Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 303/ШШ2025/00735

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:******* овогт *******ийн *******

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Ц.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Цэдэнсамбуу овогтой ******* нь 1963 оны 11 дүгээр сарын 02-нд Баянхонгор аймаг Гурван булаг суманд төрсөн. Миний бие нь барилга трестийн барилгын материалын үйлдвэрт нормчноор 1981-1997 он хүртэл ажилласан. Би өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч баримт бичгийн зөрчил гарсан тул шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1981-1987, 1991-1997 онуудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 201 дугаартай лавлагаа, Баянхонгор аймаг дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1991 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 120 дугаартай тушаал, Баянхонгор техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаартай тушаал, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч *******, *******нарын мэдүүлгийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Хүсэлт гаргагч Ц.*******ын 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор техник туслалцааны барилгын 3 дугаар трестэд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3.Учир нь: Хүсэлт гаргагч Ц.******* нь 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор техник туслалцааны барилгын 3 дугаар трестэд нормчноор ажиллаж байсан болох нь түүний 1987-1991 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 201 дугаартай лавлагаа, тахир дутуугийн группэд орох болсон учир ажлаас нь чөлөөлөх тухай Баянхонгор аймаг дахь Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1991 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 120 дугаартай тушаал, тахир дутуугийн группээс гарсан тул ажилд томилох тухай Баянхонгор техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаартай тушаал, хүсэлт гаргагчийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн байдлуудыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, *******нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Харин хүсэлт гаргагч Ц.*******ын 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оныг хүртэл Баянхонгор техник туслалцааны барилгын 3 дугаар трестэд нормчноор ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин, нотлох баримт гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Иймд хүсэлт гаргагч Ц.*******ын 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор техник туслалцааны барилгын 3 дугаар трестэд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигон овогт *******ийн *******ын 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор техник туслалцааны барилгын 3 дугаар трестэд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА