Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 303/ШШ2025/00739

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  *******гийн *******,

Хариуцагч:  *******ийн *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн 4000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Ж.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлагадаа: 2025 оны 07 дугаар сарын эхээр Жамъяандоржийн ******* гэдэг хүн наадмын эхээр мөнгийг нь өгнө гээд цуулбар уньтай, цуулбар ханатай гэр аваад явсан. Одоо мөнгөө авъя гэхээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ******* гэдэг хүнээс ав гээд мөнгөө өгөхгүй байгаа үүнийг шийдэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* гэдэг хүнтэй модны худалдаа хийхээр тохиролцсон бөгөөд гэрийн мод болон банз мод авах байсан. Тохиролцсон ёсоор Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд очиход ******* надад банз модыг өгсөн. Харин гэрийн модны хувьд манай танил Авид гэдэг ахын мод Баянхонгор аймагт байгаа, 99530909 дугаараар холбогдоод аваарай гэсэн. Ингээд би уг дугаарын эзэнтэй холбогдон ярилцаж тохиролцоод гэрийн модоо авсан. Би аливаа залилан мэхлэлт хийгээгүй бөгөөд зөвхөн *******ийн өгсөн утасны дугаараар холбогдож гэрийн модоо авсан гэжээ.

3. Шүүх нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч Ж.*******т холбогдуулан гаргасан 5 ханатай гэрийн модны үнэ 4,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч Г.******* нь 5 ханатай гэрийн модыг Ж.*******т өгсөн тул үнийн 4,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

5. Хариуцагч Ж.******* нь ******* гэдэг хүний зааж өгсөнөөр очиж Г.*******гаас гэрийн мод авсан. Би залилан хийгээгүй гэж маргажээ.

6. 2025 оны 7 сарын эхээр хариуцагч Ж.******* нь гэрийн мод зардаг нэхэмжлэгч Г.******* дээр очин 5 ханатай гэрийн модыг авч, үнийн 4,000,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлье гэж тохиролцсон үйл баримт болжээ.

7. Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Ж.******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зохицуулсан.

9. Нэхэмжлэгч Г.******* нь 5 ханатай гэрийн модыг Ж.*******т хүлээлгэн өгснөөр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, харин хариуцагч Ж.******* нь хүлээн авсан 5 ханатай гэрийн модны үнийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч Г.******* нь 5 ханатай гэрийн модны үнийг хариуцагч Ж.*******оос шаардах эрхтэй байна.

10. Хариуцагч Ж.******* нь 5 ханатай гэрийн модыг нэхэмжлэгч Г.*******гаас авсан болохоо хүлээн зөвшөөрдөг ч, үнийн тухайд ******* гэдэг хүнтэй ярьсан, тэр хүний хэлснээр авсан гэх мэтээр тайлбарлажээ.

11. Гэвч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Г.*******, Ж.*******ийн нарын хооронд л худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх тул хариуцагч Ж.******* нь 5 ханатай гэрийн модны үнэ 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******д төлөх үндэслэлтэй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Ж.******* нь тус 5 ханатай гэрийн модны үнийг *******т төлсөн болохоо, эсхүл ******* үнийг төлөх ёстой талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

13. Иймд хариуцагч Ж.*******оос 5 ханатай гэрийн модны үнэ 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож шийдвэрлэлээ.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******оос 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.*******оос 5 ханатай гэрийн модны үнэ 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******оос 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг дурдусгай.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА