| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00777/И |
| Дугаар | 303/ШШ2025/00748 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 303/ШШ2025/00748
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ын *******,
Хариуцагч: ******* овогт *******гийн *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 7,429,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ, хариуцагч Р.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Р.*******д холбогдуулан 300 ширхэг блокны үнэ 750,000 төгрөг, 20 уут цементны үнэ 500,000 төгрөг, бензин хийхээр авсан 536,000 төгрөг, зээл авахуулж дансаараа авсан 4,893,000 төгрөг, зээлж авсан 300,000 төгрөг, моторны үнэ 450,000 төгрөг, нийт 7,429,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх хуралдааны явцад зохигч нь зарим нэхэмжлэлийн шаардлагуудад эвлэрч, нэхэмжлэгч нь 300 ширхэг блокны үнэ 150,000 төгрөг, 20 уут цементны үнэ 140,000 төгрөг, бензин хийхээр авсан 436,000 төгрөг, нийт 726,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Р.******* нь 300 ширхэг блокны үнэ 600,000 төгрөг, 20 уут цементны үнэ 360,000 төгрөг, бензин хийхээр авсан 100,000 төгрөг, зээлж авсан 300,000 төгрөг, моторны үнэ 450,000 төгрөг, нийт 1,810,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон, харин зээл авахуулж дансаараа авсан 4,893,000 төгрөгийн шаардлагын талаар зохигч маргалджээ.
2. Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би зээл авч 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 2,993,000 төгрөг, мөн өдрөө 1,900,000 төгрөг, нийт 4,893,000 төгрөгийг Р.*******ын данс руу хийсэн гэжээ.
3. Хариуцагч Р.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн үед миний данс руу 2 удаагийн гүйлгээ хийсэн нь үнэн. Тэр нь ноолуурын үнэ байсан юм. Миний дансыг М.******* мэддэг байсан, тухайн хийсэн мөнгөө өөрөө дараа нь буцаан шилжүүлээд авсан гэжээ.
4. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч М.******* нь 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өөрийн малчны харилцах данснаас 2,993,000 төгрөг, тэтгэврийн нэрийн данснаас 1,900,000 төгрөг, нийт 4,893,000 төгрөгийг хариуцагч Р.*******ын Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлсэн, харин хариуцагч Р.******* нь 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өөрийн ******* тоот данснаас 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.*******ы Хаан банкны******* тоот дансруу буцаан шилжүүсэн тус тус үйл баримт тогтоогдов. /хх-ийн 14-20, 33-35 дугаар тал/
5. Дээрх үйл баримтыг хариуцагч Р.******* нь ... нэхэмжлэгчээс мөнгө шилжиж ирсэн нь үнэн. Гэвч миний дансанд байлгаж байгаад буцаагаад 4,000,000 төгрөгийг нь М.******* нь өөрийн данс руугаа шилжүүлэн аваад өөрөө бага багаар хэрэглэж дуусгасан, би хэрэглээгүй... гэж, нэхэмжлэгч М.******* нь ...4,000,000 төгрөг шилжүүлсэн данс нь миний Хаан банкны данс мөн, над руу шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг Р.******* бэлнээр авахуулсан... гэж тус тус шүүх хуралдаанд тайлбарлажээ.
6. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч М.*******ы шилжүүлсэн 4,893,000 төгрөгийг хариуцагч Р.******* нь аливаа хэлбэрээр зарлагадаж, данснаасаа гаргаагүй байлгаж байгаад 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөгийг буцаан нэхэмжлэгч М.*******ы данс руу шилжүүлсэн байна. /хх-ийн 34 дүгээр тал/
7. Мөн хариуцагч Р.*******ын шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.******* нь бүхэлд нь зарлагадаж гаргаагүй, бага үнийн дүнгүүдээр банкны карт уншуулах, бусдад шилжүүлэх зэргээр зарцуулжээ. /хх-ийн 48 дугаар тал/
8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зохицуулсан.
9. Хариуцагч Р.******* нь нэхэмжлэгчээс дансаар шилжүүлсэн авсан 4,893,000 төгрөгөөс 4,000,000 буцаан шилжүүлэн өгч, үлдэх 893,000 төгрөгийг хариуцагч буцаан өгсөн эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй, талуудын хооронд үүрэг үүсээгүй байх тул хариуцагчаас 893,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
10. Иймд хариуцагч Р.*******аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 893,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож, 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,814 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 58,198 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.*******аас дансаар шилжүүлэн авсан 893,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож, үлдэх 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч М.******* нь 300 ширхэг блокны үнэ 150,000 төгрөг, 20 уут цементны үнэ 140,000 төгрөг, бензин хийхээр авсан 436,000 төгрөг, нийт 726,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Р.******* нь 300 ширхэг блокны үнэ 600,000 төгрөг, 20 уут цементны үнэ 360,000 төгрөг, бензин хийхээр авсан 100,000 төгрөг, зээлж авсан 300,000 төгрөг, моторны үнэ 450,000 төгрөг, нийт 1,810,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийн баталж, нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,814 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 58,198 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн эвлэрсэн нэхэмжлэлийн шаардлагуудад зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг дурдусгай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА