Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 303/ШШ2025/00725

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныгбаталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Хүсэлт гаргагч:******* овогт *******ийн *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч И.******* шүүхэд гаргасан хүсэлтээ: Гэрчээр асуулгах хоёр хүн Улаанбаатар хотод байгаа, Баянхонгор аймагт ирэх боломжгүй учир тус хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч И.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч И.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч И.*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч И.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч И.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.БАТЗАЯА