Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2026/01934

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ,,/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ,/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: битүүмжилсэн тогтоолоос эд хөрөнгийг хасуулах гомдол гаргасан иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н., нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Халиунжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  2. Нэхэмжлэгч Н. нь хариуцагч т холбогдуулан төлбөр төлөгч *******ад залилуулсны улмаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа хөрөнгөөс хасуулахаар гомдлын шаардлага гаргаж, хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдаж байгаа тул гомдлын шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.2 дугаар зүйлийн 751.2.1-т зааснаар хариуцагч т холбогдуулан гомдол гаргасан байгааг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн.

4. Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжаар ******* ХХК болон *******, ******* нар нь ******* ХХК-н нэхэмжилсэн 190,714,312 төгрөгийг төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд Улаанбаатар хот, *******,*******,*******,******* дугаартай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталгаажуулжээ. /51-53-р хуудас/

Дээрх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Н. 2018 оны 4 сарын 24-ний өдрийн худалдах худалдан авах гэрээгээр *******ын нэр дээр шилжүүлсэн байх бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 сарын 22-ны өдрийн захирамжаар уг үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Н.ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг уг нэхэмжлэлтэй холбоотой өөр хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2024 оны 11 сарын 4-ний өдөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг залилан мэхлэх аргаар шилжүүлэн авсан талаарх гомдолтой хэргийг хаасан байна.

5. Иймд *******,*******,*******,******* дугаартай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч Н. мөн эсэхийг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно. гэж заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Тодруулбал хүчин төгөлдөр үйлчилж буй Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай шүүхийн шийдвэрт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно. гэж заасантай нийцэж байна.

7. Иймд нэхэмжлэгч Н.ийн, хариуцагч Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа хөрөнгөөс хасуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

8. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.ийн, хариуцагч т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа хөрөнгөөс хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА