Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 25

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, шүүгч Ш.Баттогтох, Н.Амарзаяа нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Н.ийг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Н.ийн нэхэмжлэлтэй тус аймгийн д холбогдох 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай А/23 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2015 оны 04 сарын 03-ны өдрийн Иргэдэд газар өмчлүүлэх тухай А/56 дугаар захирамжаас иргэн М.ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхийзахиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , иргэдийн төлөөлөгч Н., нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 252 тоот захирамжаар Улиастай сумын Богдын гол багийн Цэнгэлдэхийн хэсэг тоотод байрлах 896м2 газрыг өмчилж авсан ба уг газраа эрхийн улсын бүртгэлд 2012 оны 11 сарын 22-нд бүртгүүлж өмчлөх эрхийн тоот гэрчилгээг авсан. Гэтэл миний өмчилж авсан хашааны газрын урд гудамж болох нийтийн эзэмшлийн талбай байсан газрыг иргэн М.ад өмчлүүлэхээр Засаг даргын захирамж гарч энэ нь миний хашааны газрын 192м2 талбайтай давхцаж шийдвэр гарсан байсан. Энэ талаар газрын албанд удаа дараа гомдоллож явсаар өдий болтол шийдэгдсэнгүй. Гэтэл 2016.02.04-нд аймгийн Засаг даргын захирамж гарч миний өмчилж авсан 896м2 газраас 196м2 газрыг хүчингүй болгосон нь миний өмчлөх эрхэд ноцтой саад учруулж байна. Засаг даргын захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх улсын бүртгэлийн тухай хуулиудыг зөрчсөн шийдвэр боллоо. Миний хашаагаа өмчилж авсан шийдвэр иргэн М.ынхаас огнооны хувьд түрүүлж гарсан бөгөөд 1 хүний эрх ашгийг хангахын тулд нилээн хэдэн хүний эрх ашгийг хохироосон хууль бус шийдвэр гаргасан аймгийн иргэн Н. миний өмчлөх эрхэд халдсан шийдвэр гаргасан байх тул Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 02 сарын 04-ний өдрийн А/23 дугаар захирамжийг, 2015 оны 04 сарын 03-ны өдрийн А/56 дугаар захирамжаас иргэн М.ад хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Цэнгэлдэхийн тоот хашааныхаа газрыг 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн захирамжаар өмчилж авсан. Уг захирамжид 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр залруулга хийгдэж газрын хэмжээ 896 м.кв болсон юм. Тэгээд энэ хашаандаа өнөөдрийг хүртэл амьдарч байна. Би 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 896 м.кв газраа өмчилж аваад, эд хөрөнгийн улсын бүртгэлд 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан. Ингэж өмчлөх эрхээ авсан байхад тус аймгийн дур мэдэн 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдөр захирамж гаргаад, миний 896 м.кв газраас 196 м.кв газрыг хүчингүй болгоод, гуравдагч этгээдэд олгосон шийдвэр гарсан байгаа. Энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. 896 м.кв газар миний газар мөн хэмээн ойлгож байгаа. Гуравдагч этгээд нь 2014 онд намайг байхгүй байхад манай ааваас сайн өдөр байшингаа барьмаар байна. Тиймээс 896 м.кв газраасаа 2 метр газар өгөөч гэхээр нь өгчихсөн юм байна лээ. Гэтэл дахиад 196 м.кв газар минийх гээд гуравдагч этгээд маргалдаад яваад байгаад харамсаж байгаа. Миний тухайд 896 м.кв газрыг бүхэлд нь өмчлөх боломжгүй юм шиг байна лээ. Тиймээс гуравдагч этгээдийн байшингийн суурь орсон хэсгээр шулуун шугамаар хоёр тийш нь хувааж газрыг түүнд өгье гэв.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Н. нь аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 180 тоот захирамжаар 700м2 талбай газрыг өмчилж авсан. Аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамжаар 196 м2 ыг дахин өмчилж авсан байдаг. Энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д заасны дагуу Монгол Улсын иргэн нэг л удаа газрыг үнэгүй өмчлөх гэсэн заалтыг зөрчиж байна. 196 м.кв газар нь иргэн М.ын өмчилж авсан газартай давхцаж байгаа учраас 2012 оны 252 дугаар захирамжийн Н.т холбогдох хэсгийг хүчингүй болгож давхцалыг арилгасан. Аймгийн Засаг даргын 2015 оны А/56 тоот захирамжийн М.ад холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэл байхгүй байна. Иргэн Н. нь хашаагаа сунгаагүй байхдаа аймгийн Засаг даргын 2012 оны 252 дугаар захирамжийн хавсралтанд өөрчлөлт оруулах гэдгээр 196 м.кв газрыг нэмж өмчилсөн байдаг. 2012 оны 252 дугаар захирамжинд 180 дугаар захирамж тусгагдаагүй байдаг. Тэгэхээр иргэн Н. нь 252 дугаар захирамжаар 896 м.кв газрыг өмчилж аваагүй гэдэг нь харагдаж байна. Тухайн үед 196 м.кв газрыг мянганы сорилтын сангийн хөрөнгийн эрхийн төслийн багийнханаар хэмжүүлсэн. Хэмжилт нь манай зургийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Хашаагаа сунгаагүй байхад манай мэргэжилтэн байгаа хашаанаас нь үргэлжлүүлэн хэмжиж иргэн М.ад 510 м.кв газрыг олгосон байдаг. Иргэн Н.т газар өмчлүүлсэн захирамж нь иргэн М.ад газар өмчлүүлсэн захирамжаас сүүлд гарсан захирамж байна. Газрын давхцалыг арилгаж 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн А/23 дугаар захирамжаар 196 м.кв-ыг нэмж олгосон залруулгыг хүчингүй болгосон. Ингэж хүчингүй болгосоноор газрын давхцал арилсан гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н. нь анх 896 м.кв газрыг өмчилж аваагүй бөгөөд аймгийн Засаг даргын 2012 оны 07 сарын 02-ний өдрийн 180 дугаар захирамжаар 700 м.кв газрыг өмчлөн авсан байна. Дараа нь аймгийн засаг даргын 2012 оны 252 дугаар захирамжаар 196 м.кв газрыг нэмж 896 м.кв болгон өмчлөн авсан гэх боловч уг 252 дугаар захирамжинд 180 дугаар захирамж дурдагдан ороогүй байхад Н.ийн өмнө нь өмчилсөн 700 м.кв газрыг 896 м.кв болгон өөрчлөн бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ажилтнуудын ноцтой алдаатай үйлдэл бөгөөд Н.ийн 2012 оны 11 сарын 22-ны өдрийн тоот үл хөдлөхийн гэрчилгээ нь хууль эрх зүйн үндэслэлгүй бичигдсэн гэрчилгээ байгаа тул нягтлан шалган үзнэ үү. 2. Миний бие М. нь 2004 оноос хойш бүтэн 11 жил хөөцөлдсөний дүнд аймгийн Засаг даргын 2015 оны 04 сараас 510 м.кв газрыг Богдын гол багийн Цэнгэлдэхийн ******* тоотод өмчлөн авсан. Гэтэл Н. нь албан тушаалаа ашиглан миний өмчлөх эрхийг удаа дараа зөрчиж улсын бүртгэлд бүртгүүлэхэд саад хийн хохироож байгаа. Улсын бүртгэлд газраа бүртгүүлэх гэхэд манай газрын зарим хэсгийн кадастрын зураг давхардаж байна гэсэн хариу өгсөн тул уг газраа шалгуулахаар аймгийн д өргөдөл өгсөн. Өргөдлийн дагуу аймгийн хууль зүйн хэлтсийн дарга ******* шалгаж Газрын албаны мэргэжилтэн *******, *******, Н. манай эхнэр нарыг байцуулан Н.ийн анх өмчилсөн хашааны газрыг хэмжиж үзэхэд анхны 180 дугаар захирамжид дурьдсан газрын талбайн хэмжээтэй ижил буюу 700 м.кв байсан бөгөөд талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах 896 м.кв болгох шаардлагагүй байсан нь тогтоогдсон. Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 2-р сарын 04-ны өдрийн А/23 тоот захирамжаар Н.ийн 2 дахь удаагаа нэмж өмчилсөн өөрөөр хэлбэл Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.4 дэхь заалтыг зөрчсөн 196 м.кв газрыг нэмж өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгосон нь үнэн зөв шийдвэр болсон. Н. нь өөрийн албан тушаалаа ашиглан миний газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд саад хийж байгаа тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36.4 заалтын дагуу өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхийг хүсч байна гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манайх 2005 оноос эхлээд тус аймгийн Улиастай сумын Газрын албанд газар эзэмших хүсэлтүүдээ гаргаж, материалаа бүрдүүлж байсан. Эдгээр баримтуудыг анхан шатны шүүх өөрөө бүрдүүлэх байтал ерөөсөө бүрдүүлээгүй байж шийдвэр гаргасан байдаг. Ийм учраас Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Иргэн Н. нь анх 180 дугаар захирамжаар 700 м.кв газар өмчилж авсан байна лээ. Энэ газрынхаа баримт, зэргийг үзүүлэхгүйгээр байцаагчийнх нь гарын үсэг хуурамчаар үйлдсэн, даргын гарын үсэг байхгүй зураг явуулаад байгаа. Яг үнэндээ Н. нь эхэлж 700 м.кв газар өмчилсөн, дараа нь урд талынхаа газрыг сунгаж 896 м.кв болгосон байдаг. Одоо ч гэсэн очоод үзэхэд хуучин байсан 700 м.кв газар нь байж байгаа. Тийм учраас аймгийн манайд 510 м.кв газрыг хуулийн дагуу өгсөн.

Манай 510 м.кв газрын захирамж гарах үед Н.ийн 896 м.кв газрын захирамж албан ёсоор гараагүй байсан. Ийм учраас Н. нь хуурамчаар материал бүрдүүлсэн хэмээн үзэж байгаа. Манайх бол хүнээс 2 метр газар гуйж авах ёсгүй. Яагаад гэвэл 510 м.кв газрыг аймгийн Засаг даргын захирамжаар авсан. Манай аав 2 метр газар гуравдагч этгээдэд өгсөн гэж хүн төөрөгдүүлэхээр тайлбар хийж болохгүй. Яагаад гэвэл би албан ёсны 510 м.кв газар дээрээ байшингаа барьсан.

Манай байшин 8:10 харьцаатай. Монгол Улсын иргэн аюулгүй амьдрах эрхтэй байдаг. Тиймээс байшингийн суурь хэсгээс цаашаа 1.5 метр юм уу 2 метр газар өгөөч тэгвэл эвлэрье гэдэг байдлаар өөрт нь санал тавьсан. Хүнийхээ хувьд байшингаа хамгаалах зорилгоор хашаа, хайс барьмаар байна, өвөл болохоор цас мөсөө арилгамаар байна, аюулгүй байдлаа хангамаар байна. Гэтэл Н. миний саналыг хүлээн зөвшөөрөөгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч Н. дүгнэлтэндээ: Монгол хүмүүс учраас давхцаад байгаа газрыг нь энэ хоёр хүнд хувааж өгөх нь зүйтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н. нь Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай А/23 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, 2015 оны 04 сарын 03-ны өдрийн Иргэдэд газар өмчлүүлэх тухай А/56 дугаар захирамжаас иргэн М.ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн захиргааны зохих акт гартал маргаан бүхий актуудыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэг. Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Иргэдэд газар өмчлүүлэх тухай 180 дугаар захирамжаар /Хэргийн 4-5 дугаар хуудсанд/

Н.т Богдын гол багийн Цэнгэлдэхийн хэсгийн тоот хашааны 700 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамжаар /Хэргийн 6 дугаар хуудсанд/ урьд гарсан 2010 оны 06, 131, 2011 оны 200, 2011 оны 19 дүгээр захирамжуудаар газраа өмчилсөн иргэдийн овог, нэр, газрын талбайн хэмжээ, оршин суугаа хаягийг зөрүүтэй бичсэн зөрчил гарсан гэх үндэслэлээр зөрчлийн залруулгыг хавсралтаар баталж, дээрх 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар захирамжаар газар өмчлүүлсэн нэр бүхий иргэдийн газрын хэмжээ, хаягт залруулга хийж, хавсралтын 9 дүгээрт Н.ийн өмчилсөн газрын хэмжээг 896 м.кв болгон залруулсан байна.

Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/23 дугаар захирамж /Хэргийн 8 дугаар хуудсанд/-аар Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамжийн хавсралтын 9 дүгээрт бичигдсэн Н.ийн 700 м.кв өмчлөлийн газрын хэмжээг 196 м.кв-аар нэмэгдүүлж өөрчилсөн залруулгыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө...хүчингүй болгоно., Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх4 дүгээр зүйлийн 4.1.1-д гэр бүлийн хэрэгцээний гэж тус тус заажээ.

Хариуцагч тал дээрх залруулгыг хүчингүй болгосон маргаан бүхий А/23 дугаар захирамжийн үндэслэлийг ...иргэнд нэг л удаа газрыг үнэгүй өмчлүүлэх /байтал/...дахин газар өмчлүүлсэн. Н. нь хоёр дахь удаагаа газар үнэгүй өмчилсөн учир хуульд нийцүүлж зөвтгөсөн гэж тайлбарлаж байна.

Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар урьд гаргасан захирамжийг хүчингүй болгох эрх аймгийн д олгогдсон байгаа хэдий ч тухайн захирамжийг хүчингүй болгох үндэслэлийг бүрэн дүүрэн шалгаж тогтоох шаардлагатай юм.

Гэтэл Завхан аймгийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/23 дугаар захирамжаар урьд гарсан 2012 оны 252 дугаар захирамжийн хавсралтын 9 дүгээрт бичигдсэн Н.ийн 700 м2 өмчлөлийн газрыг 196 м2 болгон нэмсэн залруулгыг хүчингүй болгохдоо Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх гэх заалтыг баримталсан нь үндэсгүй байна.

Учир нь Н.т анх газар өмчлүүлсэн 2012 оны 180, түүнд өөрчлөлт оруулсан 2012 оны 252 дугаар, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/153 дугаар захирамжуудын агуулгаас харахад Н.т Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан гэр бүлийн зориулалтаар хоёр дахь удаагаа газар үнэгүй өмчлүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Н. нь дээрх нэгж талбар газраас өөр байршилд дахин буюу хоёр дахь удаагаа газар өмчлөхөөр хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байгаагүй байна.

Харин дээрх захирамжуудын агуулга болон гэрч *******гийн ...2012 оны 252 дугаар захирамжийн хавсралтанд Н.т өмчлүүлэх газрын хэмжээг 896 м.кв болгох агуулга бүхий залруулга хийгдэхээр мэдээлэл нь багтаж орсон байсан. Харин уг захирамжийнхаа үндэслэх хэсэгт Н.т газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн 2012 оны 180 дугаар захирамжийг дурдаагүй орхигдуулсан байсан. Нэгэнт 2012 оны 252 дугаар захирамжийн хавсралтанд энэ хүний газрын хэмжээний залруулга хийгдсэн мэдээлэлтэй байсан учраас уг захирамжийн үндэслэх хэсэгт 2012 оны 180 дугаар захирамжийг оруулж өгсөн байгаа... гэсэн мэдүүлэг /Хэргийн 78-79 дүгээр хуудсанд/ зэргээс харахад хариуцагчаас Н.т газар өмчлүүлэхээр анх шийдвэр гаргахдаа Улиастай сумын Богдын гол багийн Цэнгэлдэхийн хэсгийн тоот хашааны газрын хэмжээг буруу бичсэнээр залруулга хийсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

...Н. нь албан тушаалын байдлаа ашиглан газрын хэмжээгээ нэмэгдүүлэн уг захирамжийн хавсралтад мэдээлэл оруулсан, түүнээс дээрх 252 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт 180 дугаар захирамжинд өөрчлөлт оруулах агуулга байхгүй байгаа тул Н.т анх 896 м.кв газрыг өмчлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэх гуравдагч этгээдийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь дээрх 2012 оны 252 дугаар захирамжийн хавсралт /Хэргийн 6 дугаар хуудсанд/-аас харахад зөвхөн Н.т холбогдох залруулгыг бус уг 2012 оны 180 дугаар захирамжийн хавсралтад нэр дурдагдсан олон иргэдэд холбогдох залруулгыг хийхээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн гэрч *******ын ...аймгийн Засаг даргын 2012 оны 180 дугаар захирамжийг би боловсруулсан байна. Ард нь миний гарын үсэг байна. Энэ захирамжийн төслийг би ганцаараа биш ******* эгч бид 2 хамтдаа боловсруулж байсан...Захирамжийн хавсралт нь захирамжийн хамт давхар хянагддаг байсан. Энэ хавсралтыг хэн нэгэн өөрчлөх, дураараа гаргах боломжгүй. Иргэдийн овог, нэр, регистер, хаяг, газрын хэмжээ зөрсөн үндэслэлээр залруулга хийгдэж байсан. Хашааны газрыг өмчлүүлэх ажил бүтэн жилийн хугацаанд хийгдсэн учраас зарим иргэд газар өмчлүүлэх шийдвэр гарсны дараагаар газраа сунгах, догол хэсгээ арилгах зэргээр газрын хэмжээндээ өөрчлөлт оруулж байсан. Энэ тохиолдолд бид газар дээр нь очиж үзээд газрын хэмжээнд нь өөрчлөлт оруулах боломжтой, бусдын газартай давхцахгүй газрууд дээр хэмжээг нь шинээр оруулж, кадастрын зургийг нь өөрчилж гаргаж өгдөг байсан... гэсэн мэдүүлэг /Хэргийн 90-92 дугаар хуудсанд/-ээр иргэдэд газар өмчлүүлэх талаар гарсан Завхан аймгийн Засаг даргын захирамжуудад залруулга хийгдэж байсан бөгөөд тэдгээр захирамж болон захирамжийн хавсралтыг Улиастай сумын газрын даамал, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар боловсруулан, ёсчлуулж байсан нь нотлогдож байх тул Н.ийг дээрх залруулгыг өөрөө дур мэдэн хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Уг залруулга хийгдсэн 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамжийн хавсралтыг үндэслэн нэхэмжлэгч Н. нь Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэр дэх Цэнгэлдэхийн хэсгийн тоот хашааны 896 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулсан нь 2012 оны 11 сарын 22-ны өдөр олгогдсон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ-гээр /Хэргийн 9 дүгээр хуудсанд/ нотлогдож байна.

Н. нь 2012 оны 11 сарын 22-ны өдөр 896 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн, 2012 оны 10 сарын 26-ны өдөр газрын кадастрын зураг /хэргийн 10-р хуудас/ хийлгүүлэхдээ 896 м.кв хэмжээгээр газрын хэмжээг тогтоолгосон зэргээс үзэхэд гуравдагч этгээд М.ыг 510 м.кв газар өмчлөхөөс өмнө 896 м.кв газрыг өмчилж авсан байдал тогтоогдож байна.

Тиймээс хариуцагч Завхан аймгийн нэхэмжлэгч Н.ийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэр дэх Цэнгэлдэхийн хэсгийн тоот хашааны 896 м.кв газрыг өмчлөхтэй холбоотой урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгохдоо холбогдох баримтуудыг бүрэн гүйцэт нягтлан үзэлгүйгээр хоёр дахь удаагаа газрыг үнэгүй өмчилсөн гэж үзсэн нь буруу байна.

Хариуцагч аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/23 дугаар захирамж нь зорилгодоо нийцээгүй, уг захирамжийг гаргах болсон үндэслэл нь бодит нөхцөл байдалтай уялдахгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч Н.ийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-д заасан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Хоёр. Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Иргэдэд газар өмчлүүлэх тухай А/56 дугаар захирамж /Хэргийн 12 дугаар хуудсанд/-аар Монгол Улсын Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.5.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгүүдэд заасныг, мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 19, Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 31 дүгээр тогтоолуудыг үндэслэн нэр бүхий 21 иргэнд газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба хавсралтын 13 дугаарт М.ад Богдын гол багийн Цэнгэлдэхийн хэсгийн ******* тоот хашааны 510 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагч Завхан аймгийн нь М.ад дээрх 510 м.кв газрыг өмчлүүлэхдээ тухайн газрын 196 м.кв талбай бүхий хэсгийг нэхэмжлэгч Н.ийн өмчилж буй газартай давхцуулсан нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд  газар өмчлүүлэх эрх бүхий   иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн  энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана. гэж заасныг зөрчсөн байна.

Улиастай сумын Богдын гол багийн Цэнгэлдэхийн хэсэг дэх маргаан бүхий Н.т өмчлүүлсэн гэх 896 м.кв газар, М.ад өмчлүүлсэн гэх 510 м.кв газрууд нь хөрш залгаа бөгөөд дундаа 196 м.кв газраар давхцаж байгаа нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын геодезийн мэргэжилтэн *******г оролцуулан түүний ажлын багаж болохTRIMBLE R4 хэмээх тусгай багажийн тусламжтайгаар хийсэн хэмжилт, үзлэгийн тэмдэглэл /Хэргийн 126-133, дугаар хуудсанд/, гэрч *******, ******* нарын мэдүүлэг /Хэргийн 86-87, 81-82 дугаар хуудсанд/ зэргээр нотлогдож байна.

Гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Маргаан бүхий 196 м.кв газрыг Н.т өмчлүүлэхээр шийдвэрлэсэн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/153 дугаар захирамж нь М.ад 510 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/56 дугаар захирамжаас хойш гарсан учраас Н.т бусдын өмчлөлийн газрыг давхардуулан олгосон гэж үзэж 2012 оны 252 дугаар захирамжийн Н.т холбогдох хэсгийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/23 дугаар захирамжаар хүчингүй болгож давхцлыг арилгасан гэж тайлбарлаж байна.

Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/153 дугаар захирамжаар Н.т 896 м.кв газрыг өмчлөх эрх анх үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх захирамжийн агуулгаас харахад хариуцагч аймгийн ас урьд гаргасан зөвхөн алдаатай захиргааны актыг зөвтгөх залруулга хийгдсэн байх ба нэхэмжлэгч Н.т 896 м.кв газрыг өмчлөх эрх уг А/153 дугаар захирамжаас өмнө үүссэн байх тул гуравдагч этгээд болон хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл М.ад 510 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/56 дугаар захирамж гарснаас хойш Н.т 196 м2 газрыг өмчлүүлэхтэй холбоотой асуудлаар 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/153, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/23 дугаар захирамжуудыг гаргасан байгаа нь М.ад эрхийн доголдолтой газрыг өмчлүүлсэн болохыг харуулж байна.

Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д зааснаар аймгийн нь иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр гаргахаар, 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргахаар тус тус заасныг хариуцагч зөрчсөн байна.

Н. урьд нь маргаан бүхий газраа 700 м.кв хэмжээтэйгээр өмчлөхөөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч байсан, өмчлөх эрхийн 2 гэрчилгээтэй байх ёстой, Н. нь 896 м.кв газрыг өмчлөн авсан байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хэмжээнээс илүү гарсан гэж гуравдагч этгээд маргаж байна.

Завхан аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас 2012 онд хөтлөгдсөн Мэдүүлэг хүлээн авах бүртгэл, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний бүртгэл зэрэг баримтуудыг эх хувиар нь гаргуулан авч шүүж үзэхэд /Хэргийн 174 дүгээр хуудсанд/ Мэдүүлэг хүлээн авах бүртгэл-д Н. 11 дүгээр сарын 22-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан тэмдэглэл, мөн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүлээлгэн өгсөн бүртгэл-д 61 965 дугаарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг 11 сарын 22-нд олгогдсоноор тус тус бүртгэгдсэнээс өөрөөр дахин газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон тэмдэглэл байхгүй байв.

Иймд Н. урьд нь маргаан бүхий газраа 700 м.кв хэмжээтэйгээр өмчлөхөөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч байсан, өмчлөх эрхийн 2 гэрчилгээтэй байх ёстой гэх гуравдагч этгээдийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар аймгийн төвд 0.35 га хүртэл хэмжээтэй газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж болохоор байна.

Дээр зааснаар иргэнд өмчлүүлэх аймгийн төвд байршилтай газрын дээд хэмжээ нь 0.35 га буюу 3500 м.кв /1 га=10 000 м.кв/ байгаа тул Н.т 896 м.кв хэмжээтэй газрыг өмчлүүлэх нь дээрх хуулийн заалтыг зөрчихөөргүй байна.

Гуравдагч этгээд М.ын өмчлөх 510 м.кв газрын 196 м.кв газар нь нэхэмжлэгчийн өмчлөх газартай давхцсан бусад хэсэг нь нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхэд саад болоогүй, нэхэмжлэгчийн өмчилж байгаа газартай давхцаагүй байх тул М.ад 510 м.кв газар өмчлүүлсэн аймгийн Засаг даргын А/56 дугаар захирамжийн М.ад холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй юм.

Маргаан бүхий газар хийсэн үзлэгээр /хэргийн 202-р хуудас/ гуравдагч этгээд М.ын байшингийн суурь 10х3,6 м гэсэн хэмжээгээр нэхэмжлэгч Н.ийн газар руу нэвтэрч орсон болох нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч байшингийн суурь орсон хэсгээр шулуун шугамаар хоёр тийш нь хувааж газрыг түүнд өгье гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргаж байна.

Нэхэмжлэгч нь Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт өмчлөх эрхийн доголдолтой, маргаан бүхий газрынхаа талаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, түүний дагуу газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд кадастрын зураглалд өөрчлөлт оруулахаар, гуравдагч этгээдийн байшингийн суурь хэсгээр кадастрын зургийг нь гаргахаар цохолт, тэмдэглэл хийж байснаас үзэхэд маргаан бүхий газрын зарим хэсэг дэх М.ын эзэмшлийг Н. хүлээн зөвшөөрч байсныг нотлож байна.

Газрын харилцаа барилга хот байгуулалтын мэргэжилтэн ******* нь газрын хэмжээг тусгай программаар бодож гаргадаг гэж байх тул гуравдагч этгээдийн байшингийн суурь хэсгээр шулуун шугамаар хуваахад нэхэмжлэгч Н.ийн өмчлөх газрын хэмжээ, гуравдагч этгээд М.ын өмчлөх газрын хэмжээ хэд болохыг газар дээр нь очиж тэмдэгжүүлэн, координатжуулах замаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн өмчлөх газрын хэмжээг тодорхой болгож, кадастрын зургийг дахин үйлдэж мэдээллийн санд оруулах шаардлагатай байна.

Энэ ажиллагаа нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллага болох хариуцагчийг дахин шинэ акт гартал Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай А/23 дугаар захирамж, 2015 оны 04 сарын 03-ны өдрийн Иргэдэд газар өмчлүүлэх тухай А/56 дугаар захирамжаас иргэн М.ад холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан дахин шинэ акт гарах хүртэл Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/23 дугаар захирамж, 2015 оны 04 сарын 03-ны өдрийн Иргэдэд газар өмчлүүлэх тухай А/56 дугаар захирамжийн иргэн М.ад холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/23 дугаар захирамж, 2015 оны 04 сарын 03-ны өдрийн Иргэдэд газар өмчлүүлэх тухай А/56 дугаар захирамжийн иргэн М.ад холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн ас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ маргаан бүхий газарт очиж иргэн М.ын байшингийн суурь хэсгээр тусгаарлаж, Н., М. нарт олгосон газрын заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулж, тэдгээрийн кадастрын зургийг үйлдсэний үндсэн дээр газрын байршлыг тодорхойлон, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын өмчлөлийн газрын давхцлын асуудлыг шийдвэрлэж болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Н.АМАРЗАЯА