Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 303/ШШ2025/00732

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:******* овогт *******ын *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай  хүсэлтийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1970 онд Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өггөн үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 653 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн хурлын зөвлөлийн 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаартай тогтоол, Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаартай тушаал, түүний хавсралт, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч *******, ******* нарын мэдүүлгийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2.Хүсэлт гаргагч Д.*******гийн 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3.Учир нь: Хүсэлт гаргагч Д.******* нь 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1987, 1990 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 653 дугаартай лавлагаа, нэгдэлд гишүүнээр элсүүлэх тухай Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн хурлын зөвлөлийн 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаартай тогтоол, ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаартай тушаал, түүний хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4.Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.*******гийн ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан******* овогт *******ын *******гийн 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Г.БАТЗАЯА