Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 303/ШШ2025/00742

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг, баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК,

Хариуцагч: *******гийн *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 323,903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тусгайлсан журмаар хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь ******* ББСБ ХХК-тай 2020 оны 03 сарын 19-ний өдөр зээл, зээлийн эрх нээх 140000569235 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99336260 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Ж.******* нь уг гэрээний үндсэн дээр 2023.01.28-ны өдөр 970,000 төгрөгийг 2.3% хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд Ж.******* нь нийт 1,153,000 төгрөг төлсөн ба ******* ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардан зээлийн гэрээнд заасан 99336260, 99548568, 95135357 утасны дугааруудаар холбогдож, мессеж илгээсэн боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.08.29-ний өдрийн байдлаар Ж.*******ийн үндсэн зээлийн үлдэгдэл 295,868 төгрөг, 2023.01.28-ны өдрөөс 2025.08.29-ний өдрийг хүртэлх 906 хоногийн зээлийн хүү 23,415 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,620 төгрөг, нийт 323,903 төгрөг байна. Ж.******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 323,903 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 323,903 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 323,903 төгрөгийг тус компанийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 323,903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.******* нь зээлийн төлбөрийг төлсөн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 5,183 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 5,183 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах тус тус эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Г.БАТЗАЯА