Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2025/01185

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2025/01185

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.тунгалаг би,

Нэхэмжлэгч: *******-******* дүүргийн ** дугаар хороо, Стадион Оргил, ******* ******* гудамж, ** дүгээр байр, Эн Эм товер оффис, ** давхарт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ** дүгээр хороо, Хуцаагийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн -д хол*******ох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,414,492 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Талуудын хооронд байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 91017-9036 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөрт 4,881,340 төгрөг, хүүний төлбөрт 1,456,154 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 50,997 төгрөг, нотариатын зардалд 26,000 төгрөг нийт 6,414,492 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Ц.-эс гаргуулж банк бус санхүүгийн байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* Богд Финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 6,414,492 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Ц.- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ийн -д хол*******ох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,414,492 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 58,791 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ц.-эс улсын тэмдэгтийн хураамж 58,791 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ