Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 312/шш2026/00327

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *********-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ********-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 33,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч******,

Хариуцагч *****,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ********ын хүсэлтээр 84,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаагаар 18%-ийн хүүтэй зээлдүүлэхээр болсон. Ингээд өөрийн ******* данснаас ******* охины нэртэй ****** данс руу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн боловч одоог хүртэл үндсэн мөнгөө авч дуусаагүй байна. Энэ хугацаанд увуулж цувуулж явсаар 2 жил өнгөрлөө. Энэ нь санхүүгийн болон сэтгэл зүнй маш их дарамт болж байна. Энэ хугацаанд хариуцагч ******** өгнө гэсэн хугацаандаа өгдөггүй худлаа цаг хугацаа авсаар байна. Иймд би үндсэн мөнгө болох 20,000,000 төгрөг, 15%-ийн хүү нэмж нэхэмжилж байна. 15%-ийн хүү сарын 2,250,000 төгрөг, 2,250,000*12 нийт 13,500,000 төгрөг. Ингээд нийт 33,500,000 төгрөгийг Нургулаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ****** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* нь 33,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. *****ийн хэлсэн ярьсан хугацаанд өгөх ёстой мөнгөнөөс өгч хасуулж байгаа. Одоо өгөх мөнгөний үлдэгдэл 11,000,000 төгрөгийг өгч барагдуулна гэжээ.

 

3. Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ****** нь нэхэмжлэгч *********т өгөх 10,000,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-нд өгч барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. 2026 оны 02 дугаар сарын 15-ны дотор өгч барагдуулсан байна. 2026 оны 01 дүгээр сарын 30-нд тодорхой олдсоноо өгч үлдэгдлийг нь 15-ны дотор дуусгана гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч **********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үлдсэн 10,000,000 төгрөгөө бөөнд нь авчихмаар байна. Үлдэгдэл 10,000,000 төгрөг байгаа гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийт 10 дугаар сарын 17-нд 500,000 төгрөг, 11 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 , 11 дүгээр сарын 17-ны өдөр 500,000 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 12 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 1 дүгээр сарын 9-ний өдөр 3,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөг өгсөн. 10,000,000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцэх саналтай байна гэв.

 

Хэрэг хэлэлцэж эхлэх явцад нэхэмжлэгч ****** хариуцагч ******* нар эвлэрч, хариуцагч ******** нь нэхэмжлэгч ********т өгөх 10,000,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-нд олдсоноо өгч үлдэгдэл мөнгийг 02 сарын 15-ны дотор өгч дуусгахаар зохигч эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ********йн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****аас 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********т олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 10,000,000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцэж, 10,000,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-нд олдсоноо өгч үлдэгдэл мөнгийг 02 дугаар сарын 15-ны дотор өгч дуусгахаар зохигч эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******аас 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.БАТТУЛГА