| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03378/И |
| Дугаар | 312/ШШ2026/00199 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 312/ШШ2026/00199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **********-ын ********тоот орон сууцны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид
нэхэмжлэгч ********
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** нь ****** багийн 12 дугаар байрны ***** тоот орон сууцны өмчлөгч н****** мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие ****** нь уг байрандорсон тухайн. Тухайн үед уг байрнь О******ь хангамжийн газрын ажилчдын байр байсан. Тэр үед ажлаас чөлөөлөгдөх эсхүл халагдсан тохиолдолд дараагийн айл ордог байсан. 1995 оны 08 сард бүтцийн өөрчлөлт орж ******** надад хоёр ширхэг түлхүүр өгсөн. Гэрчилгээ өгөөгүй. Уг байрны талаар надтай маргах хүн байхгүй. Иймд ******** тоот орон сууцны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү. Би 1995 оноос хойш амьдарч байгаа гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***********даргын тодорхойлолт, ******* хангамжийн салбарын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 277 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн хэлтэсийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22/1679 дугаартай албан бичиг, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
********ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ********* нь ********дугаар байрны 11 тоот орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч ******* нь 1995 оноос эхлэн **********дугаар байрны 11 тоот орон сууцанд амьдарч эхэлсэн байх бөгөөд *********** багийн Засаг даргын тодорхойлолт, ****** хангамжийн салбарын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн хэлтэсийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ****** дугаартай албан бичиг, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна.
******** тоот орон сууц нь төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогддог.
Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасан.
Нэхэмжлэгч ******** нь 1995 оноос эхлэн 31 жилийн хугацаанд ******** тоот орон сууцыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул эд хөрөнгийн өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна.
Иймд *********** тоот орон сууцыг тэргүүн ээлжин өмчлөх эрхтэй эзэмшигч нь ********/ мөн болохыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасаар ******** тоот орон сууцыг тэргүүн ээлжинд өмчлөх эрхтэй эзэмшигч нь **********мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА