| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03956/И |
| Дугаар | 312/ШШ2026/00353 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 312/ШШ2026/00353
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч:*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,972,968.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********ээс зээлийн гэрээний үүрэгт 7,972,968.50 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ****** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь *******-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Зээл болох 7,972,968.50 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-нд 972,968.50 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******ээс 7,972,968.50 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч ****** нь 7,972,968.50 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-нд 972,968.50 төгрөгөөр тус тус төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *****-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,517 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ****ээс 71,258.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *****-ийн нэхэмжлэлийн шаардлага 7,972,968.50 төгрөгийг хариуцагч ******* нь 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-нд 972,968.50 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,517 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******ээс 71,258.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА