| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/42191/И |
| Дугаар | 197/ШШ2026/01932 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2026/01932
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,**************т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: данс битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдолтой иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Амарбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Уг хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч Б.*******ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.6 дахь хэсэгт зааснаар ...эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож болно. гэж зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан болно.
3. Нэхэмжлэгч Б. нь хариуцагч *******т холбогдуулан сургалтын төлбөр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээс давсан үнийн дүнгээр хадгаламжийн болон харилцах данс битүүмжилсэн ажиллагаатай холбоотой гомдлын шаардлага гаргаж, хариуцагч тал шийдвэрт сургалтын төлбөрийг хойшид төлж байхаар тусгасан тул уг заалтын дагуу ажиллагааг явуулсан гэх үндэслэлээр, гуравдагч этгээдийн төлөөлөгч хүүхдийн сургалтын төлбөрийг Америкийн нэгдсэн улсад суралцаж байгаа төлбөрийн зардлаа нотолж төлбөрийг шаардаж байгаа гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр Б.ээс охин С.*******ийн төлбөр 18,700,000 төгрөг, хүү *******ийн төлбөр 15,072,000 төгрөг, хойшид хүүхдүүдийн сургалтын төлбөрийг жил бүр 8 сарын 1-ний дотор төлж байхаар, сургалтын төлбөрийн урьдчилгаа 4,000,000 төгрөгийг 6 сарын дотор Б.*******эд төлж байхаар ... тус тус эвлэрлийн гэрээ байгуулсныг дурдсан бөгөөд 2016 оны 8 сарын 2-ны өдрийн 181 дугаартай гүйцэтгэх хуудсаар ******* шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулжээ.
Талууд шүүхийн шийдвэрт заасан бусад үл хөдлөх эд хөрөнгө болон хүүхдийн тэжээн тэтгэх талаар шийдвэрийн заалттай холбоотой асуудал дээр маргаагүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь зөвхөн хүүхдийн сургалтын төлбөрийг шийдвэрлэсэн хэсэг дээр битүүмжлэх тогтоол гарсан гэж тайлбарласны үндсэн дээр уг шаардлагын хүрээнд шинжлэн судалж шийдвэрлэсэн болно.
5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх хасалт хийх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор төлбөр төлөгч Б.ийн дансны мэдээллийг илрүүлж, 349,862,737.5 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхийг даалгасан байгааг шүүх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь дээрх арга хэмжээг авахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно. гэж заасныг зөрчсөн гэж үзлээ.
Тодруулбал дээрх шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичигт хүүхдийн сургалтын төлбөрт гаргуулах үнийг тодорхой дурдсан байх бөгөөд харин хойшид төлөх сургалтын төлбөрт гэдгийг хүүхдүүд өөр сургуульд суралцах болсонтой холбоотойгоор төлбөр авагчаас шаардахад хийгдсэн дээрх ажиллагаа нь шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудаст дурдсан шаардлагатай нийцэхгүй гэж дүгнэсэн болно.
6. Иймд нэхэмжлэгч Б.ийн, хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх хасалт хийх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
7. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.ийн, хариуцагч *******т холбогдуулан гаргасан данс битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх хасалт хийх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.я-ь зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА