Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 311/ШШ2026/00091

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан, ........, ........... багт байрлалтай, Завхан аймаг дахь ........................ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан, ..........., ............ багийн ...............ийн ......... айл .......... тоот хаягт оршин суух, Н..........д холбогдох,

Төрийн өмчид учруулсан хохирол 215,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Завхан аймаг дахь ............. нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Тус газраас Н............д 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ......... дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээж, түүнд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны эрх, үүрэг танилцуулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэх үедээ цахим бугуйвч түүний дагалдах хэрэгслүүдтэй харилцах зааварчлагааг холбогдох албан тушаалтнаас өгч, цахим бугуйвч дагалдах хэрэгслүүдийг хүлээлгэн өгч гарын үсгийн баталгааг авсан байна. ........... нь тус ялыг эдлэх хугацаандаа ашиглалтын зардал болох 952,650 /есен зуун тавин хоёр мянга зургаан зуун тавь/ төгрөг төлөхөөс 865,190 /найман зуун жаран таван мянга зургаан зуун тавин /төгрөг төлж, үлдсэн 87,460 /наян долоон мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг төлөөгүй. Мөн Н. .........ыг 2022 оны 03 сарын 22- ны өдөр гэнэтийн байдлаар шалгахад зөөврийн цэнэглэгч байсан. Заеврийн цэнэглэгчийн үнэ 120,000 /Нэг зуун хорин мянга/ төгрөг ".............." ХХК болон Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2021/51 дугаартай "Тусгай зориулалтын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ"-нд тусгаснаар "Фовер банк" буюу зөөвөрийн цэнэглэгчийн нэг бүрийн үнэ 120,000 (Нэг зуун хорин мянган) төгрөг, энгийн USB үнэ 2000 (найман мянга) төгрөг болно. нийт 215,460 (Хоёр зуун арван таван мянга дөрвөн зуун жаран) төгрөгийг гаргуулах. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 169 дүгээр зүйл. Хяналтын тоног төхөөрөмжийн зардлыг төлөх. 169.1. Ялтан гар, хөл болон биеийн бусад хэсэгт зүүж ашиглах хяналтын тоног төхөөрөмжийн зардлыг хариуцан төлөх үүрэгтэй Мөн хуулийн 176.1. Яптан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхэд ашиглах тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн, эсхүл хэвийн ажиллагааг нь сарниулсан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэж, гэм буруутай этгээдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 4971 дэх хэсэгт зааснаар бусдын /терийн, нийтийн/ эд хөрөнгөнд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этзад нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу үлдсэн 215.460 /Хоёр зуун арван таван мянга дөрвөн зуун жаран/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага: 1. Н..........аас төрийн өмчид учруулсан хохирол болох 215,460 /Хоёр зуун арван таван мянга дөрвөн зуун жар/төгрөгийг гаргуулж Төрийн сангийн..............тоот /ШШГЕГ-н ТӨААТҮГ/ дансанд төлүүлж өгнө үү 2. Завхан аймаг дахь ............... нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар "Төсөвт байгууллагын нэхэмжлэл" чөлөөлөгдөхөөр хуульчилсан байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Завхан аймаг дахь ............. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... гэм хорын төлбөрийг хариуцагч Н............нь нэхэмжлэлийн шаардлага болох  215,460 төгрөгийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймаг дахь .......... нь хариуцагч Н...........д холбогдуулан гэм хорын төлбөр 215,460 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.......... нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.

Хариуцагч Н......... нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, нэхэмжлэгч Завхан аймаг дахь ........... нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар Завхан аймаг дахь............нэхэмжилсэн төрийн өмчид учруулсан хохирол 215,460 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Н........... нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийнн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Завхан аймаг дахь .......... нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 4450 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                      ШҮҮГЧ                                      Т.БАЛЖИННЯМ