Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 303/ШШ2025/00734

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овогт *******гийн *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1969 онд Баянхонгор аймаг Баацагаан сумд төрсөн. 55 хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймаг Баянцагаан сумын хүний их Эмчийн салбарт бага эмч, сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн 326650 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 735 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 734 дугаар болон 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1320 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09 дугаартай тушаал, 1990 оны Баярын бичиг, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч *******,******* нарын мэдүүлгийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2.Хүсэлт гаргагч Д.*******ын 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянцагаан сумын хүний их эмчийн салбарт бага эмч, сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч Д.******* нь 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймаг Баянцагаан сумын хүний их эмчийн салбарт бага эмч, сувилагчаар ажиллаж байсан болох нь түүний 1989, 1991, 1993, 1994 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 734 дугаар болон 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1320 дугаартай архивын лавлагаа, сувилагчийн ажлаас чөлөөлж 4 багийн бага эмчээр томилсон талаарх Баянхонгор аймгийн Баянцагаан сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1991 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09 дугаартай тушаал, амжилттай ажилласан тул урамшуулсан 1990 оны Баярын бичиг, ажилд орсон болон чөлөөлөгдсөн байдлуудыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 326650 дугаартай дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******,******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.*******ын ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянцагаан сумын хүний их эмчийн салбарт бага эмч, сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ын 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянцагаан сумын хүний их эмчийн салбарт бага эмч, сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Г.БАТЗАЯА