| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2026/00016/И |
| Дугаар | 308/ШШ2026/00185 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 308/ШШ2026/00185
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би:
Нэхэмжлэгч: У хот С дүүрэг *-р хороо Е с А гудамж, өөрийн байранд байрлах, Х банк ХК-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн А сум *-р баг У *** тоотод оршин суух, Б овогт З-д холбогдох,
Хариуцагч: Д аймгийн А сум *-р баг У *** тоотод оршин суух, Б овогт Ч-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 39,448,755.23 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 16-ны өдөр хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **************дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөрт 32,103,646.40 төгрөг, 20** оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаарх хүү 6,871,059.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453,548.95 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 20,500 төгрөг, нийт 39,448,755.23 төгрөгийг Б.З, Б.Ч нараас гаргуулж өгнө үү. гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Х банк ХК нь нэхэмжлэлийн шаардлага 39,448,755.23 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Б.З, Б.Ч нар нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20**оны 03 дугаар сараас 20** оны 09 дүгээр сар хүртэл сар бүрийн 15-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 20** оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,448,755.23 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Б.З, Б.Ч нарт холбогдуулан 39,448,755.23 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч Х банк ХК нь нэхэмжлэлийн шаардлага 39,448,755.23 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Б.З, Б.Ч нар нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 03 дугаар сараас 20** оны 09 дүгээр сар хүртэл сар бүрийн 15-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 20** оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,448,755.23 төгрөгөөр тус тус хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х банк ХК нь нэхэмжлэлийн шаардлага 39,448,755.23 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Б.З, Б.Ч нар нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 03 дугаар сараас 20** оны 09 дүгээр сар хүртэл сар бүрийн 15-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 20** оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,448,755.23 төгрөгөөр тус тус төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,194 төгрөгийн 177,597 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.З, Б.Ч нараас улсын тэмдэгтийн хураамжид 177,597 төгрөг, төрийн сангаас 177,597 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ