| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01409/И |
| Дугаар | 103/ШШ2025/01187 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2025/01187
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 103/ШШ2025/01187 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ы *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 29,332,776 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 29,332,776 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* банк нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.*******тай 1290098953 дугаартай зээлийн гэрээ байгуулан 34,500,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч үндсэн зээлд 7,524,882 төгрөг, зээлийн хүүнд 4,469,353 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,675 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь банктай байгуулсан 1290093462 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн бүрэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 116 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. ******* банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 1290098953 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 26,975,118 төгрөг, зээлийн хүү 2,292,219 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,939 төгрөг, нотариатын зардал 15,500 төгрөг нийт 29,332,776 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь нэхэмжлэлийн шаардлагаас 332,924 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.******* нь зээлийн үлдэгдэл 28,999,852 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 13 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:
- 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2,230,000 төгрөг,
- 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2,230,000 төгрөг,
- 2026 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2,230,000 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 2,230,000 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2,230,000 төгрөг,
- 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 2,230,000 төгрөг,
- 2026 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2,230,000 төгрөг,
- 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2,230,000 төгрөг,
- 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2,230,000 төгрөг,
- 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 2,230,000 төгрөг,
- 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2,230,000 төгрөг,
- 2026 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2,230,000 төгрөг,
- 2026 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2,239,852 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Б.******* гэжээ.
4.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт *******ы *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 29,332,776 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа 332,924 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.******* нь үлдэгдэл 29,332,776 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл сар бүрийн 21-ний өдөр 2,230,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2,239,852 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 152,307 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 152,307 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ