| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03275/И |
| Дугаар | 312/ШШ2026/00197 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 312/ШШ2026/00197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********ухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
**** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ***** овогтой ******* нь тус банкнаас 2024 оны 10 дүгээр сарын 09-ний өдөр Барьцаат зээлийн 1******дугаар гэрээгээр 25,000,000 төгрөгийн Онлайн цалингийн зээлийг хэрэглээний зориулалтаар, 30 сарын хугацаатай авсан. Цалингийн зээл авах үедээ******-д ажиллаж байсан. Зээлдэгч ******** нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчиж зээлийн төлбөрөө хугацаандаа төлөлгүй банктай байгуулсан гэрээгээ зөрчиж байгаа бөгөөд 2025 оны 01 -р сараас хойш зээлийн төлбөрөөс огт төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхгуй, холбогдох боломжгүй, оршин суух албан ёсны хаягаараа амьдраагүй байна. ***** байгүулсан ******* тоот зээлийн гэрээний 3.1, 3.2 заалтуудыг зөрчсөн. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 05-р сарын 20-ний өдөр **********д холбогдох нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 06-р сарын 04-ний өдрийн ***** тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийг уг хаягтаа оршин суудаггүй болох нь нотлогдож хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Зээлдэгч ******* нь хамгийн сүүлд ******* гүдамж 5 тоотод амьдарч байсан болно. Иймд зээлдэгч ******эрэн сурвалжлуулж өгнө үү. гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.
*******-тай 2024 оны 10 дүгээр сарын 09-ний өдөр Барьцаат зээлийн ****** дугаар гэрээгээр 25,000,000 төгрөгийн Онлайн цалингийн зээлийг хэрэглээний зориулалтаар, 30 сарын хугацаатай авч, 2025 оны 01 сараас эхлэн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн үйл баримт тогтоогдож байна.
Зээлдэгч ******нь зээл авах үедээ ****** тоот хаягт оршин суудаг гэсэн хаягийг нэхэмжлэгчид өгсөн байх ба одоо тус хаягт оршин суудаггүй болох нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ******дугаартай захирамж, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул ******-ийн нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс ***** эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг *******газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ********/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Шүүхийн шийдвэрийн дагуу **** эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газар, хаягийг тогтоон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******-д мэдэгдэхийг ****т даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА