| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2428001080209 |
| Дугаар | 2025/ДШМ/51 |
| Огноо | 2025-08-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/51
Б.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: А.Амгалан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С. Галцацрах /цахим/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* /цахим/,
Хохирогчийн өмгөөлөгч И.Мөнхсүлд /цахим/, Ц.Баярмаа,
Иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-ийн өмгөөлөгч Л.Батжаргал /цахим/
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Нарийн бичгийн дарга Г.Бямбажав нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******, иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-ийн өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Б.*******т холбогдох 2428001080209 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр *******-******* чиглэлийн хатуу хучилттай авто ******* 62 дахь километрт засмал зам дээр ******* УАА улсын дугаартай Hyundai Universe маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ******* хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.12-д "Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө" гэснийг зөрчин зам тээврийн осол гаргаж Б.ийн жолоодож явсан - УБЕ улсын дугаартай Тоёота приус 40 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Д.гийн амь нас хохирсон, Г., Б. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөнд 22,6,400 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “*******тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 1 хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 4.686.302 төгрөг, иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-аас 4,686,302 төгрөг, иргэний хариуцагч Б.гаас 4,686,302 төгрөг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******д, шүүгдэгч Б.*******аас 5,4,800 төгрөг, иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-иас 5,4,800 төгрөг, иргэний хариуцагч Б.гаас 5,4,800 төгрөг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.д, Шүүгдэгч Б.*******аас 11,450,327 төгрөг, иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-иас 11,450,327 төгрөг, иргэний хариуцагч Б.гаас 11,450,327 төгрөг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.д тус тус олгож,
Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******д 1,550,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдаж, хохирол төлбөрөөс хасаж тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г., Б. нар нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрөө, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г. нь ажилгүй байсан хугацааны цалингаа цаашид тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.ийн эзэмшлийн Redmi 5G маркийн улаан өнгийн гэртэй хар өнгийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Б.*******т холбогдох хэргийн улмаас манай ээж Д. нь нас барсан. Жолооч Б. хүндэвтэр, зорчигч Г. хүндэвтэр гэмтэл учирсан байдаг. Гэтэл Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулах шийдвэр гаргахдаа энэ хэргийн хохирогч Б., Г. нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгох нь зүйтэй гэж шүүх үзлээ гэж шийдвэрлэсэн атлаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол болох 99,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаагаа мэдүүлсээр байхад энэ хэргийн хохирогч Б., Г. нарт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгож хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* миний хууль ёсны эрхийг зөрчиж, ялгаварлан гадуурхаж энэ хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-ийн өмгөөлөгч Л.Батжаргалын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “Иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хууль ёсоор хариуцах үүрэгтэй байна." гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт “Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С., “************** ******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирал А. нарын хооронд 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Олон улс, улсын чанартай авто зам, ******* байгууламжийг хариуцан ажиллах гэрээ" 2-р хх-ийн 236-240 талд авагдсан.
Гэрээний дагуу тус компани авто ******* засвар арчлалт болоод хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтмол үүрэгт ажлаа хийж байсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа буюу 2025 оны 1 дүгээр сарын 20,21,22-ны өдрүүдэд тухайн осол болсон цэг болох *******аас ******* чиглэлийн 62 дахь километрийн хатуу хучилттай авто замд үүссэн халтиргаа болон цасанд хаагдсан зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг тогтмол хийж хэрэгжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан иргэний хариуцагч Р.гийн мэдүүлэг, “************** ******* *******” ХХК-ийн ажлын тайлан, тухайн цаг хугацаанд зам орчны судалгаа хийж зорчих хэсэгт үүссэн халтиргаа, цасанд хаагдсан хэсгийг техник хэрэгслээр цэвэрлэж байгаа гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хангалттай тогтоогддог.
Нөгөөтээгүүр тухайн цаг хугацаанд цаг агаарын нөхцөл байдал ямар байсан талаар тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын холбогдох албан бичгээс тодорхой харж болох бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр тухайн сум орон нутагт цас орсон, осол болсон гэх 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр шороон шуургатай байсан мөн өдөр салхины хурд 8 м/с байсан зэрэг нөхцөл байдал тогтоогддог. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд “************** ******* *******" ХХК нь “Олон улс, улсын чанартай авто зам, ******* байгууламжийг хариуцан ажиллах" тухай гэрээнд заасны дагуу үүрэгт ажлаа зохих ёсны дагуу хийж хэрэгжүүлсэн. Гагцхүү тухайн цаг хугацаанд байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу хэрэг гарсан 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр салхины хурд 8 м/с буюу аюултай хэмжээнд хүрч шуурч байснаас үүдэн зорчих хэсгийн тодорхой хэсэгт буюу байгалийн тогтцоос шалтгаалан цасанд хаагдах нөхцөл байдал үүссэн бөгөөд тухайн компанийн хариуцсан зам нийтдээ хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд цасаар хумигдаагүй байжээ.
Гэтэл анхан шатны шүүх "************** ******* миxанизм” ХХК нь гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн, гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй гэх хууль зүйн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай юм, Иймээс анхан шатны шүүхээс хийсэн иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно., 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно." хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.’ гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд гэмт хэргийн хохирлыг хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол, эрх, эрх чөлөөнд учирсан хохирол, бусдын эд хөрөнгөд учирсан хохирол, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд учруулсан хохирол гэсэн төрөлд хуваах бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн этгээд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг, иргэний хариуцагч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тус тус хариуцахаар зохицуулжээ.
Гэтэл анхан шатны шүүх иргэний хариуцагч нараас тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй юм.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “******* ******* ******* *******" ХХК-тай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Ахлах прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хэрэг хамгийн анх 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхээр хэлэлцэгдсэн байдаг. Тухайн цаг хугацаанд Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх Эрүүгийн хууль тогтоомжид орсон сэтгэцийн хор уршигтай холбоотой хуулийг хэрэглэх талаар тайлбар хийгээгүй байсан.
Шүүх шинжилгээний ерөнхий газар хүртэл Иргэний хуулийн 511 дүгээр зүйлээр хохирогч нас барсан тохиолдолд шууд хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжтой дүгнэлт гаргахгүй байсан. Харин энэ хэргийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр анхан шатын шүүхээр хэлэлцэх үед Дээд шүүхээс практик тогтоосон байсан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй тохиолдолд нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэж дүгнээд гэмт хэргийн хохирол мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн хор уршгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх нь үндэслэлгүй гэж дүгнэж хууль хэрэглээний нэгдмэл практик тогтоож хуулийг тайлбарласан.
Шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь хэсгийн заалтад хохирогчийг хууль ёсны төлөөлөгч Э.*******гийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн 99 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон. Хохирогчийн эрх нь зөрчигдөхгүй, хөндөгдөхгүй гэсэн байдлаар хуулийг хэрэглээд явж байгаа учраас А.******* нь иргэний журмаар нэхэмжлэлээ гаргах эрхийг нь шүүх нээлттэй үлдээсэн байгаа учраас эрх нь зөрчигдөөгүй.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ 4 дүгээр хавтаст хэргийн 162-166 дугаар хуудсанд авагдсан Олон улсын чанартай авто зам ******* байгууллага гэдэг хариуцан ажиллах гэрээний дагуу тухайн компанийн хийгдсэн зам арчлалт засварын тайланг нотлох баримтаар үнэлээд энэ гэрээний 5.4, 5.13, 5.16 дахь хэсгийн заалтууд бол зөрчигдсөн байна гэж дүгнээд энэ заалтуудыг үндэслээд хохирлыг тодорхой хэмжээгээр хариуцуулахаар шийдвэрлэчихсэн. Гэрээний заалтыг үнэлээд тухайн компани зам арчлалтыг зохих дүрэм журмын дагуу хийгээгүй гэж үзсэн учраас хохирлын тодорхой хувийг хариуцуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, үр дагавар болон Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим нийцсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцсэн гэж дүгнэж байна. Ийм учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлоо дэмжиж байна гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани хоёрдугаар хавтаст хэргийн 194-207 дугаар тал. Мөн 226-232 тал зэрэг нотлох баримтаас үзэх юм бол осолдсон цэгт мөн зам арчлалт буюу тэр цасанд хучигдсан хэсгүүдийг цэвэрлэсэн байгаа юм. Тэгэхээр 8 метр секунд салхилж байгаа тохиолдолд аюултай үзэгдэлд хамаардаг юм бол энэ нь өөрөө байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу хүний гараар бий болсон энэ техник хэрэгсэл байгалийн ийм давагдашгүй хүчин зүйлийн өмнө харьцуулшгүй ийм зүйл гэдгийг бас анхаарч үзэх нь зүйтэй байх.
Дараагийн дугаарт анхан шатын шүүхээс иргэний хариуцагч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх нь зүйтэй гэж үзсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хариуцагч нараас гаргуулж шийдээд байгаа нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлыг хариуцвал зохилтой этгээдийг иргэний хариуцагчаар татаж болно гэж байгаа. Гэтэл анхан шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Б. болоод Н. нарын сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний хариуцагч нараас гаргуулж шийдэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа ноцтой зөрччихсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлээс харах юм бол гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагч гэж хэлнэ гэж үздэг. Гэтэл сэтгэцэд учраад байгаа тэр хохирол, хор уршиг чинь өөрөө хохирол гэж үзэх үү үгүй юү энэ өөрөө хууль зүйн тусдаа ойлголт. Өөрөөр хэлэх юм бол гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол мөн үү биш үү хохирлоос үүдэлтэй гарч байгаа үр дагаврыг л хор уршиг гэж үзээд байгаа шүү дээ. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заасан тэр иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-тай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэдийгээр хохирогч хүн гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлыг нэхэх эрх нь хуульд нээлттэй байгаа. Шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулсан хугацаанд хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс нь шинжээчийн дүгнэлт гаргуулах эрх нь байсан. Тухайн 60 хүртэл хоногоор хойшлуулсан хугацаанд хүсэлт гомдлоо өгөөд шинжээчийн дүгнэлтийг гаргах боломжтой хугацаа байсан. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээгээд хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.
...Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн нь 2,325,119,811 төгрөг. Энэ гэрээний үнийн дүнг яагаад өгөөд байдаг юм гэхлээр өнөөдөр гэрээний дагуу иргэний хариуцагч “******* зам ******* *******” гэдэг компани яг ямар ажлын техникийн шаардлагыг хангаж ажиллах ёстой юм, ямар техникийн дүрмээр ажил үүргээ гүйцэтгэсэн юм гэдгээ энэ хэргийн хүрээнд нотлох үүрэгтэй. Энэ үүргээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн дүүрэн нотолж өгч чадаагүй.
Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 216 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт байдаг. ******* зам ******* байгууламжийн засвар арчлалтын ажлын техникийн шаардлага гэдэг юмыг батлаад өгчихсөн. Энэ техникийн шаардлагатай холбож ярих гээд байгаа юм гэхлээр энэ дээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж засвар арчлалтын ажлын үед хөдөлгөөнийг зохион байгуулах арга хэмжээ гэдэг нэг нэгдсэн ийм бүлэг дэд сэдэв байдаг. Энэ дэд бүлэг сэдэв нь авто ******* өвлийн арчлалт гэж тусгай аргачлал техникийн шаардлага дээр байдаг юм. Техникийн шаардлагын 8.1 дээр байгууламжийн ашиглалтын үеийн нийтлэг ажлууд гээд ямар ажлыг ямар шат дараалсан байдлаар хийх вэ гэдэг юмыг нарийвчлан тусгаад өгчихсөн байдаг. Гэтэл энэ техникийн шаардлагын хүрээнд өнөөдөр цас цэвэрлэх гэдэг юмыг 8.5 дээр нь зааснаар өмнө төлөвлөгдсөн байх ёстой тухайн эрсдэл буюу одоо байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болон цас борооны үед тухайн зам дээр эрсдэл үүсэх нөхцөл байдлыг эхлээд зургаар төлөвлөсөн байх ёстой гэв.
Хохирогчийн өмгөөлөгч И.Мөнхсүлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулиар тухайн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүнд учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх зохицуулалттай байгаа. Өнөөдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хохирогчийн гэм хор хохирлыг заавал шинжээч тодорхой болгож байж нэхэмжлэх эрхтэй гэдгийг нэг мөр шийдвэрлэчихсэн учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.
Тухайн компани нь осол болсон ******* аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах үүргийг ******* ******* тухай хууль, ******* хөдөлгөөний хариуцлага буюу ******* нөхцөл хууль тогтоомжоор эдгээрийг хүлээсэн. Энэ үүргээ хангалттай биелүүлсэн гэдэг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нөгөө талаараа тухайн осол болох үйл явцыг урьдчилан хамгаалах боломжгүй байсан гэдэг. Тийм баримтыг гаргаж өгөөгүй. Харин тухайн гаргаж өгч байгаа баримтууд зам засварын үйл ажиллагааг явуулдагтай холбоотой нөхцөл байдал харагдаж байгаа.
Замын нөхцөл байдал, тухайн осол гарахад нөлөөлсөн гэдгийг шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаагаар гарсан.
Нөгөө талаараа иргэний хариуцагчаар тогтоосон тогтоол болон прокурорын гаргасан яллах дүгнэлттэй холбоотойгоор гомдол санал, хүсэлт гаргаагүй. Өөрөөр хэлбэл иргэний хариуцагч хуульд болон гэрээнд заасан үүргээрээ тухайн гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй байгаа учраас тухайн компанийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******гийн гаргасан гомдлын тухайд өмгөөлөгч нарын гаргаж байгаа дүгнэлттэй санал нэг байна. Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг тайлбарлахдаа шүүгч Улсын Дээд шүүхийн тогтоол болоод Иргэний хуулийн эрх зүйн хэм хэмжээгээр шийдэгдэх боломжтой гэдгийг тайлбарлаж, нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн асуудал биш.
“******* ******* ******* *******” ХХК-ийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байгаа гомдолтой танилцахад жолооч ******* хөдөлгөөний дүрэм зөрчсөн асуудал байгаа манайх ажлаа хийсэн гэдэг: Одоо бас байгалийн давагдашгүй хүчин зүйл гэсэн утгатай дүгнэлт бүхий гомдлыг гаргаж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т зааснаар шүүгдэгч Б.******* ******* хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Ямар учраас ийм нөхцөл байдал үүсэв гэдэг байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийнхаа дагуу баримтжуулаад авсан.
Миний үйлчлүүлэгч шүүгдэгч бол ******* хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Зам арчилгааны компани ажлаа хийгээгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс болж осол гарах нөхцөл үүссэн гэдгийг ******* ******* тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т авто ******* норм норматив техникийн баримт бичгийг авто ******* асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн холбогдох эрх бүхий байгууллага батална гэж байгаа.
******* ******* зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 216 дугаартай тушаалаар авто зам, ******* байгууламжид засвар арчлалын техникийн шаардлагыг баталсан байдаг. Энэ шаардлагын 8.1.2-т хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мэдээлэх тэмдгүүдийг угсрах гэж байгаа. Энд ажлаа хийсэн үү хийгээгүй юу урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаж авах юм бэ гэдгийг тэмдэг тэмдэглэгээ угсарна байршуулна, анхааруулна гэдэг юмыг шаардлага зааврыг тусгасан байгаа. Энэ урьдчилан сэргийлэх ажлаа хийгээгүйн улмаас энэ аваар осол гарсан гэдгийг хэрэгт авагдсан баримтаар тогтоож чадсан. Эдгээр оролцогч нарын гаргасан гомдлыг хүлээж авах эрх зүйн үндэслэл байхгүй гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Шүүх шинжилгээний тухай хуульд болон холбогдох дүрэм журамд заасны дагуу тухайн төрлийн гэмт хэрэг дээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр зайлшгүй тогтоох шаардлагатай.
Хэргийн хүрээнд тогтоосон дүгнэлт байдаггүй учраас энэ асуудлыг иргэний журмаар хэлэлцэх эрхийг нь нээлттэй үлдээгээд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Тиймээс гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батжаргалын зүгээс хоёр үндэслэлээр гомдол гаргасан байна. Эхний үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Хэргийн хүрээнд авагдсан шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадалгаагаар тухайн компани нь холбогдох хууль журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэдэг нөхцөл байдал тогтоогддог. Эдгээр шинжээчийн дүгнэлтүүдтэй холбогдуулан хариуцагч компаниас гомдол гаргуулалгүйгээр шинжээчийн дүгнэлтүүд хүчин төгөлдөр болсон байдаг. Энэ агуулгаар нь “******* ******* ******* *******” хувьцаат компанийг иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
******* ******* тухай хууль болон гэрээ, ******* хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гарсан нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас хохирлыг бол хариуцахад хууль зүйн үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Гэрээ байгуулагдаад энд авто замыг хариуцаад жил гаруйн хугацаа болж байх хугацаанд үнэхээр тэр онцгой бүс эсвэл тэнд цас хунгарладаг гэдэг нөхцөл байдал бол тогтоогдсон байгаа учраас замыг хашилт хийх, цасан хунгар тогтохоос сэргийлэх арга хэмжээнүүдийг авах бүрэн боломжтой байсан. Энэ үүргээ биелүүлээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйл мөн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд зааснаар хохирол, хор уршиг гэдгийг тодорхой ялган зааж хуульчилж өгсөн. Иймээс яг хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол төлбөрийг иргэний хариуцагч нарт хуваан хариуцуулахаар шийдвэрлэсэн шүүх шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Сэтгэцэд учирсан хор уршгийг хуваахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн агуулгаар гомдол гаргасныг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******, иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-ийн өмгөөлөгч Л.Батжаргал нарын давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр *******-******* чиглэлийн хатуу хучилттай авто ******* 62 дахь километрт засмал зам дээр тээврийн хэрэгсэл жолоодож ******* хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.12-д "Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө" гэснийг зөрчин зам тээврийн осол гаргаж Д.гийн амь насыг хохироосон, Г., Б. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөнд 22,6,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
Хохирогч Б.ийн: Би 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 11 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас - УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Д., Г. нарын хамт гарсан. Ханангийн антены ойролцоо явж байхад том оврын автобус гэрлээрээ дохиод зам голлоод орж ирсэн. Тэгээд би тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаад ******* хөвөө рүү шахсан. Тэгэхэд арынх нь автобус гарч ирээд мөргөсөн.
Замын эвдрэл гэмтэл байгаагүй цастай байсан. /хавтаст хэргийн 51-54 дэх тал/
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Р.гийн: 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр А0202 дугаартай авто замыг цэвэрлэх үүрэгт ажлаа гүйцэтгээд ******* чиглэлээс 230 дахь километрт явж байсан. 15 цагийн үед 62 дахь километрт ирэхэд 1 автобус болон приүс 41 маркийн тээврийн хэрэгслүүд зорчих хэсэг дээр зогсчихсон зам тээврийн осол гарсан байдалтай байсан. Тухайн осол гарсан газрыг бол өмнө нь цэвэрлэсэн байсан. Тухайн осол болсон газар нь манай байгууллагын хариуцсан талбай мөн байсан. Манай байгууллага 2023 оны 06 дугаар сарын 28-ны 190 дугаартай зам тээврийн хөгжлийн яамтай байгуулсан гэрээний дагуу А0202 дугаартай ******* арчлалт үйлчилгээг хариуцаж байна. /хавтаст хэргийн 75-76 дахь тал/
Гэрч Б.гийн: 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ...Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр Ханангийн антен ойролцоо урд явсан тээврийн хэрэгсэл тухайн зорчих хэсэгт үүссэн цасыг тойрсон. Тэр үед урд автобусны өнгөрөх үед үүссэн цасан шуурга манан арилах үед өөдөөс ******* ирж таарсан, Тэр *******тай мөргөлдсөн. Манай эсмен жолооч Б.******* *******ыг жолоодож явсан. /хавтаст хэргийн 27, 85-86 дахь тал/
Гэрч М.ы: Би Цогт-Овоо чиглэлээс зам цэвэрлээд явж байхад цас шуураад байсан. Тэгээд Ханангийн антены орчимд цас шуураад зам хаагдаж байна гэхээр нь шууд тухайн газрыг цэвэрлэхээр явсан. Тэгээд тухайн осол болсон газрын наад талд тогтсон цасыг цэвэрлэж дуусаад цааш явахад уг осол болсон байсан.
Тухайн ******* зорчих хэсэгт 80-100 орчим метр газарт цас шуурч зорчих хэсгийн нэг талын эгнээ хаагдсан байдалтай, нэг ******* дөнгөж багтаж явж байсан. /хавтаст хэргийн 82- дахь тал/
" " ХХК-ийн Замын хөдөлгөөний хууль, дүрмийн багш Ц.ийн 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн "...- УАА улсын 5 дугаартай Hyundai Universe маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гийн *******27. нь Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.12-д "Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн. - УБЕ улсын дугаартай Toyota Prius 40 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б. нь Монгол улсын ******* хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй болно. Тухайн зам тээврийн осол гарах үндсэн шалтгаанд ******* нөхцөл байдал нөлөөлсөн. Зорчих хэсэг цасаар хучигдсан зорчих хэсгийн гадаргуун дээр гөлөөн үүссэн. Үзэгдэлт хангалтгүй нөхцөл үүссэн. - УАА улсын дугаартай Hyundai Universe маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон” гэх дүгнэлт, /1 хавтаст хэргийн 98-99 дэх тал/
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай магадалгаанд: Жолооч: Б.******* нь Монгол улсын ******* хөдөлгөөний дүрмийн 10.12, мөн дүрмийн 12.1, 12.3, мөн дүрмийн 27.3 Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, ******* байгууламж, төмөр ******* гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу ******* гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. /З хавтаст хэргийн 201 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 20- ний өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "Б.ийн биед баруун талын V, VII хавирга, зүүн талын VI хавирганы хугарал, баруун шанаа, хамрын уг дахь зулгаралт, зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /1 хавтаст хэргийн 101- 102 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5334 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.гийн биед зүүн дунд чөмөг ясны их төвгөр дайрсан зөрөөтэй бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /1 хавтаст хэргийн 105-106 дахь тал/ Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1242 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр хүзүүний С2-р нугалмын хугарал, нугасны хальсны урагдал, нугас гэмтэл, дөрвөн мөчний саажилт, баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, дэлүүний судасны багц, нарийн гэдэсний угийн чацархайн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч нь хавсарсан гэмтлийн улмаас зогсонгишлын хатгалгаа, тархины аалзан хальсны идээт үрэвсэл, үхжилээр хүндэрч нас баржээ. Өвчний түүхэнд 2024.03.16-ны 05:30 минутад нас барав гэж тэмдэглэжээ. Шинжилгээгээр үхлийн шалтгаанд нөлөөлөх өвчингүй байна. Амь хохирогч нь 3-р бүлгийн цустай байжээ. /1 хавтаст хэргийн 116-129 дэх тал/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 937 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ Г.гийн сэтгэцэд 2024 оны 01 дүгээр сарын 21- ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. 2. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурынх уу? Байнгынх уу? Гэдэг нь эрүүл мэндийн эмчилгээ эдгэрэл, хувь хүний сэтгэлзүйн онцлог гэр бүл нийгэм хамт олны дэмжлэг сэтгэлзүйн зөвлөгөөнд хамрагдах эсэхээс хамаарна. 3. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй. 4. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй. /З хавтаст хэргийн 208 дахь тал/ /
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 936 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.ийн сэтгэцэд 2024 оны 01 сарын 21-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. /З хавтаст хэргийн 216 дахь тал/
“*******тээврийн үндэсний төв” ТӨҮГазрын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 08/01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл болох урд салхины шил, урд впур, нүүр, зүүн талын их гэрэл, дуут дохио хагархай, кузов урагдсан зэргүүд нь тухайн ослоос үүдэлтэй, харин 2-р тэнхлэгийн зүүн талын дугуй тоормос барихгүй гэмтэлтэй нь ослын өмнө болон хойно үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй тул осолд нөлөөлсөн эсэхийг тооцох боломжгүй байна. /1 хавтаст хэргийн 136-139 дэх тал/ , Олон улс, улсын чанартай авто зам ******* байгууламжийг хариуцан ажиллах гэрээ /З хавтаст хэргийн 162 дахь тал/ Улсын чанартай А0202 дугаартай *******-******* чиглэлийн 151-265 км хооронд хийгдсэн арчлалт засварын ажлын тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /З хавтаст хэргийн 165-176 дахь тал/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* нь “...сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол болох 99,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаагаа мэдүүлсээр байхад миний хууль ёсны эрхийг зөрчиж, ялгаварлан гадуурхаж энэ хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байдаг.
Тухайлбал дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл /*******тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана гэж заасан, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд сэтгэцэд учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг ялгаварлан гадуурхаагүй, хууль ёсны эрх ашгийг нь зөрчөөгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна гэж дүгнэв.
Иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-ийн өмгөөлөгч Л.Батжаргал нь “...“************** ******* *******" ХХК-тай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилсан ба мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчаар тогтоогдсон оролцогчдын зүгээс дээрх тогтоолтой маргаагүй байх тул шүүх мөрдөгчийн тогтоол үндэслэлтэй гэж дүгнэв.
Хавтаст хэрэгт “Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С., “******* ******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал А. нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Олон улс, улсын чанартай авто зам, ******* байгууламжийг хариуцан ажиллах гэрээ” авагджээ. /2 дугаар хавтаст хэргийн 236-240/,
Уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Хариуцаж байгаа авто замаа байгалийн гэнэтийн аюулаас хамгаалах бүх талын арга хэмжээг урьдчилан авч ашиглалтын болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана”, 5.16 дахь хэсэгт “Шуурхай ажлын хэсгийг сайдын тушаалын дагуу заасан хугацаанд бүрэн бүрэлдэхүүнээр гаргаж найдвартай ажиллах нөхцөлөөр хангаж шаардлагатай арга хэмжээг авч ажиллана”, 6.3 дахь хэсэгт “******* ******* бэлэн байдлыг шалгах, хяналт шалгалтын явцад батлагдсан төлөвлөгөөт ажлаа хийгээгүй болон чанаргүй гүйцэтгэсэн, авто ******* бэлэн байдлыг хангаж чадаагүй зам хариуцагч, холбогдох албан тушаалтан зохих хууль дүрэм журмын дагуу хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан ба уг гэрээ тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан болох нь тогтоогдож байна.
" " ХХК-ний Замын хөдөлгөөний хууль, дүрмийн багш Ц.ийн 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "...Тухайн зам тээврийн осол гарах үндсэн шалтгаанд ******* нөхцөл байдал нөлөөлсөн. Зорчих хэсэг цасаар хучигдсан зорчих хэсгийн гадаргуун дээр гөлөөн үүссэн. Үзэгдэлт хангалтгүй нөхцөл үүссэн” /1 хавтаст хэргийн 98-99 дэх тал/ гэх ба тухайн зам тээврийн осол гарахад зам хариуцагч хуулийн этгээд нь хариуцаж байгаа авто замаа байгалийн гэнэтийн аюулаас хамгаалах бүх талын арга хэмжээг урьдчилан авч ашиглалтын болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах гэрээний үүргээ биелүүлээгүй, авто ******* бэлэн байдал хангагдаагүй нөхцөл байдал нь шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.
Иймд иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй байна гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч нарт хувь тэнцүүлэн хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
******* ******* тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3-т "авто ******* арчлалт" гэж авто зам, ******* байгууламжийн ашиглалтын түвшинг хэвийн байлгах зорилгоор өдөр тутам хийгдэх ажил, үйлчилгээг хэлнэ гэж зааснаас дүгнэхэд шинжээч Ц.ийн зам тээврийн осол гарах үндсэн шалтгаанд ******* зорчих хэсгийн гадаргуун дээр гөлөөн үүссэн нь нөлөөлсөн гэсэн агуулга бүхий дүгнэлтээр “******* ******* ******* *******” ХХК нь тухайн ******* арчлалтыг хийгээгүйгээс зам тээврийн осол гарахад нөлөөлсөн тул дээрх компанийг иргэний хариуцагчаас чөлөөлөх үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.’ гэж заажээ.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас дүгнэхэд гэмт хэргийн хохирлыг хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол, эрх, эрх чөлөөнд учирсан хохирол, бусдын эд хөрөнгөд учирсан хохирол, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд учруулсан хохирол гэсэн төрөлд хуваах бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн этгээд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг, иргэний хариуцагч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тус тус хариуцахаар зохицуулсан байх бөгөөд энэ талаар гаргасан иргэний хариуцагчийн гомдол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******гийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-ийн өмгөөлөгч Л.Батжаргалын “шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү” гэх гомдлыг хангаж, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,” гэсний дараа “499 дүгээр зүйлийн 499.4,” гэж, “510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт” гэснийг “510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлд зааснаар” гэж,
мөн заалтын “...Шүүгдэгч Б.*******аас 5,4,800 /таван сая долоон зуун ерэн дөрвөн мянга найман зуу/ төгрөг, иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-иас 5,4,800 /таван сая долоон зуун ерэн дөрвөн мянга найман зуу/ төгрөг, иргэний хариуцагч Б.гаас 5,4,800 /таван сая долоон зуун ерэн дөрвөн мянга найман зуу/ төгрөг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.д, Шүүгдэгч Б.*******аас 11,450,327 /арван нэгэн сая дөрвөн зуун тавин мянга гурван зуун хорин долоо/ төгрөг, иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-иас 11,450,327 /арван нэгэн сая дөрвөн зуун тавин мянга гурван зуун хорин долоо/ төгрөг, иргэний хариуцагч Б.гаас 11,450,327 /арван нэгэн сая дөрвөн зуун тавин мянга гурван зуун хорин долоо/ төгрөг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.д тус тус олгосугай.” гэснийг “шүүгдэгч Б.*******аас 15,910,800 /арван таван сая есөн зуун арван мянга найман зуу/” төгрөг, иргэний хариуцагч Б.гаас 737,000 /долоон зуун гучин долоон мянга/ төгрөг, иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-иас 737, 000 /долоон зуун гучин долоон мянга/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.д, шүүгдэгч Б.*******аас 17,165,4 /арван долоон сая нэг зуун жаран таван мянга долоон зуун ерэн дөрөв/” төгрөг, иргэний хариуцагч Б.гаас 8,592,394 /найман сая таван зуун ерэн хоёр мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөг, иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-иас 8,592,394 /найман сая таван зуун ерэн хоёр мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.д тус тус олгосугай гэж,
6 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г., Б. нар нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрөө, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г. нь ажилгүй байсан хугацааны цалингаа цаашид тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.” гэснийг “Хохирогч А.******* нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс, хохирогч Г., Б. нар нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г. нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА