Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 312/шш2026/00243

 

 

 

 

 

     

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,

 

Нэхэмжлэгч: *********ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 374,199.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч*****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч***** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Б******** нь гэрээний төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  *******нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 374,199.16 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 374,199.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,876 төгрөгийг төрийн санд үлдээж, төрийн сангаас 5,938 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТТУЛГА