| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00221/И |
| Дугаар | 303/ШШ2025/00902 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 303/ШШ2025/00902
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: *******ы *******,
Хариуцагч: *******ы *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* ******* *******, ******* ******* , тоотод 2 өрөө ны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, ны үнээс өөрт ногдох хэсэг 68,211,000 төгрөг, тавилгын үнэ 11,000,000 төгрөг, гал тогооны хөргөгч, цахилгаан зуухын үнэ 1,674,000 төгрөг, ны засварын үнэ 2,500,000 төгрөг, нийт 75,798,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр, Авто грашийн үнэ 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус тус гаргасныг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Н.*******, түүний өмгөөлөгч , хариуцагч Л.*******, түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Л.*******д холбогдуулан Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* ******* *******, ******* ******* , тоотод 2 өрөө ны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, ны үнээс өөрт ногдох хэсэг 68,211,000 төгрөг, тавилгын үнэ 11,000,000 төгрөг, гал тогооны хөргөгч, цахилгаан зуухын үнэ 1,674,000 төгрөг, ны засварын үнэ 2,500,000 төгрөг, нийт 75,798,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, Авто грашийн үнэ 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2015 онд Адууны эмчилгээ хийлгэхээр / Мал Эмнэлэгт / дуудлага өгснөөр Л.******* ирсэн танилцсан гэтэл, өөрийгөө танилцуулаад би нөхөргүй нэг хүүтэй чамаас нэг хүүхэдтэй болмоор байна гэсэн санал тавьсан, би хариуд нь би ч ганцаараа охин гарвал сайхан л байна хүү, гарвал би чамтай суухгүй гэж хэлсэн,чамаас хүүтэй болсон ч тэтгэвэр тэтгэмж тогтоолгохгүй гэснээс намайг Шаргалжуутын авч яваад буудалд 3 хоносон. Жирэмсэн болсон гээд 3-н сарын дараа эгчид чинь үзүүлээд охин байна гэсэн одоо хоёулаа нэг дороо байя гэснээр хамтран амьдарч эхэлсэн. Би тухайн үед *******а хүүтэйгээ 44 дүгээр ны 01 тоотод хамт амьдарч байсан.
Л.******* нь тухайн үед хоёр талаасаа авч хамтран амьдрахаар ярилцаж Н.******* би 2015 оноос Л.Оюун- Эрдэнийн дансанд Байр авах мөнгөө шуулж эхэлсэн, 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр охин төрсөн. Эрүүл мэндийн эмнэлгийн төрсний гэрчилгээ дээр гэр бүлийн байдал судалгаанд гэр бүлтэй. охины жин 2 кг 970 грамм гэж судалгааг өгч миний хүндэт самбарын нэртэй, төрсний гэрчилгээ бүртгэлийн ******* 6401000257 гэсэн *******ын, Эцэг Н.******* Л.Оюун-эрдэнэ гэсэн гэрчилгээг зөвшөөрөлгүй өөрөө авсан нь шууд намайг хүчээр шууд нөхрөөр өргөмжилсөн нь баримтаар хадгалагдаж 9-н жил хамтран амьдарсны тод илрэл юм.
Бид хоёр 2015 оны 06 сараас 2024 оны 03 сар хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан. Анх 2016 онд *******гийн нэртэй 1-р *******ийн 50 ******* 14 тоотод 4 сар амьдарч байгаад зарагдсан, 2017 онд Спорт хорооны арын 5 давхар анд ийн ээж дэлгүүрийн зориулалттай ыг засвар хийж 3-н өрөө болгож ыг манайд санал болгосноор, гал тогооны тавилга, тааз, гэрлийн бүрхүүл зэргийг 11,440,000 төгрөгөөр авч, бид гурав 3-4 сар болж байтал ийн ээж С. нь өдөр бүр орж ирж дарамталж эхэлснээр ээж охин хоёр нь таарахаа больсон.Тэгэхээр нь би өөрийн гэсэн эд зүйлээ аваад салаад өөрийн 44 дүгээр андаа ирсэн чинь Оюун- Эрдэнэ миний араас охиноо тэврээд хувцсаа боогоод шөнийн 24 цагт ирэхэд нь охиноо бодоод гэртээ оруулсан.
Тэгээд бид хоёр охинтойгоо тэр анд бэр эгч Тунгалагтай хамт амьдарч байгаад ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт лах ******* ******* анд захиалга өгч 2019 оны ******* сард шинэ андаа орсон. Энэ үед ******* *******-р ны 2 өрөө , грашийг авах судлахаар , кампани захирал тай бид 2 уулзаж 7-н давхрын баруун хойд 2 өрөө ны зургийг харж тохиролцоод дараа нь Л.******* 100,000,000 сая төгрөгөөр үнэлэгдсэн гэж худлаа хэлж байсан нь анхан шатны шүүхээр гэрээ ил болоход 74,400,000 төгрөгөөр гэрээ хийснийг нь мэдсэн болно.би гэрээ хийчихлээ гэж хэлээд надаас нийт 63,445,035 төгрөгийг олон удаагийн шилжүүлгээр өөрийн дансандаа авсан.Энэ ны 85% ийг Н.******* би төлсөн нь баримтаар харагдаж байна. Баянхонгор сумын ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт лах ******* *******тай 2-н өрөө ны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, ны үнэнд Н.******* би 53,445.035 төгрөгийг ийн ХААН банкин дахь дансанд шуулсан.
Байрыг худалдан авангуутаа Н.******* би өөрөө хүн хөлсөөр 2 өрөөг 3 өрөө болгон хүүхдийн жижиг өрөө гаргаж. 3-н өрөөний халаагууруудыг би сольсон. Хүн хөлслөх болон материал худалдан авахад надаас 2,500,000 төгрөгийн зардал гарсан. Байрандаа ороход миний том хүү Швед улсаас доллор шилжүүлэн 11,524,000 төгрөгийн тавилга ав гэснээр гэртээ иж бүрэн тавилга авч тавьсан Баянхонгор аймгаас гал тогооны хөргөгч, цахилгаан зуух 1,674,000 төгрөгөөр авсан.
Шинэ анд орохдоо нийт 15,698,000 төгрөгийн тавилга, бусад зүйлсийг авсан байна.
ийн хуучин тавилга нь одоог хүртэл гэрт байна. Шинээр авсан тавилгыг аавынхаа грашид намайг байхгүй хойгуур хураасан байсныг цагдаад хэлж буцаан авчруулж байсан. /зургийг хавсаргав./
Байрныхаа Гэрчилгээг гаргуулж авах талаар Л.*******тэй байнга л ярилцдаг байсан боловч, бид хоёр охиныхоо нэр дээр гаргуулна гэж тохирсон ,гэтэл гэрчилгээ арай болоогүй граштай хамт гаргуулна гэж хэлдэг байсан. Би грашны үнийг төлсөн учир өөрийн эзэмшлийн Ланд 100 маркийн машины номерыг ны подволд ны дарга н.Баясгаланд танилцуулж хаягжуулан 2019 оноос 2024 он хүртэл эзэмшиж ирсэн болно./ Үүнийг гэрч Баясгалангийн Шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогдоно.Одоо кампани захирал ,аас 10-н сая төгрөгөө тусад нь нэхэмжлэх болно. Л.******* нь н.тай хуйвалдан грашийн үнийг 5,000,000 сая төгрөгөөр худалдан авсан гэх, учир нь төрөл садны холбоотой юм.
Би нэг удаа Иргэний бүртгэлийн дарга дээр орж *******-р ны тоот ны гэрчилгээ гарсан уу гэтэл хариулт нь Л.******* чинь манай бэр байсан хүн би сайн мэдээд захиргааны хэргийн шүүхэд хандаж ныхаа учрыг хурдан ол, гэсэн хариултыг өгсөн. Бидний орон сууцыг хэн хэний өмчлөл дээр гэрчилгээ авсныг надад хэлээгүй учир, өмчлөх эрхийн гэрчилгээг зассан эсэхийг мэдэхгүй байсаар байгаад шүүхэд өгснөөр. Л.******* өөр дээр гэрчилгээ гаргуулан авсныг мэдсэн.
Би 2011 оноос хойш 3-р Цэцэрлэг, 9-р Цэцэрлэгийн нягтлан бодогчоор тасралтгүй 14 жил ажилласан. Тэр үед нягтлан бодогчийн сарын цалин 650.3 төгрөг байсан би цалингаа бүгдийг нь андаа өгсөөр ирсэн/
Н.******* би Улаанбаатарын хаягтай боловч Баянхонгор аймагтаа ажиллаж амьдарч ирсэн. ийн ээж С. нь 2023 оны 06 сараас эхлэн, цагийн эмчилгээ охиноороо хийлгэх зорилгоор манайд ирж надаас байнга хэрүүл өдөж , өрөөндөө унтаж байхад элдвээр доромжлон, намайг үг хэлэхгүй болохоор миний утас, эцгийн маань зураг, бурхан тахилыг газар хаядаг. Би хэрүүл хийхгүй байхыг хичээдэг боловч нэг л үг хэлэнгүүт шууд цагдаа дуудаж, цохисон зодсон гэх мэтээр удаа дараа гүтгүүлж камерын бичлэгээр олон удаа ******* би Цагдаагаа Шүүхээс аврагдаж байсан.ийн аав.ээж нь Цагаан сар хийдэггүй би 2016 оны Шинийн нэгэнд орж үзсэн босоогүй золгодоггүй учраас би дахиж орж харьцаагүй гэтэл 2024 оны Шинийн нэгэнд шөнийн 4-н цагт ээж тайгаа нийлж миний хавирга хуг зохиж байцаагчтай хуйвалдан хэргийг хэрэгсэхгүй болгож зодсон зохисон 20 сая төгрөг гэрээс хулгай хийсэн мэтээр гүжирдэж бас л камерын бичлэг охины мэдүүлгээр гэм буруугүй гэсэн дүгнэлт гарч хэрэгсэхгүй болсноор шийдэгдсэн,Шүүхээс гэр битүүмжилсэн захирамж гарсан байтал Хорооны Цагдаа байцаагч Ээжтэйгээ нийлж миний хувцас хунир эд зүйлсийг Цагдаагийн үүдэнд газар буулгаж хаячаад явсан нь гэр бүлийн хүчирхийллийг би бодитоор үзэж ирлээ.
Л.******* нь гэр бүлээс гадуур харьцааг би болгож, хамт ажилладаг эмч.Өлзийнаран гэх,хүнтэй байгууллагын зугаалгаар хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж, байгууллагын хурлаар яригдаж байсан нь миний хувьд гутамшиг юм, Аймаг, сумын дарга нартай нэр холбогдож, эд хөрөнгө, авч байсныг хамт олон нь надад хэлдэг ч цаашид хамт амьдрах боломжгүй болгож харин би эсрэгээрээ байнгын , ийн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөөр ирсэн.
...Иймд Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* ******* *******, ******* ******* , тоотод 2 өрөө ны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, ны үнээс өөрт ногдох хэсэг 68,211,000 төгрөг, тавилгын үнэ 11,000,000 төгрөг, гал тогооны хөргөгч, цахилгаан зуухын үнэ 1,674,000 төгрөг, ны засварын үнэ 2,500,000 төгрөг, нийт 75,798,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
1.2. Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Л.*******тэй хамтын амьдралтай байх хугацаандаа ******* ******* *******ийн ******* *******тай хоёр өрөө анд ороход түүний доор лах граш эзэмшихээр болж 10,000,000 төгрөгийг н.ын компанийн дансанд хийхдээ ийн ны үнэ гэж хийсэн. Л.*******тэй хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул түүнээс өмч хөрөнгийнхөө өөрт ноогдох хэсгээ гаргуулахаар, грашийн үнэ 10,000,000 төгрөгийг н.ын ХХК-аас тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх грашийн үнэ 10,000,000 төгрөгийг ийн ны үнэнд хийсэн тул н.т хамааралгүй гэж үзэж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир Л.*******эс грашийн үнэ 10,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. гэжээ.
2.Хариуцагч Л.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасан. Үүнд:
Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* ******* ын 7 давхрын 03 тоот, 2 өрөө ны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хувьд: Миний өмчлөлд Баянхонгор сумын ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт лах ******* ******* ны тоот 2 өрөө орон сууц байдаг бөгөөд энэхүү ыг авахад Н.*******ын зүгээс оруулсан мөнгө гэж байхгүй. Би 74,400,000 төгрөгөөр н. гэх хүнээс худалдаж авсан, орлогын эх үүсвэр нь миний аав н.*******гийн нэр дээр байсан 2 өрөө орон сууцыг 2017 онд 65,000,000 төгрөгөөр зараад энэ мөнгө миний дансанд орж ирээд энэ мөнгийг би н. гуайн данс руу шилжүүлж байсан, үлдэгдэл мөнгийг эх н.гаас авсан үлдэгдэл мөнгийг бэлнээр тооцоо хийж дуусгасан.
Маргаан бүхий ын үнээс өөрт ногдох 68,211,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Миний өмчлөлийн ******* гэх хүнтэй ямар ч хамааралгүй тул түүнд ногдох хөрөнгийн асуудал яригдахгүй гэж үзэж байна.
Тавилгын үнэ 11,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Манай гэрт *******ын авсан гэх тавилга байхгүй, ямар тавилга хаанаас авсан талаараа нотлох байх гэж үзэж байна.
Маргаан бүхий ны засвар хийлгэхэд оруулсан гэх 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Би өөрийн амьдарч байх энэ хугацаанд ирж надтай уулзаж засвар хийсэн зүйл сайхгүй, засвар хийсэн гэх хүмүүстэй уулзаж байгаагүй болно. Иймд Н.*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, хууль зүйн туслалцах авах гэрээ, гэрэл зураг, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 131/ШШ2024/00905 *******тай шийдвэр, швед улсаас шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулбар, кассын орлогын ордер, мөнгө хүлээн авах маягт, ХААН банк ХК-ийн орлогын мэдүүлэг, хүүхэд төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээний болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 ******* цэцэрлэгийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 16 ******* албан бичиг, Н.******* миний *******-р анд төлсөн мөнгөн дүн гэх баримт, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 131/ШШ2024/00905 ******* шийдвэртэй иргэний хэргээс хуулбарлан авсан нотлох баримтууд, ийн 52255392 тоот дансанд шилжүүлсэн мөнгөн дүн гэх баримт, Н.*******ын Хаан банкинд цалингийн зээл төлсөн тооцоо гэх баримт, төлбөрийн хүсэлт баримтууд 2015-2023 оны хүртэл хугацааны ХААН банк ХК-ийн 52255392 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, төлбөрийн хүсэлтүүд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг, хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, ийн ны мөнгө шилжүүлсэн цаг хугацаа гэх баримт, ХААН банк ХК-ийн 5246157478 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, ийн 5246157478 данснаас Н.*******ын 52255392 тоот дансанд болон Н.*******ын бусад төлбөр мөнгийг шилжүүлсэн мөнгөн дүн, баримт, *******-р ны төлбөр төлбөн орлого нотлох нь баримт, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 131/ШШ2024/00905 ******* шийдвэрийн хуулбар, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 213/МА2025/00002 ******* магадлалын хуулбар, 001070839 ******* үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хаан банк ХК болон Худалдаа хөгжлийн банк ХК-уудын депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс зохигчийн хүсэлтээр Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын 2025 оны 6 ******* сарын 16-ны өдрийн 295 ******* албан бичиг, гэрч , Н.Дэнсмаа, О.Баясгал, Б. нарын мэдүүлгийн хуулбар, 2018 оны 12 ******* сарын 25-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, 2022 оны ******* сарын 01-ний өдрийн 6,400,000 төгрөгийн, 2023 оны 6 ******* сарын 02-ны өдрийн 1,820,000 төрөгийн бэлэн мөнгөний орлогын баримтууд, гэрч Д.Эрдэнэтулгын мэдүүлэг, гэрч ийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.
Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
2. Нэхэмжлэгч Н.******* нь Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* ******* *******, ******* ******* , тоотод 2 өрөө ны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, ны үнээс өөрт ногдох хэсэг 68,211,000 төгрөг, тавилгын үнэ 11,000,000 төгрөг, гал тогооны хөргөгч, цахилгаан зуухны үнэ 1,674,000 төгрөг, ны засварын үнэ 2,500,000 төгрөг, автограшийн үнэ 10,000,000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагууд гаргажээ.
3. Хариуцагч Л.******* нь Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* ******* ны, тоот, 2 өрөө нь миний өмчлөлд бүртгэлтэй, тус ыг худалдан авахад Н.*******ын зүгээс оруулсан хувь нэмэр байхгүй. Би тус ыг Б.аас 74,400,000 төгрөгөөр худалдаж авсан, орлогын эх үүсвэр нь миний аав н.*******ы нэр дээр байсан 2 өрөө орон сууцыг 2017 онд 65,000,000 төгрөгөөр, үлдэгдлийг нь эх н.гаас авч бүрдүүлсэн, манай гэрт *******ын авсан гэх тавилга байхгүй, засвар хийсэн зүйл сайхгүй, засвар хийсэн гэх хүмүүстэй уулзаж байгаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Л.******* нар нь 2016-2024 оны хооронд харилцан бие биенийхээ харилцах данс руу 5,000-11,000,000 төгрөгийн дүнтэй гүйлгээг өдөр тутамдаа шилжүүлж, харилцан өгч авалцаж байсан болох нь талуудын өгсөн дансны хуулгын баримтуудаар тогтоогдож байна.
4. Мөн зохигч нь 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дундаасаа охин У.Өлзийдэлгэрийг төрүүлэн, тодорхой хугацаанд хамт амьдарч, энэ хугацаандаа маргааны зүйл болох Баянхонгор сумын ******* *******, ******* ******* , тоот, 2 өрөө орон сууцыг 2018 оны 12 ******* сарын 25-ны өдөр орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г гүйцэтгэгч Б., захиалагч Л.******* нар нь байгуулсан үйл баримт тогтоогдов.
5. Дээрх үйл баримтаас үзэхэд зохигч нь Гэр бүлийн тухай хуульд заасан гэрлэгчид биш байх бөгөөд Баянхонгор сумын ******* *******, ******* ******* , тоот, 2 өрөө орон сууцны үнийг талууд хэрхэн төлсөн болох нь тодорхойгүй болжээ.
6. Хариуцагч Н.******* нь Баянхонгор сумын ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт лах ******* ******* ны тоот 2 өрөө орон сууцны үнийн 50 хувийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж байсан гэж, хариуцагч Л.******* нь аав н.*******ы нэр дээр байсан 2 өрөө орон сууцыг 2017 онд 65,000,000 төгрөгөөр худалдсан, үлдэгдлийг нь эх н.гаас авч өгсөн, Н.******* огт мөнгө төгрөг төлөөгүй гэж тус тус тайлбарладаг.
7. Мөн тус ыг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч ийн нэр дээр нэг иргэний өмчөөр бүртгүүлсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. / 1 дүгээр хх-ийн 144 дүгээр тал/
8.Иргэний хуулийн 108 ******* зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.,
108 ******* зүйлийн 108.8-т Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй. гэж тус тус заажээ.
9. Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Л.******* нар нь маргааны зүйл болсон Баянхонгор сумын ******* *******, ******* ******* , тоот, 2 өрөө орон сууцыг захиалан бариулахдаа хэн нэгнийхээ нэр дээр орон сууц захиалан бариулах гэрээ-г гүйцэтгэгчтэй байгуулсан байж болох бөгөөд харин үнийг ямар хэмжээгээр төлснөөс шалтгаалан өмчлөлд ногдох хэсэг тодорхойлогдоно.
10. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл тус ыг 74,400,000 төгрөгөөр худалдан авсан талаар талууд маргадаггүй, харин гүйцэтгэгчид төлсөн төгрөг төлбөрийн талаар маргажээ.
11. Баянхонгор сумын ******* *******, ******* ******* , тоот, 2 өрөө орон сууцны үнэ 74,400,000 төгрөгийг гүйцэтгэгч н.т төлөхдөө нэхэмжлэгч Н.******* нь 2021 оны 7 ******* сарын 08-ны өдөр гүйцэтгэгч ын данс руу 10,000,000 төгрөгийг оюу гэх утгатайгаар шилжүүлсэн, харин үлдэх 64,400,000 төгрөгийг хариуцагч Л.******* нь дансаар 2018 оны 5 ******* сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 7 ******* сарын 02-ны өдөр 2,500,000 төгрөг, 2018 оны 8 ******* сарын 19-ний өдөр 9,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 5 ******* сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, бэлнээр 2023 оны 6 ******* сарын 02-ны өдөр 1,820,000 төгрөг, 2022 оны ******* сарын 01-ний өдөр 6,400,000 төгрөг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан зохигчийн дансны хуулгууд бэлэн мөнгөний орлогын баримтууд зэргээр тогтоогдов. /1 дүгээр хх-ийн 64, 100-106 ******* тал, 3 ******* хх-ийн 68 ******* тал/
12. Зохигч нь хэн альныхаа харилцах данс руу харилцан их *******а үнийн дүнгээр төгрөг шилжүүлсэн байх боловч шилжүүлсэн утга дээр гэх агуулга огт байхгүй, нэхэмжлэгч нь хариуцагч руу төгрөг шилжүүлсэн байх боловч хариуцагч мөн нэхэмжлэгч рүү төгрөг шилжүүлдэг байсан байх тул хариуцагчийн шилжүүлсэн төгрөг бүрийг ны мөнгө гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч Л.******* нь гэрч н.Батцэцэгийн дансаар шилжүүлсэн мөнгийг гүйцэтгэгч рүү шилжүүлж байсан нь түүний дансаар хуулгаар нотлогдож байх тул миний аав н.*******ы нэр дээр байсан 2 өрөө орон сууцыг 2017 онд 65,000,000 төгрөгөөр худалдсан... гэх тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
13. Иймд маргааны бүхий ны үнийг нэхэмжлэгч 10,000,000 төгрөг, хариуцагч 64,400,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Баянхонгор сумын ******* *******, ******* ******* , тоот, 2 өрөө орон сууцыг хамтран өмчлөгчөөр Н.*******ыг тогтоож шийдвэрлэлээ.
14. Мөн нэхэмжлэгч Н.******* нь өөрийн оруулсан 10,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байх тул хариуцагч Л.*******эс ны үнэнд төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58,211,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
15. Хариуцагч Л.******* нь хариуцагч Н.*******ын гүйцэтгэгч н. руу шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг Н.******* нь надаар дамжуулан ээж гаас зээлсэн мөнгөө буцааж өгсөн, ээж намайг ны төлбөртөө өг гэхээр нь Н.*******ын данснаас захиалагч руу хийлгэсэн гэж тайлбарладаг боловч хариуцагч Н.******* нь ээж гаас нь 10,000,000 төгрөг зээлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч Л.******* нь дээрх тайлбараа нотлох бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
16. Нэхэмжлэгч Н.******* нь тавилгын үнэ 11,000,000 төгрөг, гал тогооны хөргөгч, цахилгаан зуухын үнэ 1,674,000 төгрөг, автограшийн үнэ 10,000,000 төгрөг тус тус хариуцагч Л.*******эс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан боловч дээрх шаардлагуудыг нотлох нотлох баримт хэрэгт авагдаагүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
17. Нэхэмжлэгч Н.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 ******* зүйлийн 25.2.2, 38 ******* зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
18. Мөн нэхэмжлэгч Н.******* нь тус анд орохоосоо өмнө тус анд засвар хийлгэж, паар солиход гарсан зардал 2,500,000 төгрөгийн гаргуулна гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
19. Нэхэмжлэгч Л.******* нь анд засвар хийгдээгүй, харин паарнуудыг сольсон байсан гэх тайлбарыг гаргажээ.
20. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гэрч ын Баянхонгор сумын ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт лах ******* ******* ны тоот 2 өрөө орон сууцанд засвар хийсэн. Байрны бүх өрөөний паарнуудыг шинээр сольсон. Бүх холболтыг шинээр хийж өгсөн. Тухайн ны сангийн бүх ажлыг хийж гүйцэтгэсэн, 1,700,000 төгрөгөөр бүх материалыг худалдан авсан, ажлын хөлс 800,000 төгрөг авсан гэх, / 2 ******* хх-ийн 229 дүгээртал/
21. Гэрч гийн би гал тогооны плитаны өнгийг сонгож, нааж өгсөн гэх, / 1 дүгээр хх-ийн 65-67 ******* тал/,
22. Гэрч ийн 2 өрөө ыг 3 өрөө болгож, зохион байгуулалтын зураг төслийг нь өөрчилж хийж өгсөн. нэр бид хоёр гал тогооны плита яаж наах талаар зааж, хамт хийлцэж байсан, зардлыг би тооцоогүй, надад өвлийн идэшний адуу өгсөн гэх / 1 дүгээр хх-ийн 81-83 ******* тал/ тус тус мэдүүлгээс үзвэл Баянхонгор сумын ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт лах ******* ******* ны тоот орон сууцанд бусдаар засвар үйлчилгээ хийлгэсэн болох нь тогтоогдож байна.
23. Иргэний хуулийн 108 ******* зүйлийн 108.5-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана. гэж зааснаар тус ыг засварлахад гарсан зардал 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нар нь тэнцүү хэмжээгээр хариуцан төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчээс 1,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгох нь зүйтэй гэж үзлээ.
24. Иймд Баянхонгор сум, ******* ******* *******, ******* ******* , тоот, 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.*******ыг тогтоож, хариуцагч Л.*******эс ны үнийн 10,000,000 төгрөг, засвар хийлгэсэн төлбөрийн 1,250,000 төгрөг, нийт 11,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74,539,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
25. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1-т ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр..., 60 ******* зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 ******* зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 782,090 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, харин хариуцагч Л.*******эс улсын тэмдэгтийн хураамж 194,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 108 ******* зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* ******* *******, ******* ******* , тоот, 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Н.*******ыг тогтоосугай.
2.Иргэний хуулийн 108 ******* зүйлийн 108.5, 108.8 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч Л.*******эс ны үнэнд төлсөн 10,000,000 төгрөг, засвар хийлгэсэн төлбөрийн 1,250,000 төгрөг, нийт 11,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74,539,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.2, 60 ******* зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 782,090 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******эс улсын тэмдэгтийн хураамж 194,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 ******* зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА