| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/42204/И |
| Дугаар | 197/ШШ2026/01929 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Илгээмжийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2026/01929
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ,/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*********************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэг 11,057,135.7 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч А. нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан АНУ-д байгаа охиндоо мөнгө шилжүүлэхээр тохиролцсоны дагуу нэр бүхий 2 хүний дансанд нийт 89,800,000 төгрөгийг шилжүүлснээс буцаан төлөөгүй 11,057,135.7 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөлгч нь нэхэмжлэгч А.тэй огт уулзаж байгаагүй, нэр бүхий хүмүүсийг танихгүй гэж маргаж оролцсон.
3. 3охигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч А. нь **************тай тохиролцон Америкийн нэгдсэн улсад үйл ажиллагаа явуулдаг компаниар нь дамжуулан өөрийн охиндоо дансаар дамжуулан мөнгө шилжүүлэхээр тохиолцсон гэж тайлбарлах бөгөөд хэрэгт авагдсан дансны хуулгаар *******,******* гэсэн нэр бүхий дансанд нийт 89,800,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон.
4. Дээрх харилцаа буюу бусдаар дамжуулан мөнгө шилжүүлэхээр тохирсон нь Иргэний хуулийн 399 дугаар зүйлийн 399.1 дэх хэсэгт Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний шинжтэй байна.
5. Гэвч нэхэмжлэгч ******* ХХК-н гүйцэтгэх захирал Д.******* гэх хүн байх бөгөөд Н.******* нь тухайн компанитай хамааралгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд талуудын хооронд ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй байна.
6. Иймд дээрх хуулийн заалтын дагуу гэрээний хариуцлагыг ******* ХХК хариуцах этгээд биш тул нэхэмжлэгч А.ийн нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгчийн, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 191,864 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч ******* ХХК-аас гэрээний үүрэг 11,057,135.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА