| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/19365/И |
| Дугаар | 197/ШШ2026/01933 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2026/01933
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ,, /-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: өмчлөх эрх шилжүүлэх тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай гомдолтой иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гантөмөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч т холбогдуулан өмчлөх эрх шилжүүлэх тогтоолууд нь гомдол гаргах эрхийг хязгаарласан тул хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргаж, хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан гэх үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж оролцсон.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар болон зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо:
-Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 18-ны өдрийн дугаар шийдвэрээр нэхэмжлэгч ХХК-аас 1,373,471,880.66 төгртөгийг гаргуулж, Капитал банк ХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд 2019 оны 7 сарын 22-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 7 сарын 25-ны өдөр үүсгэсэн байна.
- Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХХК нараас хариуцагчид холбогдуулж, хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.06-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.26-ны өдрийн 2188 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2021.09.09-ний өдрийн 966 дугаар тогтоолоор,
Төлбөр төлөгч Д.аас хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулж, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.10-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.22-ны өдрийн ******* дугаар магадлалаар,
Д.аас хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах, анхны үнэлгээ тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацаа өнгөрсөн тул дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.06-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 3875 дугаар магадлалаар,
Мөн нэхэмжлэгч ХХК-иас т холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 сарын 16-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ******* дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчөөгүй гэж дүгнэж байжээ.
- Хоёр дахь албадан дуудлага худалдаа 2025 оны 1 сарын 31-ний өдөр явагдаж, үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдсоныг Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 2 сарын 10-ны өдрийн 3-******* дугаартай мэдэгдлээх төлбөр төлөгчид мэдэгдсэн байна.
4. 2025 оны 6 сарын 27-ны өдрийн *******,******* тогтоолуудаар өмчлөх эрх шилжүүлэх тухай Банкны төлбөр барагдуулах газрын дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч Я.Мартхүү тогтоол гаргасныг нэхэмжлэгч гомдол гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй заалт оруулсан нь төлбөр төлөгч, өмчлөгчийн эрх ашгийг хөндсөн гэж байгаа шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.11-д Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрт дуудлага худалдааны ялагчийн овог, нэр, дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнэ, хөрөнгийн үнийг бүрэн төлсөн болон өмчлөх эрх үүсэх, эд хөрөнгө чөлөөлөх хугацааг заана. 71.14 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно. гэж заасантай дээрх тогтоол нийцэж байна.
6. Дээрх тогтоолд төлбөр төлөгч ХХК гомдол гаргасны үндсэн дээр 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 01-******* дугаартай албан бичгээр тогтоол хуульд нийцсэн тухай хариуг хүргүүлсэн байх бөгөөд гомдол гаргах эрхийг хязгаарласан гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
7. Иймд нэхэмжлэгч ХХК-н, хариуцагч т холбогдуулан гаргасан өмчлөх эрх шилжүүлэх тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг хуульд зааснаар улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.11, 71.14 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн, хариуцагч т холбогдуулан өмчлөх эрх шилжүүлэх тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай гомдолтой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА