Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2026/01931

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ,,/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,****************************/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэг 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ганчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Г. нь хариуцагч ******* ХХК-д нүүрс тээвэрлэсний хөлс 9,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хариуцагч ******* ХХК нь уртын тээвэрт манай компанийн зөвшөөрөл хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч хувиараа уг тээврийг явуулсан тул зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж оролцсон.

3. Хариуцагч ******* ХХК нь ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг тогтсон маршрутаар нүүрс тээвэрлэхтэй холбогдон Д.*******тай хамтран ажиллах гэрээг байгуулсан байх бөгөөд гэрчээр мэдүүлэг өгсөн Д.******* өөрийн тээврийн хөлсийг нэхэмжлэгч Г.д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээний хувь, гэрч Д.*******ын мэдүүлгээр тогтоогдлоо.

4. Энэхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хөлс төлөхөөр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээнийг шинжийг хангаж байна.

5. Нэхэмжлэгч Г. хариуцагч ******* ХХК-н нэр дээр нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд 2023 оны 5 сарын 19, мөн оны 5 сарын 26, мөн оны 6 сарын 11-ний өдрүүдэд Д.*******аар жолоодуулан ******* улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслээр Kerry Mining (Hong Kong) Limited компаниас худалдан авсан захиалгын дагуу Энержи Ресурс ХХК-ийн Ухаа худайг уурхайгаас нүүрс ачилт хийж тээвэрлэсэн болох нь гэрч Д.*******ын тухайн үед ******* ХХК-н менежер******* гэдэг хүний зөвшөөрлөөр уртын тээвэрт явсан гэх мэдүүлэг, Энежри ресурс ХХк-н 2025 оны 12 сарын 30-ны өдрийн 923 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байна.

6. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хариуцагч ******* ХХК өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн нүүрс ачилт тээврийг хариуцан ажиллахдаа зөвшөөрлийг олгохоор заасан байх бөгөөд дээрх үйл баримт болон гэрээний үүргийн хүрээнд 3 удаагийн нүүрс тээвэрлэсэн хөлсийг нэхэмжлэгч Г.д төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн болно.

7. Иймд хэрэгт хариуцагч ******* ХХК-ээс хөлсөөр ажиллах гэрээний үүрэг болох 9,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.д олгохоор шийдвэрлэв.

8. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсгэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үүрэг болох 9,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Г.д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158,950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.УРАНГУА