| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2018/00087/Э |
| Дугаар | 00101 |
| Огноо | 2018-08-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 00101
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Хохирогч И.Пц
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Ад холбогдох 1832001100087 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1978 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Партизаны № 56 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй
-2002 онд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20000 төгрөгөөр торгох ялаар
- 2004 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Даваасамбуугийн А. /РД:*/
Шүүгдэгч Д.А нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны орой *тоотод байрлах иргэн И.Пцын цоожтой байсан зуны байшингийн цонхоор гараа оруулан хууль бусаар нэвтэрч 1 ширхэг зэс аяга, 2 ширхэг гуулин аяга хулгайлж 120000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Аийн өгсөн ......... 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ээжийн төрсөн дүү И.Пц эгчийнд орсон. Тэгтэл Пц эгч гэртээ харьж цай унд уу гэсэн. Тэгээд би цай уух гээд түмбүүшигийг нь онгойлгож аяга авахад 2 гуулин аяга түмбүүшиг дээр нь байхыг харсан. Тэгээд би цай ууж байхдаа тэр хоёр аягыг нь аваад хармаалсан. Цай ууж дуусчихаад гараад явсан. Тэгээд Нбынд очоод 2 гуулин аягаа 2 литр бараашигнаас өгсөн. Тэгээд орой нь 21 цагийн үед Пц эгчийнд очоод зуны амбаар нь цоожтүй байхаар нь цонхыг нь онгойлгоод гараа оруулаад цонхны доор ширээн дээр байсан зэс аягыг нь авсан. Тэгээд гэртээ харьж амраад өглөө нь Нбынд очоод 2 литр бараашигнаас өгсөн. Би тэр зэс аягыг өгөх үед хамтран амьдрагч Б.Мзтай хамт явсан. Тэгээд явж байтал машинтай хоёр цагдаа хүрч ирээд цагдаа дээр оч гэхээр нь би яваад очсон гэх мэдүүлэг
Хохирогч И.Пцын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ......... 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болсон байх. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өглөө би зуны амбаарт ороход 3 аяга алга болсныг мэдсэн юм. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өглөө А цай уух гэж ирсэн. Тэгээд манай зуны амбаарт орж цай уусан юм. Би аяга алга болсныг мэдээд цагдаад өгч Аийг хашрййя гэж бодсон. Ийм юм болно гэж бодоогүй. Тэгээд цагдаа ирээд надаас мэдүүлэг авсан. 3 ширхэг аягаа буцааж авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Гэрч Д.Нбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би мөнгөөр худалдаж аваагүй. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр авчирсан 2 аягыг 0.33 литрийн Хараа архи 1 шилээр, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр авчирсан 1 аягыг 100 граммын Ерөөл архи 1 шилийг өгөөд авсан. Нийт 3 ширхэг аяга авснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /Хх-н 25 дугаар хуудас/
Гэрч Б.Мзын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 10 цагийн үед байхаа би найзтайгаа уулзахаар явж байсан юм. Тэгсэн Нбын гэрийн ойролцоо Д.Атэй таарсан чинь намайг хаачих гэж байгаа юм бэ гэхээр нь би найзтайгаа уулзъя гэж хэлсэн чинь Д.А хоёулаа ийшээ Нбын гэрт орж 2 литр бараашиг авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь цуг ороод би хашаанд нь зогсож байсан чинь А Нбтай уулзаад байсан би хальт харсан чинь А өврөөсөө 2 ширхэг аяга гаргаж өгч байсан. Тэгээд 2 литр бараашиг аваад гарсан. Би Аээс юун аяга юм бэ гэсэн чинь эгчээсээ гуйж авсан юм гэж хэлсэн. Тэгсэн цагдаагийн тэндээс Цэрэнчулуун байцаагч машинтай ирээд цагдаа руу дагуулаад явсан гэх мэдүүлэг /Хх-н 27 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 04-08 дугаар хуудас/
Д.Нбаас 1 ширхэг зэс аяга, 2 ширхэг гуулин аягыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 09-11 дүгээр хуудас/
Хохирогч И.Пцд 1 ширхэг зэс аяга, 2 ширхэг гуулин аяга хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 12-13 дугаар хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 14-15 дугаар хуудас/
Хулгайд алдагдсан 3 ширхэг аягыг нийт 120000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 33 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 41 дүгээр хуудас/
Д.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 42 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.А нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны орой Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Партизаны № 14 тоотод байрлах иргэн И.Пцын цоожтүй байсан зуны байшингийн цонхоор гараа оруулан хууль бусаар нэвтэрч 1 ширхэг зэс аяга, 2 ширхэг гуулин аяга хулгайлж 120000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Аийг бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Д.А нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.
Хохирогч И.Пц нь эд зүйлээ бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Даваасамбуугийн Аийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх 1.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Аийг 01 жил 01хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ад оногдуулсан 01 жил 01 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.