Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 303/ШШ2025/00736

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овогт *******гийн *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь 1988 оны 6 сарын 25-наас 1990 оны 06 сарын 25 ныг хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1379 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай тогтоол, түүний хавсралт, ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч *******гийн мэдүүлгийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2.Хүсэлт гаргагч Д.*******ы 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч Д.******* нь 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтуудыг түүвэрлэсэн талаарх Баянхонгор аймгийн архивын тасгийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1379 дугаартай лавлагаа, малчнаар ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай тушаал, түүний хавсралт, амралтын хуваарь батлах тухай Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай тушаал, түүний хавсралт, тэтгэмж олгох тухай Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай тогтоол, түүний хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн *******гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.*******ы ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ы  1988 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Г.БАТЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

тэрг