| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2026/00009/И |
| Дугаар | 311/ШШ2026/00090 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 311/ШШ2026/00090
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: ........... хот, .............. дүүрэг, .............., ............ байр байрлалтай, ..................... /РД:............../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан, ........ баг, ........... айлын орон сууц, ........... тоотод байрлалтай, “............” ХХК,
Хамтран хариуцагч: Завхан, ........... баг, ........... айл, ........... тоот хаягт оршин суух, Т.............,
Хамтран хариуцагч: ........... хот, ................ дүүргийн ............ хороо, .............хэсэг гудамж ............ тоот хаягт оршин суух, Т................,
Хамтран хариуцагч: Завхан, ......... баг, ............. айлын орон сууц, .......... тоотод байрлалтай, “..............” ХХК нарт холбогдох,
Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний төлбөрт 35,521,866.71 /гучин таван сая таван зуун хорин нэгэн мянган найман зуун жаран зургаан төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ............. нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч: "..............." ХХК /............, РД:.........../ түүнийг төлөөлж захирал ............ овогтой ............ /РД: ............./, хамтран үүрэг гүйцэтгэгч .............овогтой .............../РД:.............../ нар нь "...................."-аас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ............. тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 98,490,000 /ерэн найман сая дөрвөн зуун ерэн мянган/ төгрөгийг "Төмс, хүнсний ногооны зоорь байгуулах" төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг бүртгүүлсэн болно.
Үүнд: 1. Т........... /РД: ............../-ын өмчлөлийн ............ дүүргийн ........ дугаар хороо, ...........гийн ......... дугаар хэсэг ..........дугаар гудамжны ........ тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ............, гэрчилгээний .......... дугаар бүхий 68 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ........ гэрчилгээний ............, нэгж талбарын .......... дугаар бүхий 366 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар,
2. .......... ХХК /РД:............/-ын өмчлөлийн Завхан аймгийн ........... сумын ............ баг Эрчим хүчний үйлдвэрийн хойно, хуучнаар төвлөрсөн уурын зуухны конторын хажууд хаягт байрлах улсын бүртгэлийн ............, гэрчилгээний .............. дугаар бүхий 336 м.кв талбайтай агуулахын барилга зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Зээлдэгч гэрээний дагуу зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ............ тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн төлбөрт 29,522,287.34 төгрөг, хүүгийн төлбөрт 4,403,173.17 төгрөг, алдангийн төлбөр 5,946,597.37 төгрөг, нотариатын зардал 53,000 төгрөг, нийт 35,521,866.71 /гучин таван сая таван зуун хорин нэгэн мянга найман зуун жаран зургаан төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэжээ.
Хариуцагч “.......... “ ХХК, “..........” ХХК-ийн захирал Н..........., хамтран хариуцагч Т............, Т............... нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ................гаас 35,521,866.71 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ............. нь хариуцагч “............“ ХХК, “.........” ХХК, Т........., Т........... нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний төлбөрт 35,521,866.71 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ............ нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 35,521,866.71 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нар нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч “........“ ХХК, “...........” ХХК-аас 35,521,866.71 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 335,559 төгрөгийн 50 хувь болох 167,779.5 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч “.........“ ХХК, “............” ХХК, Т............, Т........... нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний төлбөрт 35,521,866.71 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т тус тус зааснаар нэхэмжлэгч .............. нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч “............ ХХК, “............” ХХК-аас 35,521,866.71 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 335,559 төгрөгийн 50 хувь болох 167,779.5 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ