-аас 2023 оны 05 дугаар сард 117.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо уг байр нь миний өмч. 2023 оны 07 дугаар сарын эхээр М.М  нь надтай уулзаад эхнэртэйгээ муудалцсан чиний илүү байранд хэд хоног байж болох уу гэж асуусан. Тэгэхээр нь үеэлдээ туслах зорилгоор орон сууцны түлхүүрээ өгсөн. Улмаар М.М  нь надад 300.000 төгрөг өгсөн. Тэрээр манай байранд 20 гаруй хоног байж байгаад хэл сураггүй алга болсон. Тэгэхээр нь би 2023 оны 08 дугаар сарын эхээр дээрх байран дээрээ очтол гэрт хэн ч байхгүй байсан. Би тэр талаар бол огт мэдээгүй. Тийм зүйл зохион байгуулж байсан бол би М.М т түлхүүрээ өгөхгүй байх байсан.” /6хх 92-93/,

 гэрч М.М ын “...А.У  гэх хүн миний эх Э гийн төрсөн дүү байгаа юм. Харин Д  нь А.У  гэх хүний эхний хүүхэд буюу том хүүхэд нь тийм болохоор ах дүүсийн хүүхдүүд. А.Д  өөрөө “И.Н ” гэх нэртэй мөрийтэй тоглоомын клуб ажиллуулдаг. Би тэр клубт ажиллаж байгаа мөн ажилласан асуудал байхгүй. Мөрдөн байцаалтын шатнаас оргож явах үедээ очих газар байхгүй болохоор А.Д н ажиллуулж байсан “И.Н ” мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газар буюу Улаанбаатар хотын хаягийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан шинээр баригдсан байр байсан бөгөөд тухайн байрны 2 өрөө байрны нэг өрөөнд би амьдарч байсан юм. Намайг очихоос өмнө ажиллуулаад эхэлсэн байсан бөгөөд А.Д  ажиллуулдаг байсан. 2023 оны 01 дүгээр сараас эхэлсэн юм шиг байна лээ. Тухайн мөрийтэй тоглоом зохион байгуулах үйл ажиллагаанд би огт оролцоогүй. Харин намайг А.Д  дансны дугаараа өгчих гэхээр нь би дансны дугаар өгсөн. Тэгээд миний данс руу тоглогч нарын мөнгө бол ордог байсан. А.Д  надаар Хаан банкны шинэ данс 2023 оны 03 дугаар сард санагдаж байна. Нээлгээд тухайн дансыг А.Д  өөрөө ашигладаг байсан. Би уг дансны дугаарыг мэдэхгүй. Тухайн дансны дугаарыг А.Д  сайн мэднэ. Би Хаан банкны виза картыг аваад АТМ орж нэг удаа авахдаа 20.000.000 төгрөгөөр 4-5 удаа 2023 оны 5, 6 дугаар сард авч өгч байсан. А.Д  нь “И.Н " нэртэй мөрийтэй тоглоом клубт админаар Ж , Б , Г , Б  гэх 4 хүнийг ажиллуулж байсан. Тухайн хүмүүсийн овог нэрийг мэдэхгүй. Дээрх хүмүүс 20 гаран насны хүмүүс байсан. Админ нар нь 24 цагаар ээлжилж нэг хоног хонохдоо 2 хүн нэг өрөөнд нь байрлаж ажилладаг байсан. Би тухайн мөрийтэй тоглоом зохион байгуулж ажиллуулж байсан админ нарт огт цалин хөлс өгч үзээгүй. Харин цалин хөлсийг нь А.Д  өөрөө өгдөг байсан. Нэг удаа гарахдаа 2 хүн 24 цагаар мөрийтэй тоглоомын админаар ажилладаг байсан бөгөөд сард 15 удаа 2 хүн гардаг. Тэгэхээр нь сарын цалин нь нэг хүний 7.500.000 төгрөгийн цалинтай байсан. Гэхдээ цалингаа 24 цагаар ажиллаад буухдаа буюу маргааш өглөө нь цалингаа аваад явдаг байсан. Нэг хоногийн мөнгө нэг хүний 500.000 төгрөг байдаг байсан. А.Д  надад огт мөнгө төгрөг өгч байгаагүй. Харин зарим үед хоол, унааны мөнгө гээд гуйж авдаг байсан. Тэгж авахдаа 100.000 төгрөг авдаг байсан. “И.Н ” мөрийтэй тоглоомын клуб нь 100.000-1.600.000 төгрөгийн бооцоотой өдөрт 4-5 ширээтэй 24 цагийн хугацаанд тогтмол хүнтэй ажилладаг байсан. 24 цагийн хугацаанд багадаа 10 саяас 20 саяын хооронд ашиг олдог байсан. Ихдээ 40 гаруй сая төгрөгийн ашигтай байдаг. Би Х.МөнхТ  гэх хүнийг танина. сумын харьяат залуу байгаа юм. Тухайн залуу бол 2023 онд 10 жилийн сургуулийг төгсөөд Улаанбаатар хотод суралцахаар ирсэн. Би тэр болгон тэнд байдаггүй байсан болохоор яг хэдэн удаа админаар ажилласан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан миний мэдэх 2-3 удаа ирж Ж  гэх хүнтэй найз гээд ирдэг байсан. Яг админаар ажиллаж байсан үгүйг мэдэхгүй байна. 2-3 удаа ирэхдээ хэдэн төгрөгийн цалин авч байсан талаар мэдэхгүй. АТМ-ээс яг хэн хэн очиж клубийн орлогыг авдаг байсан талаар мэдэхгүй. Би А.Д тай хамт явж байгаад АТМ-ын хажууд очоод мөнгө аваадах гэхээр виза картыг нь аваад 4-5 удаа мөнгө авч өгч байсан.” /6хх 96-99/,

гэрч Т.А ын “**** улсын дугаартай “lexus 570” маркийн машин миний нэр дээр бүртгэлтэй боловч би өөрөө унаж ашигладаггүй. А Д  нь фейсбүүкээс зар харж байгаад гайгүй машин харлаа гээд 2023 оны 06 дугаар сарын 07, 08-ны хавьцаа худалдан авсан болов уу гэж бодож байна. Тухайн үед надад хэлэхдээ машинаа 215.000.000 саяар авсан гэж хэлсэн, хаанаас авсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 07, 08-ны өдөр над руу утсаар яриад таны нэр дээр түр албан тоот гаргуулъя аа, нэрийг нь шилжүүлтэл гэж хэлэхээр нь би нэг их юм бодолгүй за тэгээ гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр над руу яриад өмнө нь иргэний үнэмлэхийн зургийг фейсбүүкээр авсан байсан учраас миний нэр дээр машинаа шилжүүлсэн. Тэгээд өөрөө өдөр тутамдаа унаж ашигладаг. Дээрх авто машины бүртгэл нь миний нэр дээр болохоос би өөрөөсөө мөнгө гаргаж худалдан аваагүй миний машин биш А.Д н машин байгаа юм...” /1хх 124-125, 3хх 51-52/,

 гэрч БНХАУ-ын иргэн Я -ийн “...Тухайн **** улсын дугаартай “lexus 570" маркийн тээврийн хэрэгсэл нь намайг гүйцэтгэх захирлаар томилогдож ирэх үед манай компанийн эзэмшлийн машин байсан. Энэ машиныг манай компанийн ажилчид унаж хэрэглэдэг байсан. Тэгээд би өөрөө **** улсын дугаартай “lexus 570” маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 06 дугаар сард танихгүй залууд худалдсан. Фейсбүүк дээр зар тавиад зарын дагуу зарсан. Би 230,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Тэгээд тухайн хүний нэрийг одоо санахгүй байна. Тэр хүн нь надад машины төлбөрөөс 69,000,000 төгрөгийг 10, 20, 20, 19 сая төгрөгөөр тус тус хувааж миний Хаан банкны  дугаартай данс руу 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Данс нь харагдахгүй АТМ-ээс шилжүүлсэн байсан. Тэгээд би 69,000,000 төгрөгийг нь бэлнээр өөрийн компанийн дансанд шилжүүлсэн. Харин 161,000,000 төгрөгийг нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны төв салбар дээр надад бэлнээр авчирч өгсөн. Дээрх машиныг хэний нэр дээр шилжүүлж өгснийг сайн санахгүй байна. Монгол хүний нэрийг сайн тогтоодоггүй юм.” /5хх 201-203/,

А.Д н яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл “рокеггг2 нэртэй аппликейшн дээр “И.Х” гэх нэртэй клуб үүсгэн цахим мөрийтэй тоглоом ажиллуулсан. Өдөрт нэг сая төгрөгийн ашиг олдог байсан. 1 сарын хугацаанд 30 сая төгрөг олсон. Ашиг орлогоороо байр машин янз бүрийн юм авсан зүйл байхгүй. Би доороо Ж , Б , Г  нар “И.Х” клубт админ хийдэг байсан. Ш.П  тогоочоор ажилдаг байсан. Тэ , У  нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх сауны хажуу талын байрнаас нүүлгэж Баянгол дүүргийн байранд нүүлгэлт хийсэн 2 залуу байгаа юм...Би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх сауны хажуу талын , Баянгол дүүргийн байранд тус тус мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Би сауны хажуу талын байрыг 500.000 төгрөгөөр түрээсэлсэн. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрыг 600.000 төгрөгөөр түрээсэлсэн. Би рокеггг2 нэртэй аппликейшн дээр “И.Х” нэртэй клубийг өөрөө зохион байгуулж админаар Ж , Б , Г  нарыг ажиллуулдаг. Манай “И.Х” клубт 100.000, 200.000 төгрөгийн ширээнүүд явдаг. 100.000, 200.000 төгрөгийн ширээнүүд 2500-5000 төгрөгийн ултай. Тоглогч хэдэн төгрөгөөр цэнэглэх нь тоглогчийн эрх. Тийм олон ширээ давхардсан тоогоор явах боломжгүй. Би 1 ажиллуулсан гэж байгаа болохоос хөгжүүлэх гэж 10 хоносон. 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан. Яагаад гэвэл миний хэрэг Сүхбаатар дүүргийн шүүх дээр цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон. ...Олсон орлогыг би өөрийн эзэмшлийн 12 дансны нэгээр авсан. Би өөрөө сайн санахгүй байна.” /1хх 233-235/,

 Б.У ын яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр А.Д  гэх нутгийн дүүтэй утсаар яриад “хэд хоног хийчих ажил байна уу” гэж асуусан. А.Д  “ахаа байгаа танд би хаяг зааж өгье та хүрээд ир” гэж хэлсэн. Би 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зааж өгсөн хаягаар Баянгол дүүргийн нутагт байх сауны хажуу талын *** байрны 5 давхарт 2 өрөө байранд очсон. Намайг тэр хаягаар очоод байр руу ороход Ж , Г.Б  гэх хоёр залуу байсан. Б.Ж , Г.Б  гэх хоёр залуу 10 гаруй утас тавьсан “Рокегггг-2” аппликейшн ашиглан “И.Х” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомыг явуулж байсан. Би Б.Ж , Г.Б  гэх хоёр дүүтэй орж мэндлээд “одоо юу хийх вэ” гэж асуусан. Надад Б.Ж , Г.Б  хоёр ахаа та “И.Х" гэх клубийн тоглогч нарыг татах зорилгоор сэвээ хийгээд байж бай гэж надад зааж өгсөн. Би “И.Х” клубийн админаар 8 удаа гарсан. Б.Ж  гэх дүүтэй нэг ээлжид гардаг байсан. А.Д  гэх Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутгийн дүү зохион байгуулдаг байсан. Админууд бүгд сумын залуучууд байсан. “И.Х” нэртэй цахим мөрийтэй тоглоомыг 24 цаг явуулахад цэвэр ашиг 10 сая орчим төгрөг олдог байсан. Бид нар нэг ээлжид гараад 200.000 төгрөг авдаг. А.Д  бид нарын тоглоом зохион явуулдаг түрээсийн байрны ойролцоо ирээд машинтай зогсож байгаад дуудаж гарааны мөнгө өгчхөөд яваад өгдөг байсан. “И.Х” клубийн админууд тоглоомд ашиглаж байгаа данснуудыг ашиглан тоглогч нарын хожсон мөнгийг шилжүүлдэг байсан. А.Д  өөрийнхөө утсаар орж админуудад хяналт тавьдаг байсан. Тоглоомын дансанд орж ирсэн мөнгийг яаж авдаг байсныг мэдэхгүй байна. А.Д  бэлнээр авдаг байсан байх. Бид нарт бэлэн мөнгө өгч цалинжуулдаг байсан. “И.Х” клуб өдрийн цагаар 100.000, 200.000 төгрөгийн ширээ явдаг. Орой 09 цагаас хойш 100.000, 200.000, 400.000, 800.0000 төгрөгийн ширээнүүд явдаг. 500.000 төгрөгийн ширээ нээхэд явахгүй байсан болохоор 400.000 төгрөгийн ширээ болгон өөрчилсөн. Би таталтын хувийг сайн мэдэхгүй байна. Баянгол дүүргийн нутаг сауны хажуу талын *** байранд зохион явуулдаг байсан. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны орой А.Д  над руу утсаар яриад ахаа та хаана байна гэж асуусан. Би хөдөө явах гэж байна гэхэд ахаа та нөгөө цахим мөрийтэй тоглоом явуулдаг гэх газраас өөр байр руу нүүлгэж өгөөд явчих гэж гуйсан. Би шөнө 03 цагийн үед такси бариад *** байран дээр очсон. А.Д  над руу залгаад ахаа машин очсон байгаа та ороод тоглоом явуулдаг гар утас болон бусад зүйлсийг админ Б.Т , Б.Ж  нартай авч гараад 25 дугаар эмийн сангийн тэнд оруулаад явчих гэсэн. Би тэд нарыг нүүлгэж өгөөд төв замаас такси бариад явсан. Би А.Д гаас 8 гарааны 1.600.000 төгрөгийн цалин авсан. Би ямар дансаар тоглогч нараас мөнгө татдаг байсныг мэдэхгүй. Миний ээлжид Ж  хариуцан үндсэн админ хийдэг. Би Ж д тусалдаг сэвээ хийдэг байсан.” /1хх 248-2хх 01/,

Б.У ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх 19-23/,

Б.Т ийн яллагдагчаар өгсөн: “...Д  ах манай сургуулийг 2019 онд төгссөн бөгөөд надаас 3 ах нэг сургуульд сурдаг мөн нэг нутгийн хүмүүс учраас нэг нэгнээ таньж мэднэ ээ. Хамаатан садангийн харилцаа холбоо бол байхгүй. Би 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мал зарах гээд хотод ирчихсэн байсан. 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Д  ах өөрийнхөө дугаараас миний барьж байсан  дугаарын утас руу залгаад онлайн покер тоглоомын админаар ажиллах уу, хоногийн 300,000 төгрөг өгье гэх санал тавьсан. Би хийх ажилгүй байсан учраас зөвшөөрсөн. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Д  ахын өгсөн “9881"- тэй Ш.П  гэж хүний дугаараар холбогдоод “танайд админаар ажиллах гэж байгаа юм гэхэд хорооллын эцсийн *** сауны баруун талын тэнд байранд хүрээд ир гэж хэлсэн, заасан газар нь очиход манай нутгийн Г , бас Ш.П  гэх эмэгтэйн хамт байсан. Тухайн байр нь 3 өрөө тавилгатай, мөн олон гар утаснууд байсан. Очсон өдрийн ээлж нь Г , Ш.П  нар гээд ажиллаж байсан бөгөөд завсар зайгаар нь Г  надад админ хэрхэн хийх талаар зааж өгсөн. Ш.П гийн хувьд тоглогч нараас мөнгө татах ширээнүүдээ харах, хожсон иргэдийн мөнгийг буцаан шилжүүлэх ажил хийдэг, харин Г  надтай адилхан реклам явуулах ажлыг хийж байсан. Тэгээд Г , Ш.П  нарын ээлж нь дуусаад 21 цагт буугаад явцгаасан бөгөөд надтай хамт ажиллах Ж  гэх бас манай нутгийн залуу ирсэн. Тэгээд оройн 21 цагаас эхлээд би нэг гар утас аваад тоглолтын ширээнүүд нээгдсэн, тоглолт явагдаж байна, тоглоорой гэх утгатай рекламыг “И.Х” клубийн хүмүүст танилцуулах сурталчлах гэх юм уу тийм ажил хийсэн харин Ж  тоглогч нараас мөнгө татах, ширээ харах, мөнгө шилжүүлэх ажлыг 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өглөөний 06 цаг хүртэл хийгээд би жижиг өрөөнд нь ороод унтсан, 16 цагийн үед сэрэхэд У , Ш.П  2 ирчихсэн ажлаа хийж байсан бөгөөд Ж  явчихсан байсан, намайг сэрэхэд У  надад бэлнээр 300,000 төгрөг өгсөн бөгөөд би цалингаа авчхаад гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ байж байгаад 21 цагийн үед буюу 2023 оны 09 дүгээр сарын 17-ны орой очиход У , Ш.П  нар байсан бөгөөд Ж гийн хамт ээлжээ хүлээж аваад ажлаа хийж байсан чинь У  нь шөнө ирсэн бид хоёртой хамт байсан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө үүрээр 03 цагаас 04 цагийн орчим Ж  “одоо нүүх юм байна аа, 2-уулаа юмнуудаа бэлдье ээ” гэж хэлсэн бөгөөд бид 2 гар утас болон повер банк, уртасгагч цэнэглэгчээ бэлдээд байж байтал Ж  гаръя аа гадаа машин ирчихсэн байна гэхээр нь байрнаас гарахад хар өнгийн приус 30 маркийн машин ирчихсэн бид нарыг Баянгол дүүрэг 25 дугаар эмийн сан “Н ” нэртэй зочид буудлын урд байрлах 5 давхар саарал өнгөтэй байрны 2 дугаар орцны 2 давхрын 06 тоот байр руу оруулсан. Байранд ороод Ж  бид 2 ажлаа үргэлжлүүлээд 06 цаг хүртэл хийж байгаад унтсан. Тэгээд би 11 цагийн үед сэрэхэд Ш.П  ирчихсэн Ж  явчихсан байхаар нь босоод гэр рүүгээ харьсан. Хаан банк”-ны Га , Г.Б , Голомт банк шиг санаж байна аа Э  гэх хүмүүсийн дансыг ашигладаг байсан.” /2хх 14-17/,

Г.Б-н  яллагдагчаар өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10 жилийн найз У тай чат бичиж байхад гайгүй ажил байна чи хийх үү гэж асуусан. Би У т гайгүй юм уу тэгвэл хийе гэж хэлсэн. У  энэ хүнтэй холбогд гэж хэлээд Д н утасны дугаарыг өгсөн. Би Д тай утсаар ярихад надад Г  гэх хүний утасны дугаарыг өгөөд хаяг байршил, хийх ажлаа заалга гэж хэлсэн. Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Г той утсаар ярьж байгаад Баянгол дүүргийн *** сауны хажууд *** гэх байрны 5 давхарт 2 өрөө байранд очсон. Тэгэхэд Г  ганцаараа 2 өрөө байранд ажлаа явуулж байсан. Эхлээд чи “Рокеrrr-2” аппликейшн ашиглан И.Х клубт тоглож байгаа тоглогч нарт 100.000, 200.000, 800.000 төгрөгийн ширээ явж байгаа талаар мэдээллийг чатаар оруулж тоглогч нарт хүргэнэ гэж хэлсэн. Би эхний 4 хоног И.Х клубийн тоглогч нарт зар хүргэсэн. Дараа нь би Г той нийлж суугаад Ю092 маркийн 11 ширхэг гар утсан дээр “Рокеrrr-2” аппликейшн ашиглан И.Х клубийн тоглогч нарын ширээг харж Г ид хэлдэг байсан. Г  орж ирж байгаа гүйлгээг харж хүнээ авдаг. Босож байгаа тоглогчийн нэр мөнгөн дүнг би Г ид хэлж Г  мөнгийг данс руу нь шилжүүлдэг байсан. Би энэ ажлыг 6 хоног хийгээд ажлаасаа гарсан. Би “Рокеrrr-2” нэртэй апплейкшн дээр “И.Х клуб” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомыг Г той 6 хоног цуг явуулсан. Дээрх тоглоомын зохион байгуулдаг хүнийг Д  гэж ойлгосон. “И.Х клуб” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомыг ажиллуулахдаа Га  гэх хүний дансыг ашигладаг байсан. Дансны дугаарыг цээжээр мэдэхгүй байна. И.Х клубийн олсон орлогыг үүрээр АТМ ашиглаж картаар авдаг байсан байх гэж би бодож байна. Өглөө ирэхэд тоглоомын данс хоосон байдаг байсан. Би хэн авдаг байсныг сайн мэдэхгүй. Д г авдаг байх гэж бодож байна. Би Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83 дугаар байрыг сайн мэдэхгүй. *** сауны хажуу талын *** байрны 5 давхарт явуулдаг байх үеийг мэднэ. Тэр үед LGQ92 маркийн 11 ширхэг гар утсан дээр нэгэн зэрэг явуулдаг байсан. “Рокеrrr-2” аппликейшн дээр И.Х клуб нийт 2000 орчим тоглогч бүртгүүлэхээс 1900 орчим тоглогч гишүүнтэй. И.Х клубт нэг дор 11 гар утсан дээрх ширээнд нийт 45 хүн сууна. Эхлэхдээ 4-5 ширээ дүүрч эхэлнэ. Өдөрт 12 цаг явдаг байсан. Би “Рокеrrr-2” аппликейшн дээр “И.Х кlуб“ өрөөнд тоглож байгаа тоглогч нараас 2.9 хувийг авдаг байсан.” /2хх 24-27/,

Ш.П гийн яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сард ажилд авна оператор ажилд авна гэхээр очиж А.Д  гэх хүнтэй танилцаад 1 жил гаран Смарт онлайн шопны операторын ажил хийж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өндгөвчний хавдартай болж хагалгаанд орох гээд ажлаасаа гарсан ба гэнэт хагалгаанд орох шаардлагагүй гэрээрээ эмчилгээ хийлгэж болно гэсэн. Тэгээд гэрээрээ эмчилгээ хийлгээд байж байтал 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А.Д  над руу залгаад 6, 7 хүний хоол хийгээд өг өдрийн 100.000 төгрөгийн цалин өгье гэхээр нь би зөвшөөрч 11 дүгээр хороололд түрээсийн байранд А.Д н ажиллуулж байсан “ёндоо” нэртэй цахим мөрийтэй тоглоомын клубийн админ 5, 6 залуугийн хоолыг хийж өгөөд оройдоо харьдаг байсан ба 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад А.Д  админ нарын хамт баригдаад ажиллахаа больсон. Тэгээд би хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг байж байгаад 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр миний бие өвдөөд ажиллаж чадахгүй болоод эмнэлгээр хэд хоног шинжилгээ өгч явсан чинь миний хавдар томорсон хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд мөнгөний хэрэг их байсан ба 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр А.Д  над руу залгаад ажил хийж байгаа юу гэхээр нь үгүй гэтэл чамд мөнгөний хэрэг байгаа бол 2, 3 хүнд хоол хийж өгөх ажил байна өдрийн 100.000 төгрөгөөр цалинжуулна гэхээр нь хаана юм гэж асуутал *** сауны урд хүрээд ир гэхээр нь би очтол *** сауны урд 5 давхар байрны 5 давхар А.Д  нь “И.Х” нэртэй цахим мөрийтэй тоглоомын клуб ажиллуулж байсан ба би энд ажиллахгүй дахиж асуудалд ормооргүй байна наадах аа боль гэж хэлтэл чи 2, 3 хоног ажиллаад өгчих би өөр тогооч олчихсон байгаа гэсэн. Тэгээд би тухайн өдрөөс 17-ны өдөр хүртэл 3 хоног хоол хийж өгөөд 2 өдрийнхөө цалинг аваад гэртээ харьсан. 2023 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө А.Д  админ нарын хамт нүүгээд 25 дугаар эмийн сангийн ард түрээсийн байранд орсон байсан ба би өглөө 09 цаг гээд админ Ж  гэх залуугаас шинэ газрынх нь хаягийг аваад өөрийнхөө хувцас болон үлдсэн 1 өдрийн цалингаа аваад гэртээ харих гэж байтал цагдаа нар орж ирээд барьсан. А.Д  намайг ажиллаад өг гэж гуйсан А.Д н клуб байх. Намайг 3 хоног тогоочоор ажиллаж байхад Ж , Г , У , Тэ  гэх 4 залуу хоёр хоёроороо ээлжлэн админ хийдэг байсан. Өглөө нь Г , У  нар, орой нь Ж , Тэ  нар ажиллуулдаг. Г , Ж  нар бол гол админы ажлыг хийж тоглосон хүмүүсийн хүсэлтийг нь авч мөнгийг нь буцаан шилжүүлдэг байсан. Харин У , Тэ  хоёр бол Г , Ж  хоёрт тусалж ойр зуурын чат бичих, сэвээ хийх ажлыг нь хийдэг байсан. А.Д  өөрөө АТМ-с бэлэн мөнгөө авч ажилчдадаа цалин нь бэлнээр өгдөг байсан. Д  ямар ажил хийдэг талаар мэдэхгүй... Га  гэх хүний дансаар орлогоо авдаг байсан, виза карт нь Д д өөрт нь байдаг байсан.” /2хх 38-40/,

О.Г ийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай сумын ах А.Д  нь өөрийнхөө 9411-тэй дугаараас миний  дугаар руу залгаад “чи покерын клубт админаар ажиллах уу, чамайг ажил хайж байна гэдгийг хүнээс сонссон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэж зөвшөөрөхөд А.Д  нь өдрийн 200.000 төгрөгийн цалин амлахаар нь би тэр шөнөдөө гарч Улаанбаатар хотод ирээд маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр А.Д тай утсаар ярьж байгаад *** сауны ертөнцийн зүгээр баруун талын туслах замаар урагшаа уруудаад баруун эргэсэн нарийн гудамжаар орж нийтийн байр шиг саарал өнгийн 5 давхар байрны 5 давхарт гарч 2 өрөө байр руу орсон. Намайг уг байранд ороход Б , Ж , У  гурав админаар ажиллаж байсан. Тэр гурав гурвуулаа манай сумынх болохоор тэд нар намайг танимхайраад админы ажлыг зааж өгсөн. Би А.Д н ажиллуулдаг “И.Х” нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайтад нийт 13 хоног ажиллахдаа өдөрт 200.000 төгрөг нийт 2.500.000 төгрөгийн цалин авсан. “И.Х” клубт намайг ажилд орсноос хойш Га  гэх хүний дансаар тоглогч нараа мөнгөө татаж авдаг, Г.Б ы дансаар тоглогч нарынхаа хожсон мөнгийг шилжүүлдэг, Э ын дансаар бас тоглогч нарын хожсон мөнгийг шилжүүлдэг. Уг “И.Х” нэртэй клуб нь 100.000 төгрөгийн ширээнд доод тал нь 6 дээд 9 хүнтэйгээр тоглолт явагддаг, 200.000 төгрөгийн ширээ нь доод тал нь 8 дээд тал 9 хүнтэйгээр тоглолт явагддаг, 400.000 төгрөгийн ширээ нь доод тал нь 5 хүнтэй, дээд тал нь 9 хүнтэйгээр тоглолт эхэлдэг. Өдөрт хамгийн багадаа 100.000, 200.000, 400.000 төгрөгийн нийт 3 ширээ тогтмол тоглолттой буюу хүнтэй байдаг. Заримдаа хүнээ татах зорилгоор админ хийж байгаа бид нар өөрсдөө бүртгэлгүй утасны дугаараас аппликейшин рүү орж “И.Х” клубт янз бүрийн нэрээр тоглогч болж тоглодог. Бид нар хүмүүсийн тоглолтод орж ширээн дээр суусан тохиолдолд 100.000, 200.000, 400.000 төгрөгийн цэнэглэлт хийгээд ихэвчлэн бага мөнгө хийж буцаагаад тэр хийсэн мөнгөө авах зорилготой, мөн тоглогч нарыг хуурч клубээсээ гаргах юм бол А.Д  загнадаг тул хүмүүсийг залилдаггүй. “И.Х” клуб нь хамгийн их мөнгөн дүнтэй ширээ нь 800.000 төгрөгөөр цэнэглэлт хийж ордог. Клубийн “Tip Вох” буюу ашиг нь нэг тоглолтын 3 хувь гэж гарч ирж байсан. Би 12 цагийн хугацаагаар админаар ажилладаг. Дандаа өглөөний 09 цагаас оройны 21 цаг хүртэл ажилладаг болохоор өдрийн цагаар хүн бага байдаг. Мөн бага мөнгөн дүнтэй тоглодог ширээнүүдээс 3 хувийн ашгаа олдог болохоор ойролцоогоор миний ээлжид 4 сая орчим төгрөгийн ашиг олдог. Харин шөнийн ээлжийн буюу 21 цагаас өглөөний 09 цаг хүртэл ажиллаж байгаа админ нарын ээлж дээр 800.000 төгрөгөөр цэнэглэдэг ширээн дээр хүмүүс ажлаа тарж ирээд орж тоглодог болохоор клубийн олох ашиг нь арай илүү байгаа. Намайг өглөөний ээлж хүлээж авахад Га ын дансанд бараг мөнгө байдаггүй. Шөнийн ээлжид гарч байгаа Ж , У  нар өөр хүний данс руу шилжүүлж мөнгөө авдаг байх.” /2хх 52-54/,

Б.Ж гийн яллагдагчаар өгсөн “2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай сумын таньдаг ах А.Д  нь 99110179 дугаараасаа миний 89825002 дугаар руу залгаад покерын клубт хэд хоног админаар ажиллаад өгөөч, өдрийн 200.000 төгрөгийн цалин өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь надад мөнгөний хэрэг гараад сургалтын төлбөрөө төлөх гээд А.Д  ахын заасан газар буюу хорооллын эцэст байх *** саун ертөнцийн зүгээр баруун урд талд байдаг 5 давхар тоосгон байрны 5 давхарт гараад 31, эсвэл 32 тоот хаалга руу орсон. Уг байран дотор манай сумын Б  ганцаараа сууж байсан. Бат-Эрдэнийн хажууд 7 ширхэг гар утас байх ба уг гар утаснууд дээр покерын клубийн тоглолт явагдаж эхлээгүй байсан. Тэгээд тэр орой нь буюу 21 цагаас Б  бид хоёр И.Х нэртэй клубийн тоглолтыг 7 ширхэг утсан дээрээ явуулсан. Тэгээд тэрнээс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл алдаг оног 10 хоног ажилласан. Уг ажилласан хоногийн мөнгө буюу өдөрт 200.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийн цалинг бэлнээр авсан. Миний цалинг А.Д  бөөнд нь буюу 2-3 хоногийн дараа өөрөө бэлнээр өгдөг. А.Д  нь 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр А.Д  нь 14 цагийн үед залгаад орой байрнаасаа нүүнэ шүү гэж хэлж байсан. Тэгээд би 21 цагийн *** сауны урд талд байрлах клубийн байран дээр явж очоод шөнийн 00 цаг хүртэл админаар ажилласан. Улмаар У  ах өөрийнхөө дугаараас над руу залгаад “гадаа машин ирчихсэн байгаа юмнуудаа аваад гараарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь Тэ  бид хоёр 20 орчим гар утас, 4 ширхэг повер банк, утасны цэнэглэгч, уртасгагчаа аваад гарсан. Гадаа саарал өнгийн приус-30 маркийн автомашинтай, 35-40 орчим насны эрэгтэй хүн машинд хүлээж байсан. Тэгэхээр нь Тэ  бид хоёр машинд нь суутал тэр ах “Н ” зочид буудлын урд талын саарал 83 дугаар байрны гадаа хүргэж өгсөн. Тэгсэн 83 дугаар байрны гадна У  ах байрны түлхүүр бариад зогсож байсан. Тэгээд Тэ  бид хоёрыг байр руу оруулж өгчхөөд явсан. Би тэр машинтай ирсэн ахыг танихгүй, одоо харвал танихгүй. “И.Х” клубийн данс буюу Га  гэх хүний дансны карт нь А.Д  ахад өөрт нь байсан. Клубийн ашгаа Д  ах өөрөө картаар буюу АТМ-ээс авдаг байх гэж бодож байна. Долоон ширхэг гар утсаар нь тоглогч нарыг ширээг хянадаг. Гурван ширхэг гар утсаар нь Г.Б , Э , Га  нарын интернэт банкийг хянадаг. Нэг ширхэг гар утсаар нь Га ын мобайл банкны мессежийг хянадаг. Нэг ширхэг гар утсаар нь сэвээ хийдэг. Бусад утсаар клуб рүүгээ буюу өөр аккаунт нээж оруулдаг. Тэр нь хүнээ татах зорилготой...Манай клуб нь 24 цагийн хооронд цэвэр ашиг 8-10 сая төгрөгийн ашиг олдог. Би оюутны төлбөрөө олох гэж хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллаж байгаагаа мэдээгүй ажилласандаа харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /2хх 61-63/,

Э.М ын яллагдагчаар өгсөн: “2023 оны 02 дугаар сард А.Д  залгаад маркетингийн зөвлөгөө авъя бүүст хийлгэх сургалт авъя гэж холбогдсон. А.Д  манай А  медиа агентлагийн ажлын байран дээр ирээд ажлын зорилго нь өөрчлөгдсөн. Сард нэг удаагийн видео хийлгэх анхны санал тавьсан. Хийлгэх видео нь “Рокеггг2” гэх апплейкшин ашиглаж “И.Н ” гэх клубийн 5 видеог хийж гүйцэтгэсэн. Нэг видеоны үнэлгээг 150.000 төгрөгөөр хийдэг. Нийт 5 видео бичлэг оруулж А.Д гаас 750.000 төгрөгийг бэлнээр авсан. 2023 оны 08 дугаар сарын 20-ны үеэр 10 хоногийн хугацаатай бүүст болон видео бичлэг хийлгэх саналыг А.Д  надад тавьсан. Би видео хийлгэх саналыг бүүстийн хамт зөвшөөрсөн. Би саналыг хүлээн зөвшөөрч урьдчилгаа 150.000 төгрөг бэлнээр аваад бүүстийг фейсбүүк хаяг руу хүсэлт илгээж видеог түгээсэн. Би “И.Х” нэртэй клубийн видеог хийж А.Д д хүлээлгэн өгсөн. Сүүлд хийлгэдэг видео өмнөх хийлгэсэн “И.Н ” клубийн видеоноос ондоо байсан. Юугаараа ондоо вэ гэхээр “И.Х” клубт орох заавартай байсан. А.Д  анх надтай уулзаж байхдаа ямар нэгэн асуудал гарвал би хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлж ятгаж анхны ажлыг хийлгэсэн. Би нэг видео бичлэгийг 150.000 төгрөгийн ханшаар хийдэг. Нэг бүүстийг 15000 төгрөгөөр хийж өгдөг байсан. Би А.Д гаас нийт 900.000 төгрөг авсан. Гэхдээ А.Д  над руу урьдчилгаа өгөхдөө 10.000 төгрөг, 20.000 төгрөгөөр илүү явуулдаг байсан. А.Д  над руу хүн явуулдаг тэр хүн бэлнээр авчирч өгдөг байсан. Заримдаа өөрөө ирдэг байсан. Манай А  медиа агентлагтай аман гэрээ болон тохиролцоогоор хийлгэдэг байсан. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн үед 8828-тай дугаараас А.Д тай бичсэн бүх чатаа устгаарай гэж хэлсэн. Тэрний дагуу чат болон телеграмм хаягаа устгасан. Над руу ярьсан хүн “И.Х” клубын админууд байх магадлалтай. Би яагаад тэгж бодсон бэ гэвэл буцаагаад тэр дугаар руу залгахад түцний төлбөртэй утас байсан.” /2хх 85-87/ гэсэн мэдүүлгүүд,  

“Х.Ү ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1592 дугаартай “lexus 570” маркийн автомашин нь 260.000.000 төгрөг гэж тооцлоо.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 71-75/,

 **** улсын дугаартай, “lexus 570” маркийн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /3хх 168/ Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 29/9319 дугаартай албан бичиг, түүний хавсралт Ц.Э , Д.Г , Д.Б , Г.Э нарын баримт /4хх 146-160/,

 “Мобиком корпораци” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4/6767 дугаартай албан бичиг, түүний хавсралт /3хх 205-250, 4хх 01-33/,

 “Скайтел" ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 23/10482 дугаартай албан бичиг, түүний хавсралт /4хх 34-101/,

 Г.Э ын Хаан банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 24-49/,

 Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн  дугаартай “...Хаан банкин дахь  тоот дансанд 2023.08.22-2023.09.04-ний өдрийн хооронд нийт 1113 удаагийн гүйлгээгээр 1,196,087,727 төгрөгийн орлого, 3208 удаагийн гүйлгээгээр 1,148,552,700 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байна...нэвтрэх нэр бүхий утгатай 855 удаагийн гүйлгээгээр 462,059,200 төгрөг орлого, 571 удаагийн гүйлгээгээр 872,888,2000 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байна...Хаан банкин дахь  тоот дансанд 2023.01.01-2023.09.06-ны өдрийн хооронд нийт 574 удаагийн гүйлгээгээр 2,284,948,426,04 төгрөгийн орлого, 4062 удаагийн гүйлгээгээр 2,199,009,080 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байна...” гэсэн магадалгаа /3хх 54-67/,

 “И.Н” ХХК-ийн “...Тухайн 17 иргэдийн төгрөгийн 27 дансаар нийт 68,419 удаагийн 31,453,956,749.20 төгрөгийн орлогын гүйлгээ гарчээ...Дараах 2 иргэдийн ам долларын 11 дансаар нийт 262 удаагийн 165.249.21 ам доллар буюу 573.371.793.91 төгрөгийн орлогын гүйлгээ гарчээ...Д.Б гийн  дугаарын юанийн дансаар нийт 70 удаагийн 1,737.74 юанийн буюу 822.924.15 төгрөгийн орлогын гүйлгээ гарчээ...Тухайн 17 иргэдийн төгрөгийн 28 дансаар нийт 124.743 удаагийн 31.343.230.007.95 төгрөгийн зарлагын гүйлгээ гарчээ. Дараах 4 иргэдийн ам.долларын 22 дансаар 661 удаагийн 166.371.68 ам доллар буюу 577.266.472.96 төгрөгийн зарлагын гүйлгээ гарчээ. Д.Б гийн юанийн 5303477053 дугаар дансаар 60 удаагийн 1.731.19 юань буюу 819.822.34 төгрөгийн зарлагын гүйлгээ гарчээ...Тухайн 17 иргэдийн төгрөгийн 23 дансаар 66.159 удаагийн 29,150,968.236.59 төгрөгийн цахим мөрийтэй тоглоомтой холбоотой байж болзошгүй, хамаарал бүхий эрсдэлтэй орлого оржээ. ... А.Д н ам.долларын  дугаар дансаар 5 удаагийн 4.600.00 долларын цахим мөрийтэй тоглоомтой холбоотой байж болзошгүй, эрсдэл бүхий орлогын гүйлгээ гарчээ...Тухайн 17 иргэдийн цахим мөрийтэй тоглоомтой холбоотой байж болзошгүй, хамаарал бүхий эрсдэлтэй орлого, зарлагын зөрүү буюу цахим мөрийтэй тоглоомтой холбоотой нийт 571,920,791.92 төгрөгийн ашиг олсон байж болзошгүй байна. ...Нийт 17 иргэдийн харилцах дансны зарлагын гүйлгээний утгаар нь Т хад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан байж болзошгүй 10 иргэний 230,803,500.00 төгрөгийн гүйлгээ байна...” гэсэн аудитын дүгнэлт /6хх 150-171/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос А.Д н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Г.Б , О.Г , Б.У , Б.Ж , Б.Т  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Ш.П гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Э.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Д г бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэгт, мөн “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж өөрчилсөн, шилжүүлсэн” гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Б , О.Г , Б.У , Б.Ж , Б.Т , Ш.П  нарыг бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт хамтран оролцсон”, шүүгдэгч Э.М ыг бусадтай бүлэглэн, хамжигчаар хамтран оролцогчийн үүрэгтэйгээр “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч А.Д г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2  жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Б , О.Г , Б.У , Б.Ж  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Т ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ш.П г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч А.Д , түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нараас “... ялыг хөнгөрүүлж өгнө үү, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч А.Д  нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөрийтэй тоглоом зохион байгуулж буюу гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигчийг нуун далдалж бусдын нэр дээр тээврийн хэрэгсэл худалдан авч хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж, мөнгө угаасан нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгч А.Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа маргаагүй, анхан шатны шүүхээс гаргуулахаар заасан төлбөрөөс 100,000,000 төгрөгийг төлж, дансанд байршуулсан, прокуророос шүүгдэгч А.Д д зорчих эрхийг хязгаарлах ялыг санал гаргасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тодруулбал, шүүгдэгч А.Д г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Д д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Д д хорихоос өөр төрлийн ял оногдуулсантай холбогдуулан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хорих ял эдлэх дэглэм тогтоосон 4 дэх заалтыг хүчингүй болгов.

Түүнчлэн шүүгдэгч А.Д д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг түүний байнга оршин суух Хан-Уул дүүргийн дэвсгэрээр тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Ялтан А.Д  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Д н 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 61 хоног хорих ялын нэг хоногийг оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, нийт эдлэх ялаас хасах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч А.Д  нь “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Төрийн сангийн MN320090100900005407 тоот дансанд 100,000,000 төгрөг байршуулсан байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1280 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Д , түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1280 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “шүүгдэгч А.Д г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2  жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэснийг,

шүүгдэгч А.Д г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, ...” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Д д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Д д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Шүүгдэгч А.Д д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг түүний байнга оршин суух Хан-Уул дүүргийн дэвсгэрээр тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.” гэж,

 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Д н 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 61 хоног хорих ялын нэг хоногийг оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, нийт эдлэх ялаас хассугай.” гэж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Ялтан А.Д  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж,

“Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Төрийн сангийн MN320090100900005407 тоот дансанд 100,000,000 төгрөг байршуулсан байгааг дурдсугай.” гэж тус тус нэмэлт заалт оруулсугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д г нэн даруй сулласугай.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

                       ШҮҮГЧ                                        Т.ШИНЭБАЯР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ