| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03023/И |
| Дугаар | 312/ШШ2026/00230 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 312/ШШ2026/00230
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *********-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлслүүлэх гэрээг цуцалсныг тогтоолгож, 6,580,438 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
Хариуцагч ****,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орон сууц хөлслүүлэх гэрээг цуцалсныг тогтоолгож, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, 6,580,438 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Хариуцагч *********ийн төлсөн 492,348 төгрөгийн хэрэглээний зардлыг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцож, үлдэгдэл 6,088,090 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлөхөөр,
***** өрөө орон сууцыг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд Хөүп таун ХХК-д чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч ******д холбогдуулан Орон сууц хөлслүүлэх гэрээг цуцалсныг тогтоолгож, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, 6,580,438 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хэлэлцэж эхлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** хариуцагч *******нар эвлэрч, Хариуцагч *******ийн төлсөн 492,348 төгрөгийн хэрэглээний зардлыг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцож, үлдэгдэл 6,088,090 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлөхөөр,
******** өрөө орон сууцыг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд *****д чөлөөлж өгөхөөр зохигч эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч *****ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,588 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******ээс 275,588 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******-ийн хариуцагч ******д холбогдуулан орон сууц хөлслүүлэх гэрээг цуцалсныг тогтоолгож, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, 6,580,438 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагч ******* нар эвлэрч,
-хариуцагч ******ийн төлсөн 492,348 төгрөгийн хэрэглээний зардлыг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцож, үлдэгдэл 6,088,090 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлөхөөр,
- ******өрөө орон сууцыг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд ********-д чөлөөлж өгөхөөр зохигч эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,588 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****ээс 275,588 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **********-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА