Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 311/ШШ2026/00092

 

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

  биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

           

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч:............хот, ........... дүүрэг .. дугаар хороо, ....... ....... гудамж,....... байрны ........ давхар, ........тоот хаягт байрлалтай, “..................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан, ......... баг, ................. гудамж ... тоот хаягт оршин суух, Э...........д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 683,447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “.............” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

... иргэн Э........... нь “............” банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 12-р сарын 20-ны өдөр ........... дугаар “Цахим зээлийн эрхийн гэрээ”-г цахимаар байгуулан улмаар 2021 оны 12-р сарын 20-ны өдөр .......... дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 170,000 төгрөгийн цахим зээл авч зээлийнхээ эргэн төлөлтийг одоог хүртэл хийгээгүй байна.

…иймд зээлдэгч Э............гээс 683,447 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т...........нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...хариуцагч  Э............. нь нэхэмжлэлийн шаардлага болох  683,447 төгрөгийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “..........” ХХК нь хариуцагч  Э............д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 683,447 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э......... нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд ирүүлсэн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/57 тоот албан бичгээр тогтоогдож байна.

Хариуцагч Э........... нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “............” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,953 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э................гээс 10,476.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 10,476.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 20,953 төгрөгийг нэхэмжлэгч “.................” ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “..................” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 678,447 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Э............... нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “......................” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,953 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.....................аас 10,317.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 10,317.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 20,953 төгрөгийг нэхэмжлэгч “..........” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.         

ШҮҮГЧ                                Т.БАЛЖИННЯМ