Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 312/шш2026/00198

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

 

Хүсэлт гаргагч: **********-ын

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*****шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь 1983.04.01-ний өдрөөс гэжээ.1986.06.15-ны хооронд *** сумын САА-д туслах ажилтнаар ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажилласан байдлын архивын лавлагаа баримт олдохгүй ажилласан жилд тооцох боломжгүй. Цахим үнэмлэх гарч шинэчлэгдэх үед ээж буюу ***овогтой болсон. Энэ үеэс өмнөх бүх үед * буюу ааваараа овоглож байсан тул овог тухайн үеээс зөрсөн болно. *** аймгийн *****-д 1983.04.01-ний өдрөөс 1986.06.16-ны өдрийн хооронд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг минь сэргээж өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, **** аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 201 дугаартай албан бичиг, ***** аймгийн ****сангийн аж ахуйн даргын 1983 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ** дугаартай тушаал, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч *******аймгийн ****** сангийн аж ахуйд 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч ******** аймгийн Номгон сангийн аж ахуйд 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

******зрын Хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн *****дугаартай албан бичиг,******** Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 201 дугаартай албан бичиг, ****** сангийн аж ахуйн даргын 1983 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 114 дугаартай тушаал, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар *******ийг ***** аймгийн ****** сангийн аж ахуйд 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан нь тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *********-ийг ********* аймгийн ***** Сангийн аж ахуйд 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр нь  танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.БАТТУЛГА