| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00715/И |
| Дугаар | 311/ШШ2026/00084 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 311/ШШ2026/00084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ........ сумын .......... багийн ........... тоотод оршин суух хаягтай, ........ овогт ...........ийн ...........ы нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж........... шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ......... овогтой ........... нь 1965 оны 07 дугаар сарын 22-нд Завхан аймгийн ........... сумд төрсөн. 1982 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ........... ангид туслах ажилчнаар, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ..........сумын .......................... захиргаанд туслах ажилтан зэрэг ажлуудыг хийж байсан. Миний энэ хугацаануудад ажиллаж байсан үеийн ажилд орсон, гарсан тушаалууд холбогдох баримт бичгүүд олдохгүй байна. 1982 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн .................туслах ажилчнаар ажиллаж байсан. 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1989 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл .......... сумын................ захиргаанд туслах ажилчнаар ажиллаж байсан хугацааг тогтоохыг хүсч байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж...........ы нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ж.......... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Ж...........ы нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1982 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ........... ангид туслах ажилчнаар,
-1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, мөн 1989 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн .......... хотын .................................. туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан болох нь Завхан аймгийн ............. хотын ...................... захиргааны 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай ”Ажилд авах тухай” захирамжаар тогтоогдож байна.
Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх иргэний үнэмлэх авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т “................, барилга, нормчин, 1987 он” гэх хэсэг, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03-01/8684 тоот 1989 оны хүн амын тооллогын лавлагаа,
нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Р............ өгсөн мэдүүлгийн: “...Ж..............1987-1988 онд Завхан аймгийн ........хотын ............. байцаагч, нярав ажлыг хавсарч нэг хүн хийдэг байсан.Тухайн үед ажил эрхлэх хүмүүсийг авчраад тэгээд ажиллуулдаг. ...” гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Ж..............ы дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж...............ы улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .......... овогт ...............ийн ................ыг 1982 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ......................туслах ажилчнаар,
-1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, мөн 1989 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн .......... хотын .................. туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Ж...............ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ