| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2026/00088/И |
| Дугаар | 308/ШШ2026/00179 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 308/ШШ2026/00179
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би:
Нэхэмжлэгч: У хот С дүүрэг *-р хороо П гудамж, А С т, ** давхар, **** тоотод байрлах, П ББСБ ХХК-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн С сум *-р баг З * гудамж ***-р байр ** тоотод оршин суух, Э овогт Х-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,218,273.30 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Х-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 5,578,396.22 төгрөг, үндсэн хүү 1,538,690.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,526.47 төгрөг, шимтгэл 20,159.99 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 7,218,273.30 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: П ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 7,218,273.30 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Э.Х нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 03 дугаар сараас 20** оны 05 дугаар сар хүртэл сар бүрийн 25-ны өдөр 2,406,091.10 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Э.Х-д холбогдуулан 7,218,273.30 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 7,218,273.30 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Э.Х нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 03 дугаар сараас 20** оны 05 дугаар сар хүртэл сар бүрийн 25-ны өдөр 2,406,091.10 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 7,218,273.30 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Э.Х нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 03 дугаар сараас 20** оны 05 дугаар сар хүртэл сар бүрийн 25-ны өдөр 2,406,091.10 төгрөгөөр хуваан төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,442 төгрөгийн 65,221 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Х-с улсын тэмдэгтийн хураамжид 65,221 төгрөг, төрийн сангаас 65,221 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ