| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0315/э |
| Дугаар | 353 |
| Огноо | 2018-07-31 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
улсын яллагч Н.Анхбаяр,
шүүгдэгч Ж.Б-,
шүүгдэгч Т.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Д.О-,
хохирогч Л.Г-,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Монгол,
гэрч Ч.Л-, Б.Э-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйдэж ирүүлсэн Б овогт Т-ын Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ж-ы Б нарт холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. сантехникч мэргэжилтэй сантехникч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С овогт Ж-ы Б
2. Монгол Улсын иргэн, , 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Т-ын Б-
Холбогдсон гэмт хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Б- нь 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Био комбинатын замд улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “... механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 2.3-д заасан ...жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна’’...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас бусдыг мөргөж. явган зорчигч Б.Х-ийг эрүүл мэндэд нь хүнд хохирол, Л.Г-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Б- нь 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн үед чиглэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Био комбинатын замд улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож Ж.Б- Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 1а. 2.3 а, 9.2-д заалтуудыг зөрчсөний улмаас бусдыг мөргөж, явган зорчигч Б.Х-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол, Л.Г-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Шүүгдэгч Ж.Б-: 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумаас Улаанбаатар орох замд Ч.Л- тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан учир Ч.Л-ийг авч явсан. Хөдөөнөөс Төв аймгийн Алтанбулаг сум ортол би машиныг жолоодсон гэв.
Шүүгдэгч Т.Б-: 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд аав дээрээ очсон. 2017 оны 04 дүгээр сарын 23-ны орой Улаанбаатар хот руу гарсан. Хөдөөнөөс Алтанбулаг сум ортол манай нөхөр Ж.Б- машиныг жолоодсон. Алтанбулаг сумаас Ч.Л- машиныг жолоодсон. Би хүүхдээ тэврээд Ч.Л-ийн хажууд сууж явсан. Ж.Б- Ч.Л-ийн арын суудалд манай 10 настай үеэл дүү М- нарын хамт зорчиж явсан. Гэнэт чанга чимээ гарсан бөгөөд Ч.Л- хүн мөргөчихлөө гэж хэлээд машинаас түрүүлж буусан. Араас нь Ж.Б- буусан. Тухайн ослын дараа Ж.Б-, Ч.Л- нар солигдож суугаагүй. Ж.Б-ийг жолоочийн хаалганаас бууж ирсэн, Ч.Л-ийг жолоочийн арын хаалганаас бууж ирсэн гэж гэрч мэдүүлээд байгааг гайхаж байна. Би худал мэдүүлэг өгөөгүй. Тухайн үед Ч.Л- машиныг жолоодож явсан нь үнэн гэв.
Хохирогч Л.Г-: 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шувуун фабрик руу явах автобусанд суугаад 20 цаг 45 минутын үед буугаад зам хөндлөн гарахад цаана бүүдгэр гэрэлтэй машин зогсож байгаа харагдсан. Зам хөндлөн гараад засмал зам дуусахаас ойролцоогоор 50 м дутуу байхад гэнэт машин гарч ирээд мөргөсөн. Би хойшоо унасан. Манай эхнэр Х- тухайн тээврйин хэрэгсэлд чирэгдээд 24 метр газар явсан байсан. Би мөргүүлээд босох гээд босч чадахгүй байхад эрээн цамцтай залуу би хүн дайрчихлаа гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа намайг 9 дүгээр ангийн хүүхэд, нэг залуу хоёр босгож замын боржур дээр суулгасан. Удалгүй түргэн тусламжийн машин ирээд Х- бид хоёрыг аваад эмнэлэг рүү явсан. Хохирол төлбөрт нийт 103.221.095 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-: Хохирогч Х-ийн төрсөн дүү байна. Манай эгч 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр аваарт орсон бөгөөд өглөө нь над руу эгч эмнэлэгт ухаангүй байна. Та ирж сахихгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Намайг эмнэлэг дээр очиход эгч ухаангүй байсан. Яаралтай эмерай хийлгэх шаардлагатай байсан тул Ч.Л- руу залгахад эмэгтэй хүн утсыг нь авч манайх мөнгө гаргахгүй. А- гэдэг хүнтэй холбогд гэж хэлэхэд нь би Ч.Л- гэдэг хүн миний эгчид хохирол учруулсан биз дээ Л-той ярья гэхэд за уучлаарай би А- эгчтэй өөрөө холбогдоод тань руу залга гэж хэлье гэсэн. Тэр үед би бодсон. Ч.Л- хохирол учруулсан. А- гэдэг хүн хохирол барагдуулна гэхээр эргэлзэж эхэлсэн. Энэ талаар анхны мэдүүлэгтээ хэлж байсан. Өдөр эмнэлэг дээр А- ирсэн. Эмерайны мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд удалгүй олж ирсэн. Гэрчүүдийн мэдүүлгээр тухайн тээврийн хэрэгслийг гэрэлгүй байсан гэж мэдүүлсэн байдаг. Хамт зорчиж явсан М-ыг нуугаад Энхтөгөлдөр гэдэг хүүхдээр сольж мэдүүлэг өгсөн нь эргэлзээтэй байдал үүсгэж байна. А- гэдэг хүн уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж маргаантай болгосон. Ж.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь дараахь байдлаас нотлогддог. Хохирогч Л.Г- надад хэлэхдээ тухайн үед машины урд хаалганаас намхан, жижиг биетэй залуу бууж ирээд хүн дайрчихлаа одоо би шоронд орлоо гэж гүйж байгаад буцаж машинд орсон гэж хэлдэг. Мөн гэрч Б.Э-ийн мэдүүлэг, гэрч Ч.Л-ийн мэдүүлэг зэргээр тогтоогддог. Уг ослын улмаас манай эгчийн нэг талын нүд буусан, шүднүүд унасан, нүүрэнд саажилт үүссэн. Эгчийнхээ эрүүл мэндийн байдалд санаа зовж байна. Эмч хэлэхдээ буцаад ажлаа хийхэд хэцүү, цаашид татаж унадаг болох магадлалтай эрүүл ухаантай болоход маш хүнд гэж хэлсэн. Шүүгдэгч нараас яаралтай хохирол төлбөр гаргаж өгнө үү. Маш их гомдолтой байна гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын: “...манай төрсөн эгч Б.Х-нь тухайн осол хэргээс болж мэдүүлэг өгөх чадваргүй болох нь шүүх эмнэлэгийн шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон ба түүнийг төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүсэлтээ гаргаад байна...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 66-68-р хуудас/,
Хохирогч Л.Г-ийн: “...тэгээд зам хөндлөн гарах гээд ойролцоогоор 50-60 м орчимд урд хашлаганд дөхөж байхад бид хоёрын баруун гар талаас нөгөө машин маш их хурдтай ирж мөргөсөн...энэ үед би машинд мөргүүлээд ойгоод мөргүүлсэн газраа унаад харин манай эхнэр нөгөө машинд чирэгдээд 20 метр газар шидэгдсэн...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 69-72-р хуудас/
Гэрч Б.Э-ийн:.”...Тэгэхээр нь нөгөө машины хажууд очоод чи ямар аймаар явдаг юм бэ гээд хэлтэл машинаас нэг жижигхэн залуу бууж ирээд би хүн дайрчихлаа шоронд орох нь гээд орилоод байсан... харсан намхан биетэй малгайтай цамцтай залуу байсан. .машины арын хаалганаас өндөр биетэй туранхай жинсэн өмдтэй залуу бууж ирсэн”...гэсэн мэдүүлэг, /2 хх-ийн 30-31-р хуудас/
Гэрч Ч.Л-ийн: “...тэр үед Б- ах жолооны үнэмлэхгүй байсан тул машинаас анх Б- ах бууж ирээд чи үнэмлэхтэйгээрээ машин барьж явсан гээд хүлээчих би хохирлыг нь барагдуулна гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд Б-ийн хамт мөргүүлсэн ахыг замын хажуугийн боржур дээр суулгачихаад Б- бид хоёр машиндаа эргээд солигдоод суусан...” гэсэн мэдүүлэг/2 хх-ийн 20- 21-р хуудас/,
Гэрч О.О-ийн: “...дүгнээд хэлэхэд Чагнаадоржийн Л- нь тухайн хэрэгт 91 хувийн магадлалтай үнэн буюу хэрэг гарах үед автомашин жолоодож яваагүй гэх дүгнэлтийг. Жаргалсайханы Б- нь 86 хувийн магадлалтай худал буюу хэрэг гарах үед автомашин жолоодож явсан гэх дүгнэлтийг хийсэн...” гэсэн мэдүүлэг, /Зхх-ийн 27-28-р хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 хх-ийн 13-18, 31-36-р хуудас/,
2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, /2 хх-ийн 232-235 дугаар хуудас/
Замын цагдаагийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 259 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хх-ийн 35 дугаар хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:
Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хх-ийн 22 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 52, 63 дугаар хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 3 дугаар хх-ийн 48, 62 дугаар хуудас/,
Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт / 3 дугаар хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Ж.Б-, Т.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Ж.Б- нь 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Био комбинатын замд улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “... механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 2.3-д заасан ...жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна’’...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас бусдыг мөргөж. явган зорчигч Б.Х-ийг эрүүл мэндэд нь хүнд хохирол, Л.Г-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Б- нь 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн үед чиглэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Био комбинатын замд улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож Ж.Б- Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 1а. 2.3 а, 9.2-д заалтуудыг зөрчсөний улмаас бусдыг мөргөж, явган зорчигч Б.Х-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол, Л.Г-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын мэдүүлэг, /1хх-ийн 66-68-р хуудас/, хохирогч Л.Г-ийн мэдүүлэг, /1хх-ийн 69-72-р хуудас/, гэрч Б.Э-ийн мэдүүлэг, /2 хх-ийн 30-31-р хуудас/, гэрч Ч.Л-ийн мэдүүлэг/2 хх-ийн 220-221-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 14-18, 32-37-р хуудас/, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, /2 хх-ийн 232-235 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн №5635 дугаартай шинжээчийн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 5697 дугаартай дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн 869 дугаартай дүгнэлт
Замын цагдаагийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 259 дугаартай шинжээчийн дүгнэлт
Улсын яллагч нь шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ шүүгдэгч Ж.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, иргэн Б.Х-ийн эрүүл мэндэд хүнд, хохирогч Л.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан,
Шүүгдэгч Т.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О-аас: “...Ж.Б-ийг тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэдэг нь эргэлзээтэй байна. Шинжээчийн дүгнэлтэд хохирогч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, мөн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар дүгнэлт гарсан. Үүнээс үзэхэд хэний буруутай үйлдлийн улмаас осол гарсан нь эргэлзээтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т ашигтайгаар шийдвэрлэж өгч хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн ямар үндэслэлээр Т.Б-гийн мэдүүлгийн худал, гэрч Б.Э-ийн мэдүүлгийг үнэн гэж тогтоосон нь ойлгомжгүй байгаа тул шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Ж.Б- нь жолоочийн бүртгэлийн “ТРS”-санд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр буюу тухайн хэрэг гарснаас 3 сар 25 хоногийн дараа жолооч болсон болох нь Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 22/599 тоот албан бичгээр тогтоогдсон /3 дугаар хх-ийн 97 дугаар хуудас/ бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журмыг үл тоомсорлож замын хөдөлгөөнд оролцож автомашин жолоодсон нь тус зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Б.Х-ийн эрүүл мэндэд хүнд, Л.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх ба улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа автотээврийн хэрэгсэл жолоодсон нь дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хүндрүүлэх нөхцөлийг буюу зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөлийг бүрэн хангажээ.
Мөн шүүгдэгч Т.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр удаа дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Т.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцох ба хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг хор уршигт тооцно.
Шүүгдэгч Ж.Б-ийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас иргэн Б.Х-ийн эрүүл мэндэд хүнд, Л.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тус тус учирсан байна. Энэ хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-, хохирогч Л.Г- нараас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, эмчилгээний зардалтай холбоотойгоор нийт 103.221.095 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд, шүүхийн шатанд нийт 12.698.888 төгрөгийн баримт ирүүлснээс шүүгдэгч Ж.Б-ээс 1.377.276 төгрөгийг төлсөн бөгөөд, ирээдүйд гарах гоо сайхны мэс засал, эмчилгээ оношлогооны зардал 53.000.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 61.542.707 төгрөгийг шүүгдэгч Ж.Б-ээс гаргуулж хохирогч Л.Г-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б- нарт олгох нь зүйтэй байна.
Мөн нэр бүхий хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Ж.Б-, Т.Б- нар нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт хураагдсан Ж.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн **********дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газарын Иргэдэд үйлчлэх төвд хүргүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б- Т.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.