| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2026/00035/И |
| Дугаар | 311/ШШ2026/00095 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 311/ШШ2026/00095
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: .......... хот, ...................., ................ны төв байранд үйл ажиллагаа явуулж буй, “ .................” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан, .......... баг, ..........., .......... хэсэг ..... гудамж, ... тоот хаягт оршин суух, .......... овогт ............ийн ..........д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,597,439.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “..........” ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Б.......... нь 2024.12.10-ны өдөр ............ .............. тоот Дижитал зээлийн гэрээг байгуулж 11,670,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, сард 1 удаа буцаан төлөхөөр тохирсон. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч шаардлагыг эс биелүүлж, зээлийн төлбөрөө, хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 12-р сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт Б............гээс нийт 9,597,439.03 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б........... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б........... нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дижитал цалинтай зээлийн гэрээ байгуулж, 11,670,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар, сард 1 удаа буцаан төлөхөөр тохирч зээл авсан. Зээлдэгч би тухайн үед ажиллаж байсан байгууллагаас эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас гарсан. Түүнээс хойш хувийн асуудал болон эрүүл мэндийн асуудлаас болоод тогтмол цалингүй, орлогогүй болсон учраас зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж шаардлагыг эс биелүүлсэн нь үнэн болно. Тиймээс тухайн банкны явуулсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд тухайн нэхэмжлэгч байгууллагатай харилцан тохиролцож тухайн зээлийн эргэн төлөлт хийх хугацааг тохирч уян хатан байдлаар төлж дуусгах хүсэлттэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “............” ХК нь хариуцагч Б.............д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,597,439.03 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “.............” ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 9,597,439.03 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,509 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “........” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б..........д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,597,439.03 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Б........... нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 84,254.5 төгрөгийг, төрийн сан буюу ............. тоот данснаас 84,254.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ