Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 303/ШШ2025/00733

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:******* ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанды оролцогчид: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1969 онд Баянхонгор аймаг Баян-Өндөр суманд төрсөн. 1985 оны 08 дугаар сараас 1987 он дуустал хүнд өвчний улмаас 3 дахин хүнд хагалгаанд орж эдгэрсэн. Үүнээс болж нэр өөрчлөгдсөн бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн Элгэн 2 дугаар баргадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, овог, нэр өөрчилсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 825 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаартай тогтоол, түүний хавсралт, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 621 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1 дугаартай протокол, ХАА-н хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн *******дугаартай дэвтрийн хуулбар, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч *******, ******* нарын мэдүүлгийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч Д.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тус тус тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Хүсэлт гаргагч Д.******* нь 1969 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрж, иргэний бүртгэлийн мэдээлэлд *******ын Цэцэгням гэж нэрээр бүртгэгдсэн болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдсон.

4. Харин хүсэлт гаргагч нь ******* гэх нэрээ Д.******* болгон өөрчилсөн, улмаар Д.******* нэрээр1987 оноос хойш ажиллаж амьдарч байгаа болох нь овог, нэр өөрчилсний гэрчилгээний хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

5. Мөн 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээсэн ХАА-н хөдөлмөрийн дэвтэр болон хөдөлмөрийн *******дугаартай дэвтэр зэрэгт бичигдсэн овог, төрсөн он, сар, өдөр, гэрэл зураг нь Д.*******гийн иргэний үнэмлэхэд бичигдсэн овог, төрсөн он, сар, өдөр, гэрэл зураг зэрэг нь тохирч байх тул ХАА-н хөдөлмөрийн дэвтэр болон хөдөлмөрийн *******дугаартай дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигч нь *******ын ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Хүсэлт гаргагч Д.*******гийн 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл, мөн 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус хугацаанд Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1986 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв. гэж үзэв.

7. Хүсэлт гаргагч Д.******* нь 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл, мөн 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус хугацаанд Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1985, 1986, 1989, 1990 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 621, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 825 дугаартай лавлагаанууд, зарим хүмүүсийг шагнах тухай Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаартай тогтоол, түүний хавсралт, малчин томилох тухай Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаартай тушаал, хуралд оролцсон талаарх Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1 дугаартай протокол, хүсэлт гаргагч Д.*******гийн ажилд томилсон болон чөлөөлсөн байдлуудыг бичиж тэмдэглэсэн болон авч байсан цалинг сар бүрээр нь тэмдэглэсэн ХАА-н хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн *******дугаартай дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

8. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.*******гийн ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл, мөн 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус хугацаанд Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

9. Харин хүсэлт гаргагч Д.*******гийн 1986 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас тус газарт ажиллаж байсан талаарх баримт болон цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10. Иймд хүсэлт гаргагч Д.*******гийн 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл, мөн 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус хугацаанд Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1986 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* ******* овогт *******ын *******г 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээсэн ХАА-н хөдөлмөрийн дэвтэр болон хөдөлмөрийн *******дугаартай дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* овогт *******ын *******гийн 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл, мөн 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус хугацаанд Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1986 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА