| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0336/э |
| Дугаар | 352 |
| Огноо | 2018-07-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,
улсын яллагч С.Оюунжаргал
шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ын Б-т холбогдох 00000000000 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, ахын хамт Сүхбаатар дүүрэг тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О-ын Б
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч О.Б- нь 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 08 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн Энхтайваны гүүрний баруун замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, 1,99 хувийн согтолттой үедээ Э.Ж-гийн эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Д.Б-ийн жолоодон явсан улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас жолооч Д.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн C.Zh.B--ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Zh.L.Y-, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ch.Ch- нарын эрүүл мэндэд хөнгөн, Д.Б-ийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.105.000 төгрөгний шууд, 8.225.000 төгрөгний нийт хохирол, Э.Ж-гийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.020.000 төгрөгний шууд, 5.410.000 төгрөгний нийт хохирол, бусдад нийт 12.125.000 төгрөгний шууд, 13.395.000 төгрөгний нийт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч, хохирогч нараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд:
Шүүгдэгч О.Б-аас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирлоо бүрэн барагдуулсан. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Д.Б-ийн: “2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би гадуур
загварын автомашинтай халтууранд явсан юм. 08 цагийн үед хуучин Цагаан хаалганы хажуунаас 3 Хятад хүн гар өргөхөөр нь авсан. Тэр 3 хүн Худалдаа аж үйлдвэрийн танхим орно гэсэн. Тэгээд Энхтайваны гүүрэн доогуур гарах гээд 19-н үйлчилгээний төвийн хойд талын замаар баруунаас зүүн чигт явж байсан чинь зүүнээс баруун чигт явж байсан маркийн автомашин улаан тоос татуулаад их хурдтай урдуур эргэж миний машиныг мөргөсөн. Мөргөлт болсны дараа миний хажууд сууж явсан нэг Хятад эрэгтэй урд салхины шил мөргөөд толгойноос нь цус гоожсон. Би хөдлөх гэсэн чинь хөдөлж чадахгүй байсан, хамгаалах бүсээ тайлах гэсэн чинь гацчихсан байсан ба удалгүй 105-н машин ирээд намайг гаргаад 103-ын машинаар ГССҮТ-рүү аваад явсан. 40 км/цаг хэтрээгүй хурдтай явсан, харин загварын машин их хурдтай явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-41 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжпэгч Э.Ж-гийн: “Б- надаас энэ машиныг
өөр машинаар сольж авахаар болсон юм, өөрөөр хэлбэл бид хоёр машинаа солих гэж байгаа юм, тэгээд одоогоос 2 долоо хоногийн өмнө машиныхаа түлхүүрийг Б-т өгсөн, Б- надаас уг машиныг шилжүүлж авч байгаа юм. Гэхдээ нэрээ бол албан ёсоор солиулаагүй юм” гэх мэдүүлэг /1хх-45-46 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /1хх-5-9 дугаар хуудас/
2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1хх-13 дугаар хуудас/,
2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /1хх-12/Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-57/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 11382 дугаартай дүгнэлт /1хх-59 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 11355 дугаартай дүгнэлт /1хх-61 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 11354 дугаартай дүгнэлт /1 хх-63 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 11353 дүгнэлт /1хх-65 дугаар хуудас/
Замын цагдаагийн газрын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 484 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-79 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн
үзүүлэлтүүд /1хх-68-70/,
Автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-73-74 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Яллагдагч О.Б-аас: “...2016 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг өнгөрч байхад “Б” хороолллоос найз Жавхлангийн нэр дээр байдаг түүнээс машинаар сольж авсан улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Энхтайваны гүүр доогуур гараад урагш эргээд Удирдлагын академи орох санаатай явж байгаад “Петровис” бензин клонкийн хажууд баруун талд гурван замын уулзвар дээр Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Би урагш 120 тал руугаа эргэх гэж байхад тухайн приус-20 нь баруунаас зүүн чиглэлтэй хурдтай явж байсан. Би гялс урдуур нь гаръя гэж бодсон боловч амжаагүй. Уг нь тэр тээврийн хэрэгсэл тоормос гишгээд аль эсвэл бага хурдтай явж байсан бол мөргөлдөхгүй байх байсан. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тухайн үеийн бүх асуудлыг санаж байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 13-14 дүгээр хуудас/
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хх-ийн 100 дугаар хуудас/,
-Жолоочийн лавлагаа, мэдээлэл /1 дүгээр хх-ийн 101 дүгээр хуудас/,
-Захиргааны арга хэмжээ авагдсан материал /1 дүгээр хх-ийн 103 дугаар хуудас/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 120 дугаар хуудас/,
-Шүүгдэгч О.Б-ын суурь боловсролын гэрчилгээ /1 дүгээр хх-ийн 128 дугаар хуудас/,
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 123-124 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж О.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч О.Б- нь 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 08 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний баруун замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, 1,99 хувийн согтолттой үедээ Э.Ж-гийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Д.Б-ийн жолоодон явсан улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас жолооч Д.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн C.Zh.B--ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Zh.L.Y-, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ch.Ch- нарын эрүүл мэндэд хөнгөн, Д.Б-ийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.105.000 төгрөгний шууд, 8.225.000 төгрөгний нийт хохирол, Э.Ж-гийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.020.000 төгрөгний шууд, 5.410.000 төгрөгний нийт хохирол, бусдад нийт 12.125.000 төгрөгний шууд, 13.395.000 төгрөгний нийт хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Б-ийн мэдүүлэг /1 дүгээр хх-41 дүгээр хуудас/, иргэний нэхэмжпэгч Э.Ж-гийн мэдүүлэг /1хх-45-46 дугаар хуудас/
2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн: “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний баруун урд замд,асфальт, шулуун,хуурай,зохицуулагддаггүй уулзвар дээр, явган хүний гарцтай,үзэгдэх орчин чөлөөтэй,цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 4 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /1хх-5-9 дугаар хуудас/
2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1хх-13 дугаар хуудас/,
2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Жолоочийн согтуурал шалгасан магадлагаанд: дугаартай автомашин жолоодож явсан О- овогтой Б- нь драйгер багаж үлээлгэн шалгахад 1.99% гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов.” гэжээ /1хх-12/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийн 08:28:37цагт улсын дугаартай Мерседес Бенц маркийн тээврийн хэрэгсэл, маркийн тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдөж, замын хашлагад тулан зогсож байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-57/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 11382 дугаартай
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 11355 дугаартай
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 11354 дугаартай
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 11353 дугаартай
Замын цагдаагийн газрын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 484 дугаартай шинжээчийн
Тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн
үзүүлэлтүүд /1хх-68-70/,
Автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-73-74 дүгээр хуудас/
Эд мөрийн баримтаар хураагдсан ослын үеийн дүрс бичлэгийн СД /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч О.Б-ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж, мөн эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ...гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Шүүгдэгч О.Б- нь хохирогч Д.Б-эд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эмчилгээний зардал, гэм хорын хохиролд нийт 13.600.000 төгрөгийг төлж барагдуулсан, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн C.Zh.B-, Zh.L.Y-, Ch.Ch- нар нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт гаргаагүй, иргэний нэхэмжлэгч Э.Ж- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байна.
Хохирогч C.Zh.B-, Zh.L.Y-, Ch.Ch- нар нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч О.Б- нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл үүссэн байна.
Мөн шүүгдэгч О.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, /О.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй/ О.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.