| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/01111/И |
| Дугаар | 303/ШШ2025/00901 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 303/ШШ2025/00901
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******ийн *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Баянхонгор аймгийн Богд сумын сургуульд 1991-1993 оныг дуустал тогоочоор ажиллаж байсан болох нь архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдож байгаа болно. ймд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын сургуульд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 502 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 56 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай тушаал, хөдөлмөрийн 294898 дугаартай дэвтрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч *******ийн мэдүүлгийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2.Хүсэлт гаргагч Ц.*******ын 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн сургуульд тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3.Учир нь: Хүсэлт гаргагч Ц.******* нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн сургуульд тогоочоор ажиллаж байсан болох нь түүний 1991-1993 онуудад авч байсан цалин болон ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 502 дугаар лавлагаа, цалинтай чөлөө олгох тухай Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 56 дугаартай тушаал, ажил хуваарилах тухай Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ цуцлах, ажилд авах тухай Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 34 дүгээр тушаал, ажилд орсон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаалуудыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 294898 дугаартай дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4.Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ц.*******ын ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн сургуульд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ийн *******ын 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн сургуульд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА