Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 303/ШШ2025/00731

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овогт *******ын *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Э.******* нь хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Э.******* нь 2019 онд ******* танилцаж нэг гэрт орж 2020 онд хүү ыг төрүүлсэн. 2023 оны 8 сарын 19 ний өдөр хурим найраа хийж 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дэлгэрэх төрсөн. Гэр бүлээ батлуулж байгаагүй бөгөөд одоо хүү охины хамт амьдардаг. Миний нөхөр 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан. Одоо хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлага гарсан тул миний 2019 оны 9 сараас 2025 оны 1 сарын 14-ний өдөр хүртэл ******* хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2/416 дугаар тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч Х.*******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2.Хүсэлт гаргагч Э.******* нь ******* 2019 оны 9 сараас 2025 оны 01 дүгэр сарын 14-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.

4.Хүсэлт гаргагч Э.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

5.Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6.Учир нь: Хүсэлт гаргагч Э.******* нь ******* 2019 оноос эхлэн гэр бүл болж хамтран амьдарч байх хугацаанд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүү , 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нарыг төрүүлж, охин ийг аав гаар овоглон, хамтран амьдарч байсан болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2/416 дугаар тодорхойлолт зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7.Хүсэлт гаргагч Э.*******, нарыг үр хүүхэд төрүүлэн өсгөж, хамтран амьдарч байсан болох нь дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Э.*******, нарыг хамтын амьдралтай байжээ шүүх дүгнэв.

8.Иймд хүсэлт гаргагч Э.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* 2019 оны 9 сараас 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

9 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ын *******ийг ******* 2019 оны 9 сараас 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА