| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0631/э |
| Дугаар | 641 |
| Огноо | 2018-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 641
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808003320749 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 07 сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ц.О, Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр гурван хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 37 дугаар гудамжны 5 тоотод оршин суух хаягтай, 2005 оны 10 дугаао сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2007 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаар ,
ТОДОРХОЙЛОХ нь
Прокуророос тогтоосон хэргийн агуулга:
Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан Овоогийн задгай тоотод хохирогч Г.М-г өөрийг нь үнслээ гэх шалтгаанаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ:
2017 оны 12 дугаар сарын 28-ны орой Г.М, С, Х.Б нар манайд ирсэн. Намайг унтаж байхад нэг хүн үнсэх шиг болохоор нь сэрээд хартал М байсан. Би түүнд “би ямар гомо юм уу” гэж хэлтэл дахиад үнсэх гэхээр нь нүүрэнд нь цохьчихсон юм. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр...О манай хүүхэд сургуулиас алтан медаль авсан, манай гэрт очъё гээд байсан. Би О-н гэрт нь С ах, Б эгч бид нар хамтдаа гэрт орсон. Би О-н гэрт ороод гацуур модон дээр 5000 төгрөг тавьсан, тухайн үед О-н нөхөр гэрийн зүүн талын орон дээрээ унтаж байгаа харагдсан ба удалгүй сэрэхээр нь би О-н нөхөрт хандаж шинэ жилийн мэнд гээд гар бариад хацар дээр нь үнссэн. Тэгсэн О-н нөхөр “чи намайг гомо гэж бодоод байна уу” гээд үг сөрөөд байсан. Тэгэхээр нь би “сүртэй ш дээ, санаандгүй үнссэн ш дээ” гэж хэлэхэд нөхөр нь миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохьсон...намайг гэрийн баруун талын орон дээр сууж байхад О-н нөхөр гэрийн зүүн орон дээрээс босоод ширээн дээр байсан ус буцалгагчтай цайг аваад над руу шидсэн, шидсэн ус буцалгагч миний толгойг оносон тэгсэн миний толгойноос цус гараад байсан, миний цусыг тогтоох гэж нэлээд үзсэн. Зүүн талын шанаа хэсзг язарсан ба 9 ширхэг оёдол тавиулсан, өөр гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-13-15/,
Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай гэрт дүү М ирсэн юм...М архи уучихаад харих гээд гарах үед нь О гэх манай гэрийн тэнд байдаг эмэгтэй охины хамт орж ирсэн юм. Манайд орж ирчихээд О “манайд очиж хоол унд идэж уу баяр болох гэж байна” гэсэн юм. Тэгээд М, нөхөр С бид нар хамт манайхаас гараад О-н гэрт очсон юм. О-н гэрт нөхөр нь унтаж байсан юм. М О-н нөхрийн хацар дээр нь юу байна хөгшөөн гээд үнсчихсэн юм. Тэгтэл О-н нөхөр нь уурлаад “чи намайг гоомоо гэж бодоод байна уу” гээд тэр 2 маргалдаж эхлээд О-н нөхөр М-г цохиж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),
Шүүх эмнэлгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн №153 дугаар акт.
Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний гадна буланд мэс заслын 9-н ширхэг оёдол бүхий 5x0,2 см хүрэн бор өнгийн тав бүхий, тавны зарим хэсгээр хөндийрсөн шархтай, шархны эргэн тойрны зөөлөн эдэд улайттай. КТГ-н шинжилгээнд явсан боловч ирээгүй тул дүгнэлт гаргав.
ДҮГНЭЛТ
1. Г.М-н биед зүүн нүдний гадна буланд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26), ял шалгах хуудах /хх-45/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-63,65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан Овоогийн задгай тоотод хохирогч Г.М-г өөрийг нь үнслээ гэх шалтгаанаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...О-н нөхөр чи намайг гомо гэж бодоод байна уу гээд үг сөрөөд...миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохьсон...ширээн дээр байсан ус буцалгагчтай цайг аваад над руу шидсэн, шидсэн ус буцалгагч миний толгойг оносон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-15),
Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О-н нөхрийн хацар дээр нь юу байна хөгшөөн гээд үнсчихсэн...нөхөр нь уурлаад “чи намайг гоомоо гэж бодоод байна уу” гээд...М-г цохиж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22), Шүүх эмнэлгийн 2018 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн № 1153 дугаар дүгнэлт, шүүгдэгч Ц.О-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.М-н өгсөн “...О-н нөхөр миний нүүрэнд цохьсон, гэрийн зүүн орон дээрээс босоод ширээн дээр байсан ус буцалгагчтай цайг аваад над руу шидсэн, шидсэн ус буцалгагч миний толгойг оносон...” гэх мэдүүлэг, гэрч Х.Б-н өгсөн “...О-н нөхрийн хацар дээр нь юу байна хөгшөөн гээд үнсчихсэн юм...нөхөр нь уурлаад чи намайг гоомоо гэж бодоод байна уу гээд...М-г цохиж авсан...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Ц.О хууль зүйн хувьд хохирогч Г.М-н нүүр болон толгойн тус газар нь цохиж бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Г.М нь нэхэмжилсэн зүйлгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.О дээрхи зүйл, хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Ц.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.